|
Манай сэтгүүлийн зарим уншигчид хэдэн жилийн
өмнө "Пасифик Маркетинг " компани санаачлан Сан
Франциско Улаанбаатарын хооронд явуулж байсан "Телемост"
нэвтрүүлэгийн анхны оролцогч гэр бүлийг
сурвалжан бичсэн нийтлэлийг санаж байгаа болов
уу.
Оакланд хотноо гэр бүл, бага насны хүүгийн хамт
амьдардаг Төмөрөө амралтын хагас бүтэн сайнд
эхнэр хүүгээ аваад агаар салхинд гарах
төлөвлөгөөтэй байв. Ажлаас буусан тэр өдөр дотор
нь базлаад эвгүй байсан тул эм уугаад өглөө
эртлэн босохоор унтжээ. Өглөө босох гэтэл бие нь
тэсэхийн аргагүй өвдөөд түргэн дуудаж эмнэлэгт
ирээд яаралтай хагалгаанд оржээ. Олон цаг
үргэлжилсэн нарийн хүнд хагалгааны дүнд эмч нар шархлан
цоорсон ходоодыг нь оёж цус тогтоон амь насанд
нь ойрхон ирсэн аюулыг зайлуулсан байна. Гэвч
шарх нь даамжран явсаар хорт хавдарын шинжтэй
болсныг шинжилгээний дүн харууллаа.
Яаралтай эмчилгээ хийсэн эмнэлэг үргэлжлүүлэн
эмчлэх даатгал
байхгүй тул хагалгаанаас хойш хоёр гурав
хонуулаад л гэрт нь гаргаж. Тэрээр одоо
дараагийн шатны эмчилгээ хийлгэх эрүүл мэндийн
даатгалгүй, дээр нь мэс заслын дараах шарх нь
бүрэн аньж эдгэрээгүй тул ямарч эмчилгээ эхлэх
боломжгүй байдалтай гэртээ байгаа юм.
Эхнэр нь 2 настай бага хүүгээ харахын зэрэгцээ хань
нөхөрөө асарч сувилах нөр их ажил нэмэгдсэн энэ
айл гэрийн амьдралд та бидний дэмжлэг туслалцаа
тун хэрэгтэй болоод байна.
БАМХ-ноос ЭСЯ-ны консулын газартай яаралтай
холбоо барьж Төмөрөөгийн Монголд суугаа хөгшин
настай эх, олон жил уулзаагүй охин хоёрыг нь
яаралтай энд авчрахаар холбогдох бичиг баримтыг
бүрдүүлэн визэнд оруулсан боловч Монголд суугаа
Америкийн консул -Очоод тэндээ үлдэнэ, буцаж ирэх баталгаагүй...
гэсэн хөндий үгээр арав гаруй жил
хүүтэйгээ уулзаагүй хөгшин настай эх, аав
ээжийнхээ хайр энэрэлийг олон жил амсаагүй
бяцхан охин хоёрт
хатуурхсан
хариу барьжээ.
Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны ерөнхий консул
Г.Ганболд гуай саяхан Бэй Аэриад ирж ажиллах үеэр
Төмөрөөгийн гэр бүл уулзаж бодит байдлаа
танилцуулан Монголоос Төмөрөөгийн ээж охиныг
ирүүүлэх талаар тусламж дэмжлэг хүссэнд консул
-Нэгэнт Америкийн элчингээс албан ёсны хариу
гарсан тул ямар ч арга байхгүй... хэмээн бас л
албан хариу айлдав.
Хүний нутагт ажиллаж амьдарч буй Монголчууд бид
бие биендээ туслаж дэмжиж зовлон
жаргалаа хуваалцсаар ирсэн билээ. Үхэл хагацал,
өвчин зовлон юу ч тохиолдсон бид хамгийн
түрүүн та нартаа л ханддаг, хэлдэг. Төмөрөөгийн
гэр бүлд цөөн хэдэн
найз нөхөд нь
сэтгэл санаа, мөнгө төгрөгөөр боломжоороо туслаж
байгаа хэдий ч та бидний хамтын тус нэмэр хэрэгтэй үе ирээд байна.
Нарийвчилсан скан хийх шинжилгээний ганц
удаагийн үнэ гэхэд л олон мянган доллар.
Гэвч
Төмөрөө маань анагаах ухаан үсрэнгүй хөгжсөн энэ
гүрэнд эрчимтэй эмчлүүлэн илааршиж эдгэрэх болно
гэдэгт итгэлтэй байна, та нэмэр хандиваа оруулаарай, буяны гараа сунгасан та нартаа
их баярлалаа!
Аламеда хотноо болох Америкийн Монголчуудын
сагсан бөмбөгийн тэмцээний үеэр Төмөрөөд туслах
санг албан ёсоор байгуулан хандивын хайрцаг
байрлуулан тусламж өгсөн хүмүүсийн нэр хаягыг
бүртгэн авч нийтэд зарлана.
Хандивтай холбоотой асуудлаар дараах утсаар
хариуцсан хүмүүстэй харилцаарай.
Утас: (510)
384 0664 Болдбаатар,
(925) 695 5024
Загдаа, 510 410 6371
Оюунаа
Бэлтгэсэн,
Д.Цэрэндорж
|