Америк дахь “Sound essence” ТББ
Зохиогч Ч.Өсөхболд
Даваа, 28-12-2009 12:05
Өнөөдөр дэлхийн зах зээл дээр магадгүй алт,нефть... инфляциас ч илүү үнэ нь хором хормоор өсөн нэмэгдэж байгаа зүйл бол “БОЛОВСРОЛ” болоод байгааг хэн хүнгүй мэднэ. Боловсрол гэдэг хүмүүний амьдралд хичнээн их хэрэгтэйг ухамсарласан Монгол хүн бүхэн өнөөдөр үр хүүхдүүдээ боломж бололцооныхоо хэрээр суралцуулахыг хичээх болжээ. Гэвч олонхи залуусын хувьд их дээд сургуульд суралцахад нь өндөр босго болдог “сургалтын төлбөр”-ийн бэрхшээлээс шалтгаалан боловсролтой болох хүсэл зорилгодоо хүрэхэд хүндхэн байгаа энэ үед зарим байгууллагуудаас оюутан залуучуудад боломж олгон “сургалтын тэтгэлэг” олгох буяны гараа сунгаж байгаа билээ. Алс тэртээх хилийн чанд дахь АНУ–ын баруун эргийн Bellingham хэмээх жижиг хотоос мөн хэсэг сайн санаат хүмүүс сэтгэл гарган Монголын соёл, зан заншлийг олон улсад таниулах, монголын залуучуудад туслах зорилгоор “Sound Essence” төрийн бус байгууллагийг байгуулан, манай улсын иргэн Адилбишийн Солонго, Чулуунбаатарын Цоггэрэл, Батсайханы Баяржаргал, Отгонбаярын Оюуномин, Баянбатын Зулзаяа нарийн таван оюутанд бүтэн дөрвөн жилийн турш сургалтын тэтгэлэг олгон төгсгөсөн бөгөөд одоо ч оюутан Мижидийн Эрхэмбаяр, Ганаагийн Хулан, Сарнай нарт нэг хоёрдугаар дамжааных нь сургалтын төлбөрийн тэтгэлэгийг олгосоор байгаа юм.Тэдний төлөөлөл болон Отгонбаярын Оюуномин хэлэхдээ: “-Би Дархан-Уул аймгийн ХААИС–ийн худалдааны менежментийн ангийг төгссөн. Одоо мэргэжилээрээ худалдааны байгууллагад ажиллаж байна. Уг тэтэгэлт хөтөлбөрт хамрагдах болсон нь ганц миний амьдралд ч биш, бидний залуучуудын амьдралд олдсон ховорхон аз завшаан гэж ойлгож, баярлаж явдаг. Тиймээс ч эх орныхоо хөгжилд тус нэмэр болох зүйлийг хийж бүтээхсэн хэмээн хичээн ажиллаж, амьдарч байна. Төслийнхөө ах эгч нартаа чин сэтгэлээсээ баярлаж явдагаа дахин дахин уламжлья” гэлээ. Уг төслийн монгол талын захирал хадагтай Чимэдрэгзэнгийн Болорцэцэг өгүүлэхдээ: “-Монголынхоо оюутнуудад зориулсан тэтгэмжийг хийх юмсан гэдэг бодол надад олон жилийн өмнөөс төрсөн юм. Тэгээд Америкд танилцсан найзуудтайгаа энэ саналаа хуваалцаж, улмаар тэдэнтэйгээ хамтран энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан тохироод 2005 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Залуу хүмүүст боловсрол олоход нь туслана гэдэг бол хамгийн том тус гэж ойлгодог. Та нэг хүнд оройн хоолоор туслалаа гэхэд, тэр хүн нэг хоног л гэдэс цатгалан явна. Харин та хэн нэгэн ухаантай, залуу хүнд боловсрол олоход нь туслах юм бол тэр хүний амьдралын туршид нь тус болж байгаа хэрэг шүү дээ” гэж ярьсан юм. “Sound Essence” байгууллагын Ерөнхий захирал хадагтай Susan Bradbury болон хадагтай Ч.Болорцэцэг нарын санаачлагаар өмнө нь тус ТББ-аас Монгол ардын үлгэр домгийн арвин их сан хөмрөгөөс олон улсад сурталчлах зорилгоор “Туульч”-төсөл, жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр “Нарийн боовны үйлдвэрлэл” төсөл, байгаль хамгаалах чиглэлээр Эрдэнэт хотод “Мод тарих” төсөл мөн 2006 онд “Хүүхдийн нүдээр энх тайван” сэдэвт олон улсын хүүхдийн гар зургийн үзэсгэлэнг зохион байгуулж байжээ. http://www.soundessenceproject.org
"Өвлийн өвөөгийн мөрөөдөл" биелэх болтугай
Зохиогч Basic sound studio
Пүрэв, 24-12-2009 16:19
Вашингтон ДиСи хотноо байрладаг “Basic Sound pictures” студийн уран бүтээлчид 2009 оны отгон бүтээл болох "Өвлийн Өвөөгийн Мөрөөдөл" кино зохиомжоо Америкийн Нэгдсэн Улс болон Дэлхийгээр тархан суугаа нийт Монголчууддаа шинэ оны босгон дээр өргөн барьж байна. Тус студийн хамт олны бүтээсэн өвлийн өвөөгийн өргөн буй энэ сайхан мөрөөдөл ирж буй шинэ онд биелэн өлзий буянаа өгөх болтугай! Та бүхэн шинэ ондоо сайхан баярлаарай. Дараах линк рүү орж видео клипийг сонирхоорой. Удахгүй сайт дээрээс шууд үзэхээр байрлуулна. http://sansargereltekh.com/bs/
Бэй Аэриагийн Монголчуудын шинэ жилийн үдэш
Зохиогч Цэрэндорж
Пүрэв, 24-12-2009 14:57
Шинэ зууны арав дахь жил эхэлхэд хэдхэн хоног үлдлээ. Зул сарын баярын амралтын өдрүүдэд Бэй Аэриагийн монголчуудын шинэ оноо угтах баярын арга хэмжээ Оакланд хотноо төвлөрөн явагдах гэж байна. Энэ талаарх мэдээлэлийг хүргэе. "ХАРИЙН НУТАГТ ХАМТДАА" ТӨВ ЦЭНГҮҮН 12 сарын 26-ны Бямба гарагт Оакланд хотын Ахмадуудын дурсгалын ордонд ( Veterans Memorial Hall) БАМХ-ноос жил бүр зохион байгуулдаг улалмжлалт “ХАРИЙН НУТАГТ ХАМТДАА” үдшийн цэнгүүн болно. Монгол тогоочийн тусгайлан бэлтгэсэн халуун хоол, амтат зууш, оргилуун дарс, төрөл бүрийн идээ ундаатай баярын ширээнд гэр бүл найз нөхдийнхөө хамт зэрэгцэн суугаад халуун дулаан яриа өрнүүлэн мэргэжилийн гэрэл зурагчин Эрдэнэбаярын зургийн цомог, “Калифорнийн Монголчууд” студийн бэлтгэсэн 2009 оны видео тоймыг үзэн өвлийн өвгөн, шагнал урамшуулал бүхий шинэ оны хөтөлбөрийг сонирхон суухыг хүсвэл Бямба гарагийн оройн 6:00 PM цагт эхлэх тус цэнгүүнийг зориорой. 120 хүний суудалтай хүлээн авалтын тохилог танхим та бүхнийг хүлээж байна. Үнэ: $100 Магадгүй таны ажил төрөл оройтож эртлэн ирэх боломжгүй бол 9:00 PM цагаас шөнийн 1:00 АМ цаг хүртэл 500 хүний багтаамжтай бүжгийн гоёмсог зааланд үргэлжлэх олон сонирхолтой хөтөлбөр бүхий цэнгүүн, чадварлаг DJ Ulaanaa & Tomoroo нарын удирдсан хамгийн сүүлийн үеийн ая дуутай диско бүжигт хүрэлцэн ирээрэй. Мөн энэ үдэш сонгодог урлагын НЮАНС хамтлагийн дуучин Өнөрбаатар, дуурийн дуучин Батхуяг нар ая дууныхаа дээжээс өргөнө. Тохилог баар үдшийн турш үйлчлэн ажиллана. Шинэ оны сүпэр шагналтай азын сугалаа орсон билетийн Үнэ: $40 Жич: Монголын арилжааны ТВ-үүд болон “Цахим Өртөө” ТББ-ын захиалгаар “Америкийн монголчуудын шинэ жилийн үдэш” сэдвийн дагуу “Калифорнийн Монголчууд” студи энэ үдшийг цэнгүүнийг сурвалжлахын зэрэгцээ хэрэв та хүсвэл монголд суугаа ар гэр ах дүү, найз нөхөддөө хандсан видео мэндчилгээ дамжуулах бүрэн боломжтой. Хаяг: 200 Grand Ave, Oakland, CA 94612 Захиалга хүлээн авч байна. Утас: (415) 272 3003, (510) 710 1009, (415) 596 9541, (415) 823 4605 "ХӨХ МОНГОЛ" ХАМТЛАГТАЙ "ТАНСАГ" ЦЭНГҮҮН Аэриагийн Спорт дэмжигчдийг нэгэн шинэ жилийн “ТАНСАГ” цэнгүүн урьж байна. Хүндэтгэлийн зоог, “Хөх Монгол” хамтлагын тоглолт, өвлийн өвгөний бэлэг, бүжгийн тэмцээн, шилдэг авъяастан, азтан шалгаруулах энэ цэнгүүн 2009 оны 12 сарын 26-нд 6:00 PM цагаас эхэлнэ. Үнэ: $100 Хаяг: 2735 Brodway St, Oakland, CA 94612 Ширээний захиалгыг 510-220-1454 тоот утсаар авч байна. ЗАЛУУСЫН ДИСКО ЦЭНГҮҮН Мөн Бямба гарагийн үдэш Бэй Аэриагийн залуусын SF & BAY AREA залуусын шинэ жилийн диско бүжиг disco party болно. Шинэр тохижуулан тоноглосон NKC night club-т болох энэ үдэшлэгт 21 наснаас дээш залуусыг урьж байна. Бар ажиллана. Nonstop music and lots of surprises. Тax: $20, 21 and over so bring your ID's, Dress to impress Хаяг: 1408 Webster St, Oakland, CA More info at: 510 917 6298, 510 917 6298, 510 599 3134, 510 599 3134, 510 325 9958, 510 325 9958 "ЦАГААН ЦАС & УЛААН ХИВС" ЦЭНГҮҮН Ням гарагийн орой буюу 2009-12-27-ны 17:00 цагт Аламеда хотноо Шинэ Жилийн Цэнгүүн "White Snow & Red Carpet" Yдэшлэг зохиогдоно. Утас: 510-410-6371, 510-410-6371, 510-499-7863, 510-499-7863 Хаяг: 2203 Marina Square Loop Alameda CA 94501
“Монголын Залуу Удирдагч” хөтөлбөрийн уулзалт, өдөрлөгт урьж байна
Зохиогч Цэрэндорж
Даваа, 14-12-2009 15:19
МонАме төвөөс гадаадад суралцаж байгаа монгол оюутан залуусын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын Залуу Удирдагч” хөтөлбөрийн уулзалт, өдөрлөгт оюутан залуус та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна! Хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа энэхүү арга хэмжээний гол зорилго нь Монголын Ирээдүйн Удирдагчид, Оюутан залуус та бүхнийг уулзуулан танилцуулж, Монгол орныхоо хөгжил дэвшлийн холбогдолтой сэдвүүдээр чөлөөт ярилцлага зохион санал солилцуулах, Монголын талаар сонирхон судалдаг эрдэмтэд, бизнесмен, төрийн бус байгууллагын удирдлагуудтай танилцуулах явдал юм. Энэ жилийн уулзалтыг дэлхийн нэр хүндтэй Стэнфордын Их Сургууль дээр байгуулагдсан Монголын Соёлын Холбоо, Бэй Аэриагийн Монголчуудын Холбоотой хамтран хийхээр бэлтгэж байна. Өдөрлөгийн хөтөлбөрт: - Стэнфордын Их Сургуулийн эрдэмтэн профессоруудтай хийх уулзалт ярилцлага. - Америкийн хай-тек компаниудын өлгий Силикон Валлэй- д (Silicon Valley) байрладаг дэлхийд алдартай Google, Facebook зэрэг нэртэй компаниудаар аялуулах - Монголд олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн Азийн Сангийн Удирдлагтай уулзах зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд орно. Анхны уулзалтыг 2008 онд Вашингтон хотноо Монгол Улсын ЭСЯ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд америкийн их дээд сургуульд суралцаж байгаа арав гаруй монгол охид хөвгүүд оролцож байсан бол энэ жил Стэнфордын их сургууль дээр зохиогдох уулзалтанд америкт суралцаж байгаа монгол залуус төдийгүй монголыг сонирхон судалдаг, дэмждэг америк оюутан залуус оролцоно. Уулзалт өдөрлөг Стэнфордын Их Сургууль дээр 2010 оны 4 сарын 9-10 өдрүүдэд болно. Энэ уулзалтын талаарх дэлгэрэнгүй хөтөлбөр болон бусад мэдээлэлийг МонАме - гийн веб хуудаснаас үзэж сонирхоно уу? http://monamescience.org Бүртгүүлэх оюутан залуус МонАме- ийн захирал Др. Наранцогттой дараах хаягаар харилцаарай . Имэйл хаяг:
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү
Ринод монголын боксчин ээлжит ялалтаа авлаа.
Зохиогч Цэрэндорж
Ням, 13-12-2009 17:22
Монголын боксчин Б.Баянмөнх Невада мужийн Рино хотын Гранд Серра Ресорт казинод мэргэжилийн боксын зиндаа ахиулах ээлжит тулаанаа амжилттай хийж ялалт байгууллаа. Тэрээр 2007 оноос эхлэн Америкийн мэргэжилийн боксын рингэнд хүчээ үзэж яваа бөгөөд Мексикийн боксчин Гуадалуп Диастай хийсэн энэ өдрийн тоглолт түүний 16 дахь ялалт болж байна. Баасан гарагийн орой болох уг тулааныг үзэж сурвалжлахаар Сан Франциско хотоос эртлэн гарч шууран орох цасан шамарга дундуур Серра Невадагийн нурууг хоёр цаг гаруй мацан давж давхисаар Рино хотноо амжиж ирэв. Билет авах гэтэл 4 хүний $600 үнэтэй тусгай суудлаас бусад билет дууссан гэнэ. Олон Улсын спортын сэтгүүлчийн үнэмлэхээ үзүүлэн өөрийн тамирчны тоглолтыг үзэж дэмжихээр холоос зорин ирснээ тайлбарласны хүчинд өөрөө төдийгүй хамт яваа нөхөдөө ч оруулж чадлаа. Монголын бокс сонирхогчдын хувьд харуусал дагуулсан нэгэн түүхийг сөхөн ярихад Невада мужийн Рино хотын нэр гардаг. Учир нь 1986 онд Ринод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэр үедээ жиндээ дэлхийд тасархай тэргүүлж байсан манай боксчин Нэргүйн Энхбат өчүүхэн шалтгааны улмаас амжин очиж оролцож чадаагүй учраас монголчууд бид дэлхийн аваргатай болох боломжоо харамсалтай алдаж байлаа. Түүнээс хойш 23 жилийн турш монголын боксчид энэ эрхэм цолыг эх орондоо авчрахын төлөө дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 10 удаа оролцсоны эцэст энэ жил Италын Милан хотоос аваад байгаа билээ. Монголын далбаа энэ хотын тэнгэрт 23 жилийн өмнө мандах байсан болов уу.
Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг
Зохиогч Administrator
Даваа, 07-12-2009 12:13
Америк дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбоо (АДМЭХ)ны дэргэдэх Монгол эмч нарын салбар зөвлөлийн гишүүн эмч нарын нэгдсэн үзлэг 2009 оны 12 сарын 13 ны Ням гарагт, 12РМ-18РМ цагийн хооронд, АДМЭХ-ны байранд хийгдэх гэж байна. Доорхи нарийн мэргэжлийн эмч нар үзлэг, эмчилгээ хийж зөвлөгөө өгнө. Үүнд: 1. Дотоод шүүрлийн булчирхайн эмгэг. 2. Хүүхдийн эмчийн үзлэг. 3. Эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг. 4. Уламжлалт эмчилгээний эмчийн үзлэг. 5. Дотор, элэг, цөсний эмчийн үзлэг 6. Чих, хамар, хоолойн эмчийн үзлэг 7. Уушигний эмгэг, арьс гоо заслын эмчийн үзлэг 8. Зүрх судасны эмчийн үзлэг Та бүхнийг эдгээр нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж, өөрийнхөө эрүүл мэндийн төлөө анхаарч, өөрийн хүссэн чиглэлээр зөвлөгөө, эмчилгээнд хамрагдаж, идэвхитэй оролцохыг урьж байна. Үзлэг болох хаяг: 11364 San Pablo Ave, El Cerrito , CA 94530 Үзлэгийн төлбөр: $20-$40 Үзлэгийн цагийн хуваарь: 12АМ-18РМ
Зохиогч Н.Учрал
Мягмар, 01-12-2009 19:45
Сайн байцгаана уу Та бүхний амар амгаланг айлтгая. 86400 хэмээх нэрээр овоглон бидний хэдэн залуус 20 гаруй ажлыг зохион байгуулан эхний шатаа өндөрлөөд байгаа билээ. Биднийг эдгээр ажлуудыг хийх явцад тусалж дэмжиж байсан хүн бүрт, ялангуяа гадаадад суугаа монголчууддаа туйлаас их талархаж буйгаа илэрхийлье. Хэдийгээр хэд хэдэн сайхан ажлыг амжилттай хийсэн боловч эхлэл учраас алдсан оносон, цаашид анхаарах олон л зүйл ажиглагдсан ба та бүхнийхээ өгсөн урам, дэмэнд зоригжин, шүүмжийг нь тунгааж бидний дараагийн ажил чухам юунд чиглэх вэ хэмээн ихэд эргэцүүлсэний үр дүнд нэгэн томоохон гэгээлэг зүйлийг эхлүүлэхээр зориг шулуудаад байна. Гадаадад амьдарч, ажиллаж буй адилхан л нэгэн монгол залуугийн хувьд миний бие та нарынхаа бодол санаа, зовлон бэрхшээл, хүсэл мөрөөдөл гээд нандин зүйлсийг жаахан гадарлах хэмжээнд яваа гэж боддог. Бага ч болов зав л гарвал интернэтээр аялаж монгол мэдээ уншин монгол кино үзээд л, өөрийн блогруугаа нэвтэрч нийтлэл нэмэн сэтгэл санаагаа хуваалцдаг шүү дээ. Тэрхүү олон нийтлэлийг уншихаар сэтгэл догдолмоор, уйлмаар, бахархмаар санагдана. Ямар ч эрдэмтэн, зохиолч яруу найрагч нараас үл дутна. Гэтэл энэ бүхнийг монгол буй хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй нь харамсалтай. Зүгээр л гадаадад ажиллаж амьдарч байгаа хүмүүс гэхээр л бараг англид шууд буугаад англи хэлтэй болчихдог, АНУ-д очоод л баяжчихдаг гээд л ихэнх хүмүүс бодно. Энэхүү өрөөсгөл ойлголтыг тэдгээр хүмүүс өөрсдөө үзэж байж л мэдрэх болохоос хэзээ ч сонсоод бол ойлголт нь өөрчлөгдөхгүй.
Нэрлэсэн үнэ цэнээр 53 хувь гэж юу гэсэн үг вэ?
Зохиогч Ч.Мөнхжин
Мягмар, 01-12-2009 19:12
Аливаа юманд улайрах муу гэдэг эртний үг байсаар байтал яарвал даарна гэдэг цэцэн үг оршсоор атал чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт ч хийсэн ч сэгсэрнэ гэгчээр олон нийт, иргэдийн хөдөлгөөнийхөн алдааг нь хэлсээр байтал эрх мэдэлдээ эрдэж “Оюу толгой”-н гэрээнд Засгийн газар гарын үсэг зурлаа. Монголын талаас гэрээнд гарын үсэг зурсан гурван сайдын нэг Д.Зоригт TV5 телевизээр нөхөн сонгуулийн өмнөхөн хийсэн ярилцлагадаа хэлний төгс мэдлэгийн тухай бодит жишээ авч М.Булгаковын “Мастер и Маргарита” зохиолыг дурдаж байхыг олж үзлээ. Зарим хүн ном зохиол уншихдаа үйл явдлыг нь хөөж уншдаг, харин цөөн хүн утга, агуулгыг шингээж уншдаг.Ингэснээрээ уг номыг оюунаа тэлэхэд зориулж түүнийгээ бодит амьдралд хэрэгжүүлдэг. Харин энэ сайд уг номыг яаж уншсан бол гэж тэр нэвтрүүлгийг үзэж суух зуур бодогдож билээ. Булгаков уг номонд цаг хугацааг өргөн хүрээтэй авч үзсэн бөгөөд Монгол үндэстний “Оюу толгой” нэртэй энэ их баялаг яг ийм цаг хугацаатай холбоотой юм. Хэдэн мянган жилийн тэртээгээс бидний эрэлхэг, ухаант өвөг дээдэс энэ бүх баялгийг тус бүрийнхээ үе үеэс зөвхөн өнөөгийн бидэнд биш харин хойч үедээ үлдээсэн юм. Гэтэл зарим этгээд “Бидэнд Чингэс хаан заяасан, бас “Оюу толгой”, “Таван толгой” заяасан …”, гэхчилэн уриа лоозон дэлдэж Монгол Улсын үндэсний бүх ашигт малтмалыг зөвхөн өнөөгийн хүмүүсийн мэдлийн юм шиг үзэж “Оюу толгой”-г эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг гоё эдийн засагч үгээр халхлан зөвхөн түүхий эд хэлбэрээр нь зарж борлуулах гэж байгаа бөгөөд үүнээс өөр гарц олж харахгүй байна ч гэдэг. Ийм хялбар замаар, наймаачин сэтгэлээр хандаж уг уурхайг хэрэглэвэл 150-200 жил идэх хөрөнгө гэдэг тооцоо бий. Харин түүхий эд чигээр нь биш үйлдвэрийн аргаар бүтээх эцсийн бүтээгдэхүүн болгож ашиглавал 300-400 жил хэрэглэх, жинхэнэ хөгжлийг авчрах огт өөр боломж байдаг. Ингэж үзвэл 150-400 жилийн турш амьдрах үе үеийн хүмүүсийн хоолыг булаагаад, ихэнхийг нь гадны хүнд өгөөд, эцэг, өвөг дээдсийн гэрээсийг зөрчөөд “Сайн гэрээ болсоон” гээд “хариуцлагаас” зайлж чадах болов уу.
Нөхөрсөг уулзалт тоглолт сайхан боллоо
Зохиогч Цэрэндорж
Бямба, 28-11-2009 22:01
Өнгөрсөн Пүрэв гарагт Бэй Аэриагийн Монголчуудын Холбооноос бүрдүүлсэн BAMCA баг Бэй Аэриагийн монголчуудын хөлбөмбөгийн лигийн хошой аварга “Таван Цагариг” багтай нөхөрсөг уулзалт тоглолт хийж анхны гараагаа амжилттай эхлэв. Жилийн өмнөөс хөлбөмбөгийн спортоор дотоодын лигийн тэмцээнд долоо найман баг өрсөлдөх болсны дээр ирэх жил Америкийн монголчуудын аварга шалгаруулах тэмцээн Бэй Аэриад зохиогдох гэж буйг тохиолдуулан БАМХ-ноос энэхүү уулзалт тоглолтыг санаачилсан юм. Нар ээсэн налгар сайхан өдөр Валнут Грийк хотын нэгэн дүүргийн талбайд болсон энэ тоглолтын тоймоос уншигч танаа хүргэе. Хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн намрын тойргийн тэмцээнд аварга цолоо алдсан ч 3-р байрын төлөөх тоглолтонд туршлага заан хүчийг үзүүлж хүрэл медал зүүсэн “Таван Цагариг” баг энэ өдөр байнгын бэлтгэлтэй бүрэн бүрэлдхүүнээрээ ирж тоглолоо. БАМХ-ний тэргүүн Ц.Хишигбаяр баярын мэндчилчгээ дэвшүүлсний дараа хоёр баг дурсгалын зүйл солилцон тоглолт эхлэв. Таван Цагаригийн хашир хаалагч Бадрал, Ганбаатар нар хоёр үед солигдон хаалгаа манасан бол мэргэн бууч Наранцогт, Энхтөр, Батболд нар тоглолтын эхнээс сэхээ чөлөөгүй довтлож гарав. Гэвч анхны гоолыг тус багийн хамгийн ахмад тоглогч, хагас хамгаалагч С.Болдбаатар оруулав. Гоол орсноос хойш тун удалгүй торгуулийн цохилтоор оноогоо нэмэх боломжийг тэд ашиглаж чадсангүй. BAMCA багийн довтолгч Тамир, Дашдэмбэрэл, Цэрэндорж, Баттүшиг нар Таван Цагаригийн Бямбаа, Батмөнх, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер цолтой хоёр хамгаалагч Болдсүх, Зүүнбаян нарын босгосон ханан хэрэмийг сэтлэж гоол хийж чадахүй л байв. Ингээд Таван Цагаригийн Батболд, Энхтөр, Наранцогт нарын ээлжит довтолгоо амжилттай болж эхний үе 4:0 харьцаагаар завсарлав BAMCA багийн төвийн хамгаалалтыг хөлбөмбөгийн спортын мастер Батжаргал хариуцан хоёр талд нь багийн хамгийн залуу тоглогч Оргил, Мөрөн нарыг, урд талд нь хурд хүчтэй Гомбодорж, Төмөрсүх, Эрдэнэбаяр, Төмөрбаатар, Ганхүү, Ганбаатар нар сэлгэн тоглосон юм. Хоёрдугаар үед BAMCA тоглолтын тактикаа өөрчлөн хамгийн залуу тоглогч (16 настай) Оргилоо өмнөө гаргаж хурдтай довтлогч Тамирд хүч нэмэгдүүлсэн нь зөв шийдэл байв. Мөн хаалагч Лувсанжамбааг Төмөрчөдөрөөр сольж хамгаалалтанд тоглуусан нь үр дүнгээ өгөв. Анх удаа тоглож байгаа BAMCA багийг чөлөөтэй сэлгээ хийх эрхээр хангасан тул хагас хамгаалагч Хишигбаяр, Баатар, Болдоо, Батжаргал, Дашдорж нар талбайд ээлжлэн гарч тун сайн тоглов. Харин багийн гол найдварууд Бат-Энх, Түвшинтөгс, хаалагч Төмөрчөдөр нар жижиг бэртлийн улмаас бүрэн тоглож чадсангүй. Хоёрдугаар үед BAMCA багийн ахлагч Цэрэндорж торгуулийн цохилтоос багтаа анхны оноо авчран улмаар урд гаргасан Оргил тун оновчтой хурдтай довтлон оноог 4:2 болгов, ингээд BAMCA багийн тоглолт илт сэргэн довтлогч Тамир хоёр удаа дараалан амжилттай довтлосноор оноо тэнцэн тоглолт тун өрсөлдөөнтэй сонирхолтой болж ирлээ. Гэвч Бэй Аэриад зохиогдсон 5 удаагийн тэмцээнээс 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж байсан “Таван Цагариг” баг тоглолтын төгсгөл хэсэгт BAMCA-ийн хаалганд нэмж 2 гоол (Бадрал, Батболд) оруулан 6:4 харьцаагаар тоглолт өндөрлөв. Энэхүү тоглолтыг талбайд "Отгон Од" багийн тоглогч Бат-Эрдэнэ, хажууд лигийн тоглогч Наранбаатар, Мандах нар мэргэжилийн ур чадвартай тун сайн шүүн явуулсны дээр тоглолтын явцыг Конкордын Баяраа маань узелээр нэгд нэгэнгүй тайлбарлан нийтэд хүргэж тусаллаа. Мөн "Калифорнийн Монголчууд" студийн зураглаач Эрдэнэбат (Эба) видео сурвалжлага хийв. Энэ өдөр Талархалын баярын зэрэгцээ Монгол Улс тунхагладсан баярын 85 жилийн ой тохиож буй тул БАМХ-ноос тоглолтын нээлт хаалтын ёслолыг хариуцан хийсэн бөгөөд талбайд монгол дуу хуур эгшиглэн үзэгчид хөгжөөн дэмжигчид цөөнгүй байсны дээр ачаа илгээмжийн үйл ажиллагаа явуулдаг “Хоёулаа хүү” компанийн Гантуяа бага оворын монгол гэр барьж үйл ажиллагаагаа сурталчилсан бол Оакландын Эрдэнэчулуун амттай халуун шорлогоор үйлчиллээ. Мөн ослын улмаас хүнд бэртээд эмчүүлж байгаа залуу хүү Ууганбаярт хоёр баг тоглогчдоос хандив цуглуулан мөнгөн туслалцаа үзүүлсэнд тэрээр сэтгэл догдлон хариу талархалаа илэрхийлэв. Ийнхүү амралтын нэг өдөр Бэй Аэриагийн монголчууд зүлэг ногоон талбай дээр алаг бөмбөгийн хойноос хурд хүч авхаалж самбаагаа сорьцгоов. BAMCA баг цаашид ийм төрлийн уулзалт тоглолтыг лигийн бусад багуудтай хийхээр төлөвлөж байна. Арав хорь гучин насны зөрүүтэй эрчүүдийг ч адил тэнцүү өрсөлдүүлэн нэгэн багт нэгтгэж байдаг хөлбөмбөг гэдэг аргагүй л агуу спорт юм даа. Э.Эрдэнэбаярын авсан гэрэл зургийн сурвалжлагыг энд дарж эсвэл дараах сайтаар орж үзээрэй.http://bamca.us/
"Харанга" хамтлаг биднийг зориод ирж явна
Зохиогч Цэрэндорж
Бямба, 28-11-2009 14:34
JavaScript is disabled! To display this content, you need a JavaScript capable browser.
Adobe Flash Player not installed or older than 9.0.115! Монголын рокын ууган луугаруудын нэг бол ХАРАНГА хамтлаг гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх байхаа. Тэд саяхан бүрэн бүрэлдхүүнээрээ монголынхоо бүх нутгаар аялан тоглолт хийж 20 жилийн ойгоо ард түмнийхээ дунд тэмдэглэн дуу хоолойгоо өргөсөн байна. Удахгүй ая дуу бүхэндээ эх нутгийн салхи шингээсэн уран бүтээлийн шилдэг цомогоо толилуулахаар АНУ-ыг зорихоор бэлэн болжээ. Энэ тухай бэлтгэсэн видео сурвалжлагыг тухлан үзээрэй. Тоглолтын хуваарь 12 сарын 4 Washington DC 12 сарын 5 Chicago 12 сарын 7 Denver 12 сарын 8 Salt Lake, Utah 12 сарын 11 Los Angeles 12 сарын 12 San Francisco
Улс тунхагладсан баяр, Талархалын баярын өдрөөр БАМХ-ноос зохиох арга хэмжээ
Зохиогч Цэрэндорж
Мягмар, 24-11-2009 12:47
11 сарын 26-ны Пүрэв гарагт тэмдэглэх Америкийн Талархалын баярын амралт нь Монгол Улс тунхаглагдсан баяртай нэг өдөр таарч байгаа тул БАМХ-оос дараах хоёр арга хэмжээг зохион явуулахаар бэлэн боллоо. Хөлбөмбөгийн нөхөрсөг уулзалт тоглолт 11 сарын 26-ны өглөө 10 цагаас Валнут Грийк хотын Валнут Грийк хотын oйролцоо оршдог Tace Valley Gym цогцолборын хөлбөмбөгийн талбайд Бэй Аэриагийн хөлбөмбөгийн лигийн хошой аварга "Таван Цагариг" баг, БАМХ-ны тэргүүлэгч гишүүдээс бүрдсэн "BAMCA" багуудын нөхөрсөг уулзалт тоглолт болно. Тоглолтын үеэр Бэй Аэриад ачаа тээвэр зуучлалын үйлчилгээ явуулдаг компанууд шинэ жил, цагаан сарын өмнө монголд очих агаарын болон усан замын ачаа барааг хүлээн авч өөрсдийн компаниа сурталчилсан тусгай хөтөлбөрүүд явуулах юм. Мөн талбайд халуун хоол, цай, ундаа, амтат шорлогоор үйлчилнэ. Бэй Аэриад суугаа Монгол залуус маань хөлбөмбөгийн спортоор идэвхтэй хичээллэн уралдаан тэмцээн удаа дараа амжилттай зохион байгуулж олон нийтийг хамарч буйг хүндэтгэн анхаарч спортын талбарт нөхөрсөг уулзалт тоглолтыг зохиохоор шийсэн төдийгүй цаашид Бэй Аэриагийн хөлбөмбөгийн Монгол лигт тоосоо өргөж байгаа бусад багуудтай ийм нөхөрсөг тоглолт үргэлжлүүлэн хийх бодолтой байна. Хөлбөмбөгийн спортын мастер Ц.Энхтүвшин ахлагчтай, мэргэн бууч Энхтөр, Памбага, Наранцогт, хашир хамгаалагч Бямбаа, Буржаак, хагас хамгаалагч Болдсүх, Зүүнбаян, С.Болдбаатар, хаалагч Б.Бадрал тэргүүтэй байнгын бэлтгэлтэй аварга багийн өөдөөс хаалагч Д.Лувсанжамбаа, Төмөрчөдөр, хамгаалагч Ц.Хишигбаяр, Э.Эрдэнэбаяр, Ц.Төмөрсүх, Гомбодорж, Батжаргал, Ганхүү, Ганбаатар хагас хамгаалагч Д.Дашдорж, С.Түвшинтөгс, С.Төмөрбаатар, Ш.Баатар, Т.Баттүшиг, Ариунболд, довтлогч Д.Дашаа, Т.Бат-Энх, хөлбөмбөгийн спортым мастер Батжаргал нарын тэргүүтэй хөлбөмбөгчид тоглохоор бэлтгэж байна. Хөгжөөн дэмжигчид үзэгчид та бүхэн амралтын өдөр цэнгэг агаарт хүрэлцэн ирж манай тоглолтыг сонирхон дэмжээрэй. Хаяг: Tace Valley Community Gym soccer field 2055 Tice Valley Blvd, Walnut Creek, CA 94595Баярын үдэшлэг, цэнгүүн Mөн өдрийн орой 6:00 PM цагаас шөнийн 1:00 АМ цаг хүртэл Оакланд хотноо энэ жилийн Наадмын диско үдэшлэг зохиож байсан Kimball's Carnaval night club-т Монгол Улс тунхагласан баярын нэрэмжит үдэшлэг цэнгүүн, диско бүжиг болно. Баярын үдэшлэгийн хөтөлбөрт нийтийн бүжиг, залуусын диско, ая дууны мэндчилгээ, ачаа тээвэр зуучлалын компаниудын бэлтгэсэн сонирхолтой сүрпрайзууд бий. Баар ажиллана. Орох тасалбарын үнэ: $20 Хаяг: Kimball's Carnaval night club215 Washington Street Oakland , CA 94607
"Дашаа Доожо" клубийн охид хөвгүүд дайчин байна
Зохиогч Цэрэндорж
Лхагва, 11-11-2009 09:00
Монголын гардан тулааны холбооны Сан Фраанциско дахь "ДАШАА ДООЖО" клубийн тамирчид багш Т.Бат-Энх, Ж.Батхишиг нараар ахлуулан олон улсын Рюкүкан бүрэн контакттай каратегийн 8 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцон авхаалж самбаа, арга техникээ сорьлоо. Рюкүкан карате нь Окинава аралаас улбаатай тулааны нэгэн төрөл бөгөөд дэлхийн олон улс оронд тархан хөгжиж байгаа юм байна. Америкийн Кальфорн мужид энэ төрлийн уралдаан тэмцээн голлон явагддаг төв нь Диксон хот тул манай тамирчид Сакраменто хотын ойролцоо оршдог энэ буйдхан хотыг зорин очиж олон улсын энэхүү тэмцээнд амжилттай оролцоод иржээ. 11 сарын 7-ны Бямба гарагт Диксон хотын ахлах сургуулийн танхимд явагдсан энэ тэмцээнд "Дашаа доожоо" клубийн монгол охид хөвгүүд маань , Америк, Японы каратечидтай тулалдан сайхан амжилт үзүүлэв. Насанд хүрэгчдийн эрэгтэй хүнд жинд манай тамирчин Б.Төгөлдөр, хөнгөн жинд О.Оргил нар тус бүр 2-р байр эзлэж мөнгөн медал, хөвгүүдийн 13-15 насны ангилалд Ц.Амирлан 3-р байр эзлэж хүрэл медал, хөвгүүдийн 10-12 насны ангилалд С.Төгөлдөр 2-р байр эзлэж мөнгөн медал хүртсэн бол мөн энэ төрөлд монгол охин Б.Аминаа 3-р байр эзлэж хүрэл медал авсан байна. Энэ насанд охидын бүрэн контакттай ангилал байгаагүй тул Аминаа охин хөвгүүдийн төрөлд хүч үзээд хүрэл медал хүртсэнийг онцлон дурдмаар байна. Тэмцээнд алс Европын Англи, арлын Японоос Рюкүкан каратегийн туршлагатай тамирчид ирж оролцсон бөгөөд "Дашаа доожо" клубийн монгол охид хөвгүүд тэдэнтэй эн тэнцүү тулалдан сайхан амжилт гаргалаа.
Цаглашгүй хайраар үнсэе чамайгаа
Зохиогч Цэрэндорж
Пүрэв, 05-11-2009 09:37
JavaScript is disabled! To display this content, you need a JavaScript capable browser.
Adobe Flash Player not installed or older than 9.0.115!
Байгалийн баялагийн хараал ба Монгол
Зохиогч Цэрэндорж
Баасан, 23-10-2009 14:26
Др. Б. Эрдэнэбат. Эрдэм шинжилгээний ахлах мэргэжилтэн, Эдийн Засгийн Тэнхим, Ланкастерын Их Сургуулийн Менежментийн Сургууль,
Өгүүллийн эхний хувилбар Британийн Монголчуудын Монгол Орны Хөгжилд Тавдугаар чуулга уулзалтад тавигдсан. Энэхүү өгүүллэгийг бичих явцад тоо материал, санал бодлоо хуваалцсан Сандуйжавын Дөлбадрах, Reyer Gerlagh, Bernard Walters нарт талархсанаа илэрхийлье.
( pdf эхээр нь татаж авах )
Товч Хураангуй
Уламжлалт эдийн засгийн онол болон аж үйлдвэржилтийн хувьсгалын түүхээс аливаа үндэстэн баялаг ихтэй байх тусмаа хурдацтай хөгжих зүй тогтол харагддаг. Үнэхээр ч Америк, Канад, Англи, Норвеги улсуудын хөгжил цэцэглэлтийн нэг тулгуур нь арвин их ашигт малтмалын ордууд нь байсан билээ. Гэвч бидний хувьд харамсалтай, цаашилбал сэтгэл зовоосон “байгалийн баялагийн хараал” хэмээх үзэгдэл 1990-ээд оноос хойш олон нийтийн анхаарлыг ихээр татах болжээ. Энэхүү нийтлэлд энэ үзэгдэл юунаас үүдэлтэй юм, Монгол улсад энэ нь хэрхэн нөлөөлж байгааг тайлбарлаж, бид яавал зохилтой талаар санал бодлоо дэвшүүлж байна.
Зохиогч Цэрэндорж
Баасан, 16-10-2009 06:31
Монголын Бурханы шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Дэмбэрэлийн Чойжамц Британийн Монголчуудын Холбоо, ИБУИНВУ дах Монгол Улсын Элчин сайдын яамны урилгаар 2009 оны 4 сарын 26-наас 5 сарын 7-ны хооронд Англи улсад айлчлал хийсэн юм. Тэрээр Гандантэгчинлэн хийдийн Тамгын газрын Б.Эрдэнэхүү лам, гавж Д.Нямсамбуу багш, харилцааны албаны дарга Б.Мөнхбаатар лам нарын бүрэлдэхүүнтэй ирлээ.
Хамба айлчлалынхаа өмнө “... Монголчууд маань гадаадад олноор гараад цөөнгүй жил болжээ. Оюун санааны хувьд ч их өөрчлөлтөнд орж буй санагддаг. Ийм үед нь нэг очиж уулзаад ярилцаад ирэх нь зөв юм гэж боддог. Ер нь бид чинь энд тэнд очиж өөрсдийн уламжлал ёс заншилаа сайн ярьж, шашин номоо тайлбарлаж байх хэрэгтэй юм байна. Би сүүлийн үед Монголдоо их дээд сургуулиудаар ч нэлээд зочилж, оюутан сурагчидтай уулзаж ярилцаж, санаа бодлыг нь сонсож байгаа, хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр ч бас нэлээдгүй ярих болоод буй даа...” хэмээн өгүүлж байсан. Хамбатан бидний урилгыг хүлээн авч ирэхийг зорьсны нэгэн учир хийгээд бидний түүнийг урьсан шалтгаан нь энэ буюу.
Ингээд Хамбын Монгол түмэнтэйгээ уулзан ярилцаж явахдаа айлдсан сургааль айл, олон түмний асуултад өгсөн хариултаас өөрийн тогтоож ойлгосон хэрээр буулгахыг хичээлээ.