Сурталчилгаа

   Шуурхай мэдээ
   Сурвалжлага
  Түүхийн жимээр
  Манай зочин
   Тэд бидний тухай
   Зургийн цомог
   Элчийн мэдээ
   Уран зохиол
   Яруу найраг
   Америк дахь   
      Монголчууд

          
 
   
    Үйлчилгээ:

   
Утасны карт
    Онгоцны билет
    Паспорт сунгуулах
    Контейнер ачуулах
    Эмчийн зөвлөгөө
    Бэлэг хүргүүлэх

 
   
     A
мерик дахь
     Монгол сайт
:
    

    
Монгол Мэдээ
     Даяар Монгол
     Ньюс Цахим
     Хамаг Монгол     
     Орлоо
     Асуулт

     Миний Монгол
     Aмерикан Монголс
     Чикаго Монголс
     Колорадо Монголс
     Монгол Таун
     Айр Бриже
     Найзууд
    
Call2Mongolia
     Сеатл Монголс

    
    
Монголын тухай
     сайт
:
    
    
Моngolian Artist
     Mongolia Today
     Moninfo

    
Монгол туургатаны
     сайт
:
    
    
Бурятия
     Бумбын Орон
     Inner Mongolia
     TuvaOnline

 
    
     Монголын
     мэдээлэлийн
     сайт
:
    
    
Өдрийн сонин
     Өнөөдөр сонин
     Сонин.мн
     Ориго.мн
     Оллоо.мн
     Мэдээлэл
     Бийр Бэх
     Monstudnet
     ТВ 5
     Он Айр.мн
     Шинжлэх Ухаан
     Политикс.мн
     Форум.мн
     БаБу.мн
     Лавлав.мн
     Банжиг.нет
     Интер Ном
     Бэлэг.мн 
     Розе.мн

 
    
     Түнш сайт
:
    
    
Ганболд
    
Ньюс Цахим
     Цахим Өртөө
     ОпенMН
     Монгол Мэдээ
     Даяар Монгол
     Орлоо
     Монгол Фото
     Айр Бриж
     Цахим Нэт
     Гарц
     Гэгээ

 
    
     Монголын ЭСЯ

    
АНУ-д
     Канадад
     Их Британид
     Японд
     Өмнөх Солонгост

 
     АНУ дахь Монгол
     Улсын өргөмжит
     консул нар

 
    
     Асуулт, Хариулт
 

     Сурталчилгаа
 




 
 

  Цэдэн Ишийн ЭНХТУЯА

ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЗА ГЭЖ ХЭЛЦГЭЭЕ

"Монголын өсвөр үе" олон нийтийн  байгууллага Сан Франциско хотноо байгуулагдаад жил хүрэхгүй хугацаа өнгөрч байгаа хэдий ч Бэй Аэриад суугаа Монгол хүүхэд багачуудын дунд хичээл сургалт, аялал зугаалга, уулзалт өдөрлөг, уралдаан тэмцээн зэрэг олон сайхан арга хэмжээ зохион байгуулж үйл ажиллагаа нь тогтмолжин өөдлөн дээшилж байгааг дурдахад таатай байна. Энэ байгууллагыг анх санаачлан үүсгэж өдий зэрэгтэй удирдан залж багачуудынхаа төлөө сэтгэл гарган зүтгэж яваа Ц.Энхтуяатай уншигч таныг уулзуулая. Түүнийг Монголын Залуучуудын Холбооны тэргүүний хүмүүжүүлэгч медалиар шагнуулаад байх үеэр уулзаж хөөрөлдсөн юм.
 
  За Энхтуяа, Монголын Залуучуудын Холбооны "Тэргүүний халамжлан хүмүүжүүлэгч" медалиар шагнагдсанд баяр хүргэе!

Баярлалаа, юуны өмнө энэ мундаг том шагналыг олгохоор нэр дэвшүүлсэн бүх хүмүүст талархаснаа илэрхийлж байна. Хурд хамтлаг энэ удаад Америкт зөвхөн тоглох гэж ирээгүй харин монголчуудынхаа хийж буй ажилд урам дэм өгөхөөр энэхүү шагналыг санаачилж авчирсанд баярлалаа. Сарын өмнө ч билүү New Hampshire-д байдаг найз эгч маань Замдаан сэтгүүл дээр гарсан Хурдын Ганбаярын ярилцлагыг уншсан уу, тэрэнд чиний нэрийг дэвшүүлэх хүсэлт тавьж бичсэн гэж байсан юм. Шагналаа автал санаанд ер буусангүй ээ.

Шагнал гардаж байх үеийнхээ сэтгэгдэлээс хуваалцана уу?

Тайзан дээр шагнал аваад баярлах, айх, сандрах гурав давхцав. 1-т “Төр түмэн нүдтэй” гэж аргагүй үнэн юм даа, 2-т биднийг хийснээр маань мөн хийхээр маань үнэлжээ гэж, 3-т хэлэх үг олдохгүй тун их тулгамдав.

Өөрийнхөө талаар манай уншигчидад танилцуулна уу?

Би хотод төрж өссөн. 1993 oнд Сувилагчийн дунд сургууль, 1998 онд Гадаад Хэлний “Aлхана” Институт, 2000 онд ТИС-ийг Авто замын инженерийн баклавр, 2001 онд магистраар төгсөөд “Мянганы Зам” төсөл дээр ажиллаж байсан. Аав Цэдэн-Иш монголын анхны замын инженер бөгөөд аавынхаа мэргэжлийн өвлөн авсан айлын бага охин. Ээжийнхээ гарын хоол, эх нутгаа үргэлж санадаг.

Анх Сан Франциско хотод ирээд Intrax хэлний сургуулийн TOEFL-ийн бэлтгэлд явсан, дараа нь UC Berkeley-ийн Инженерийн Менежментийн курст 2 жил явж төгссөн. Оройн цагаар CCSF дээр инженер\архитектурын хичээл авч сурдаг. Одоо "Теламон" Инженерийн Зөвлөх компанид Иргэний барилга байгууламжийн зураг зурдаг.

Олон нийтийн байгууллагын нүсэр ажлыг зав чөлөөгөөрөө хийгээд явахад ар тал, гэр бүлийн туслалцаа их үүрэгтэй байх, нөхөр тань хэр дэмжиж тусладаг вэ?

Нөхөр, охин 2-ынхоо хамт амьдардаг. Нөхөр маань америк. “Харийн” гэж дуудуулдаг ч хань маань монгол хүүхдийн төлөө энэхүү үйлсийг анх үнэн сэтгэлээсээ дэмжиж, зөвлөгөө өгөн бүхий л тал дээр гар бие оролцсон. Тэр ч бүү хэл найз нар, хамт олондоо хүртэл рекламдаж олон зүйлийг ивээн тэтгэж өгсөн.

Нөхрөө бас охиноо байгаагүй бол би ийм том санааг эхэлж, зүрхэлж хийж чадахгүй байсан байх. Би юманд их яаруу, хурдан түргэн алхаад, олон хүнтэй зэрэг яриад, олон ажлыг нэг дор амжуулахыг хичээдэг, олны дунд бужигнаж явах дуртай бол манай хүн яг эсрэгээр. Маш тайван, зөвхөн нэг тийшээ анхаарлаа хандуулж цаад хүнээ бүрэн сонсож харьцана, бас нэг ажлыг нямбай хийнэ, гэр бүл, ах дүү нар, найзуудынхаа хүрээнд л байх дуртай. Бас нөхөр маань аливаа юманд маш нухацтай, суурьтай, болгоомжтой ханддаг нь надад заримдаа хэтэрхий мэт санагдаж зөрөх үе их гарна. Гэвч дараа нь нээрээ тийм байна шүү гээд хэлж байсныг яг олж хардаг.

Охин маань одоо 7-р анги, төгөлдөр хуур, Sudoku, Puzzle тоглох дуртай. Аавтайгаа дугуй унах, найзуудтайгаа мөсөн гулгуур дээр тоглох, кино театрт очих дуртай. Амтат боов, сайхан будаатай хуурга хийнэ дээ. Сургууль нь даалгавар их өгнө, түүнийгээ нухаад оройжин сууна. Хүүхэд их хурдан дасан зохицох юм.

Ийм байгууллага үүсгэн бүртгүүлэх санаа хэрхэн төрсөн талаар?

Охин маань дөнгөж ирчихээд байхдаа хэл мэдэхгүй, таньдаг найз нөхөдгүй, гадаа гараад чөлөөтэй тоглочихож чадахгүй байгаадаа их бухимдаж уцаарладаг байлаа. Хичээлээ ойлогохгүйдээ, Монголд авдаг байсан дүн нь илт буурч эхэлсэнд гутарч бухимдаж уйлна. Хөндлөнгөөс бид 2 харж зүрх шимширнэ. Тэгээд охиноо уйдаахгүй гэж ийшээ тийшээ их явна, гэсэн ч том хүн үеийн хүүхдүүдийг орлож чадахгүй нь ойлгомжтой, надаас байнга найз асууна. Ирэхээс нь өмнө энд тэнд охиныхоо үеийн охидуутай хүмүүс дээр очиж танилцаж, охиныг нь миний охинтой найзлаарай гэж гуйдаг байлаа. Ирсэн хойно нь тэр бүр айлаар дагуулаад яваад байж чадсангүй. Мэдээж хүн бүр ажилтай учир зав зай, унаа тэргээ зохицуулж очих гэсээр нэг мэдэхэд өдөр хоног харвасан сум шиг өнгөрчихдөг байлаа.
Тэгээд энэ бүхэн нөхөр бид 2-ийг ийм дөнгөж ирээд байгаа хүүхдүүдийг олж нийлүүлье, бас энд байгаа хүүхдүүдийг хооронд нь танилцуулъя, чөлөөт цагийг нь монгол хүүхдүүдтэй хамт өнгөрүүлбэл бие биенээсээ суралцах юм уу гэсэн дүгнэлтэнд хүргэсэн. Бид 2 оройн хоол идэж байхдаа яаж эхэлбэл зүгээр вэ, ямар үйл ажиллагаа явуулах вэ гэж олон асуудлыг ярилцаж эхлээд шөнөжин үргэлжлүүлж ярилцсан. Манай хадам ах эгч нар ойрхон байдаг, тэд амралтын өдрөөр манайд ирэхэд нь бид бас л энэ тухай ярихад ёстой мундаг санаа гэж бүгд дэмжицгээсэн. Ингээд л зориг шулуудаж анх найз Оюунтуяа, Баатар ах, Жамбаа ах, Цэрэндорж ах нарт дуулгаад, сарын дараа "Пасифик Маркетинк" компанийн Хэрлэнтэй яриад нээлтээ хийж байлаа.

Анх Сан Франциско хотын "Пасифик Маркетинк" компанийнхантай хамтраад ажиллаж байсан биз дээ.

Тиймээ эхэндээ Хэрлэн бид 2 Монголын Өсвөр Үе клуб гэж гарч ирсэн. Бид 1-р сараас эхлэн ярилцаж, төлөвлөсөөр 4-н сарын 23-нд нээлтээ хийсэн. Гэвч Хэрлэн бид хоёр нээлтээсээ 2-хон хоногийн дараа хамтран ажиллахаасаа татгалзаж би өөрийнхөө замаар, Хэрлэн өөрийнхөөрөө явсан даа.

Олон нийтийн статустай байгууллагыг Америкт бүртгүүлж холбогдох зөвшөөрөл авахад ямар нэгэн хүндрэл байдаг уу?

Байхгүй, дүрэм болон холбогдох баримтуудаа хэлэлцэж батлаад, хотын захирагаан дээр очиж өргөдлөө өгдөг. Нөхөр бид 2 америкт монгол хүүхдийн төлөө гэсэн байгууллага байгуулбал улс үндэстэнд маань асар их ач холбогдолтой гэж үзсэн юм. Тиймээс Сан Франциско хотын захиргаан дээр очиж “Төрийн бус олон нийтийн” байгууллагаар бүртгүүлсэн. Төрийн бусаас гадна мөн ашгийн бус олон нийтийн байгууллага ч гэж дуудагдана.

Хамтран ажилладаг нөхөд, хамт олноо танилцуулна уу?

Одоо манай Mongolian Youth International байгууллагын удирдах зөвлөлд Эс-Олдох, Болортуяа, Түвшинтөгс, Өнөдэлгэрэх, Алтанцэцэг нарын 6 хүн байдаг. Мөн Одончимэг эгчээс зөвлөгөө авна. Энхзул маань надтай хамт монгол яван явталаа үйл ажиллагаанд оролцож дэмжсэн, одоо ч монгол дахь арын ажлыг маань зохицуулж байгаа. Түүнээс гадна олон сайхан дэмжигч нартай нэрийг нь дурдаад энд барахгүй, Сан Франциско Бэй Ариагийн 250 гаран хүүхдүүд над дээр бүртгэлтэй.

Байгууллагынхаа ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

Бид бусад улс үндэстэнгүүдийн адил яагаад өөрсдийн гэсэн соёлын төв, сургууль, цэцэрлэг, байртай байж болдоггүй билээ. Тэгвэл бид байгууллагаа 5-н жилийн дараа Монгол тодотголтой өөрийн гэсэн байртай, хөл дээрээ тогтсон санхүүтэй, тогтмолжсон үйл ажиллагаатай, бүтэн цагийн ажилчидтай, монгол хүүхдүүд бужигналдсан, охид хөвгүүд эргэлдсэн, ахмад үе нь залуу үедээ түүх, соёл, хэл ахуйгаа заадаг, хүүхдэд хэрэгтэй мэдээлэл бүрээр хангадаг тохилог дулаахан, эерэг орчинг бүрдүүлсэн байхаар төсөөлж байна.

Зорилго чиглэлийнхээ талаар тодорхой танилцуулна уу?

Монгол хүүхдүүдэд эх хэл, түүх, соёлыг өвлүүлэн үлдээх, тэдний авъяас, оюуны чадварыг дэмжихэд оршино.

Бидний зорилтууд:

1. Америк оронд суурьшаад удаж буй монгол хүүхдүүдийн
• Төрөлх Монгол хэлний чадварыг хөгжүүлэх,
• Монгол улсын түүхийн мэдлэг олгох,
• Монгол ахуй соёл зан заншлыг уламжлан өвлүүлэх,
2. Хичээл сургуульдаа тэргүүлж буй сурагчдын амжилтыг сурталчлах,
3. Хүүхдүүдийн мэдлэг оюунаа дээшлүүлэх боломж бололцоог судлах, авьяас чадварыг нээн илрүүлэн хөхүүлэн дэмжих,
4. Хүүхдүүдийн амралт чөлөөт цагийг хөгжилтэй, сонирхолтой өнгөрүүлэх,
5. Хүүхдүүдийн олон нийтэч, бүтээлч идэвхийг хөгжүүлэх.

2006 онд зохион байгуулсан ажлуудынхаа талаар дурдана уу?

• Шатрын дугуйлан - 5, 6-р саруудад, 4 хүүхэд хамрагдсан
• Далайн аквариум үзэх аялал - 5-р сард, 23 хүүхэд хамрагдсан
• Crissy Field дэх гэр бүлийн өдрийн амралт - 5-р сард, 4 хүүхэд хамрагдсан
• Олон улсын хүүхдийн баяр - 6-р сард, 80 орчим хүүхэд оролцсон
• “Чингисийн Бага Нас“ кино - 7-р сард, 2 удаа, 15 хүүхэд хамрагдсан
• Наадмын Сурын Харваа - 7-р сард, давхардсан тоогоор 800 гаран хүүхэд залуучууд оролцсон
• “Сургууль эхлэхийн өмнө” цугларалт 9-р сард, 24 хүүхэд
• Монгол дахь “Вербист” Халамжийн төв, Саажилттай хүүхдүүдийн сувилалын 10-р төвүүдэд хувцас тоглоом, эмнэлгийн хэрэгсэл 3-н удаа илгээсэн
• Далбаат завины аялал - 7-р сард, 2 ээлжээр, нийт 13 хүүхэд
• Halloween-ий баяр - 11-р сард, 30 гаруй хүүхэд эцэг эх оролцсон
• Kaiser Permanente-ийн эрүүл мэндийн даатгалд 20 гаруй хүүхдүүдийг хамруулсан
• Хүүхдийн Шинэ Жил – 12-р сард 400 гаран хүүхдүүд эцэг эхийн хамт тэмдэглэлээ.

2007 оны эхний 6 сард төлөвлөж буй ажлууд:

• “Mиний Ээж” зохион бичлэгийн уралдаан –2/18-3/3/07,
• Багш нарын уулзалт өдөрлөг - 3/17/07,
• Монголд байгаа амьжиргааны түвшингээс доогуур айл өрхийн хүүхдүүдэд хүмүүнлэгийн хувцас, хичээлийн хэрэглэл цуглууж илгээх, улиралд 1 удаа
• 9-р ангийн сурагч Т.Саруулдарийн орчуулсан “Шүрэн бугуйвч” шинэ номын баяр, 6-р сард

Америк дахь Монголчууд маань та нарын ажилд хэр тусалж байна вэ?

Америкийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа манай монголын аливаа байгууллага, нийгэмлэгүүд маш содон харагдаж байдаг байх. Учир нь гадны хүмүүстэй уулзаж байгууллагаа танилцуулахад тэд маш сайхан угтаж авч туслахаа илэрхийлэн, хамтран ажиллах саналыг тавьдаг. Гадныхан бидэнд туслахад ямагт бэлэн байдаг, гэвч бид одоохондоо тэр бүр тусламжийг авахад бэлэн биш байна. Юуны түрүүнд Монгол хүн бүр сэтгэлээрээ, санхүүгээрээ хүүхдийнхээ төлөө гэсэн энэ том ажлыг дэмжиж оролцох хэрэгтэй. Эцсийн эцэст энэ байгууллага маань монгол хүүхдийн төлөө гэж явж байгаа учир монголчууд бид л нэн түрүүн анхаарлаа тавих ёстой. жишээ нь бид монгол хэлний сургалтыг америк багш нар, англи хэлний номоор явуулж чадахгүй тийм үү.

Америкт суугаа Монголчууд эцэг эхчүүдэд хандсан УРИАЛГА

Энд ажиллаж амьдарч буй монголчууд бүгд боловсролтой, амьдралын бололцоотой хүмүүс. Монгол хүн бүр ухамсараараа хүүхдүүдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийж сар бүр гишүүнчлэлийн төлбөр төлдөг ч юм уу, эсвэл аливаа үйл ажиллагаанд байгаа бололцооныхоо хэрээр туслаж, өгч чаддаг байх юм бол бид 5-н жилийн дараах тэрхүү цогцолборын үүд хаалгыг бахархалтайгаар нээх болно. Та нар өөр өөрсдийнхөө эзэмшсэн мэргэжлийн хүрээнд бидэнд зөвлөгөө өгч, чаддаг бүхнээрээ туслаж, санаа оноогоо нэмэрлээрэй. Мөн танийг бидний үйл ажиллагаанд сайн дураараа гар бие оролцох, ивээн тэтгэхийг уриалж байна. Хэрвээ та хандив өргөхийг хүсвэл Mongolian Youth International нэр дээр бичиж доорхи хаягаар явуулаарай.

Сайн үйлс дэлгэрэх болтугай! Баярлалаа.

Энхтуяагийн хаягг: 805 Leavenworth St, Ste # 808 San Francisco CA 94109 Утас: 415.871.4500 Факс: 415.409.4501
E-mail address: mgl_youth_intl@hotmail.com

 
 


Zamdaan.com
© 2007