ЗЭВСЭГГҮЙГЭЭР БИЕЭ ХАМГААЛАХ TУЛААНЫ УРЛАГЫН
КЛУБ САН ФРАНЦИСКОД ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ
Монголын
гардан тулааны холбооны eрөнхийлөгч, цагдаагийн
хурандаа С.Хаянгарваа Америкт албан томилолтоор
ирэхдээ Сан Франциско хотноо суугаа өөрийн шавь,
цагдаагийн ахмад Дашаад салбар клуб нээж
ажиллуулахыг зөвлөжээ. Энэ дагуу Khayangaa's
Dojo гэдэг нэртэй клуб Сан Франциско хотноо
үүдээ нээлээ.
Долоо хоногийн
Даваа, Лхагва, Баасан гаригуудад оройн 6:30
цагаас тулааны урлагын бүх хэлбэрээр хичээл зааж
бэлтгэл сургуул явагдаж байгаа юм байна.
Одоогоор 10-16, 16-аас дээш насны ангилалаар
элсэлт авч байна. Клубийн дэвжээ, дотоод
тоноглолыг тун сайн хийж тохижуулжээ. Хүүхдүүдэд
эхний ээлжинд бие хамгаалах урлагын анхан шатны
мэдэгдхүүн олгож цаашдаа бүх шатны уралдаан
тэмцээнд оролцуулах зорилготой хэмээн тус
клубийн багш, гардан тулааны хар бүстэй мастер
Дашаа ярьлаа. Суралцагсдаас авах жилийн
даатгалын үнэ $50 бөгөөд бэлтгэлийн хувцас форм
захиалан авч өгөх юм байна.
Дашаа багштай харилцах утас: (415) 377 4907 |