Tа эх орон руугаа хэзээ буцах гэж байна?
 
Bay Area Mongolian Communiti Association
АМХТ
mongold.mn
www.mongoliaphotogallery.com
shudnii_emneleg
GrandkhaaN
Omega Phone Card

Сайтад зочилсон

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр26
mod_vvisit_counterӨчигдөр517
mod_vvisit_counterЭнэ долоо хоног1734
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоног3579
mod_vvisit_counterЭнэ сар4309
mod_vvisit_counterӨнгөрсөн сар15495
mod_vvisit_counterНийт177591

Сайтад холбогдсон

Одоогоор 6 зочин холбогдсон

Шинэ сэтгэгдэлүүд

  • ali ali ni uur uuriin amidral ruugaa yavj baigaamu...
  • Wow. Estoi hoorhon hiij, zov asuudal hondson baina...
  • yunii turuund ta 2rt amjilt xusie zuragnaas xarxad...
  • Bataa Selengee hoyortoo amjilt husey, sain yavaa y...
  • ehner ohin yahaar bolchiboo. za za

Mart dictionary



 
Эзэн Чингис хааны үзэсгэлэнгийн нээлт болно PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Пүрэв, 13-05-2010 08:09


Их Монгол Улсын үүх түүх, эзэн Чингис хааны амьдрал тэмцлийг таниулан сурталчилсан үзэсгэлэн Сан Хосе хотноо ирэх долоо хоногт нээгдэнэ. Монголчууд бид их хааныхаа алдар нэрийг эд хогшил, идэш уушиндаа зүүхээс хэтрэхгүй явах зуур гаднын эрдэмтэнд судлаачид зохиол бүтээлээ зогсолтгүй туурвисаар, овжин гавшгай зарим нь кино клип хийж орлого мөнгө босгож чадаж байгаа жишээ олон бий. Дэлхийд гайхагдсан суут удирдагч жанжин агуу түүхт их хүний амьдрал тэмцлийг харуулсан энэхүү үзэсгэлэнг Exhibits Rex, Inc. байгууллагын ерөнхийлөгч "Dino" Don Lessem, Чингис хааны нэрт судлаачид болох Smithsonian Institution-ы Dr. William Fitzhugh болон Columbia University-ийн Dr. Morris Rossabi мөн Монголын Боловсролын яамны тусламжтайгаар зохион байгуулж байгаа юм байна. Америкийн баруун эрэгт суугаа монголчуудыг үзэсгэлэнгийн нээлтэнд өргөнөөр оролцон сонирхохыг урьж байна. Үзэсгэлэн San Jose хотын The Tech Museum музейд 5 сарын 22-нд нээгдэнэ. Мөн зохион байгуулагчдын зүгээс БАМХ-нд хандан үзэсгэлэнгийн нээлтэнд зориулсан урлагын бэсрэг тоглолт зохион байгуулахыг хүссэн гэнэ.

Жич: Та үзэхээр очихдоо үндэсний хувцасаа өмсөж ирвэл сайн байна. Билетны үнэ: $25 (оюутан, хүүхэд, өндөр настангуудад хөнгөлөлт үзүүлнэ, мөн нэгдсэн захилага өгвөл 20 хувийн хөнглөлттэй  юм байна)
 
Дэлгэрэнгүй:
http://www.thetech.org/genghis_khan/index.html

Хаяг: The Tech Museum of Innovation
201 South Market Street
San Jose, CA 95113-2008
Утас: 408-294-8324
 
Америкийн Монголчуудын уламжлалт тэмцээн PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Лхагва, 12-05-2010 01:22

Америкийн монголчуудын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн эхэлхэд хэдхэн хоног үлдээд байна. Бэй Аэриагийн 3 багаас гадна баруун эргийн Сакраменто, Лос Анжелес, Сиатл хотын монголчуудын шигшээ мөн америкийн төвийн Чикаго, Денвэр, зүүн эргийн Вашингтон хотын монголчуудын шигшээ дээр нь Монголоос уригдсан зочин баг оролцох төлөвтэй байна. Тун сонирхолтой үзүүштэй өрсөлдөөнтэй тоглолтууд та бүхнийг хүлээж байна. Бусад холбогдох дэлгэрэнгүй мэдээлэлийг дээрх зурган дээр дарж аваарай.
 
Тэмцээний бэлтгэл ажил жигдэрч байна PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Мягмар, 11-05-2010 17:56

Сан Франциско-2010 тэмцээн болох талбай, зочдын байрлах зочид буудал бэлэн боллоо. Тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсэг тэмцээнд оролцох баг тамирчид, зочид үзэгчдэд хоол ундаар үйлчлэх, унаа машинаар хангах ажлыг зохицуулан тэмцээний бэлтгэл ажил амжилттай явагдаж байна. Энэхүү олныг хамарсан тэмцээний бэлтгэл ажил Сан Франциско Бэй Ареагийн нийт хөл бөмбөгчид, Бэй Арейгийн Монголчуудын Холбоо, Англо Фрейт компани, Дамдинхүү Оюунаа нар, Амараа болон маш олон хүний хамтын сэтгэл зүтгэлээр урагштай явна.

Ялангуяа мэдээллийн хамтрагч түншүүд болох www.dayarmongol.com, www.zamdaan.com, www.orloo.comwww.medeelel.com, www.lamongols.com, www.bamons.com сайтууддаа талархаж байгаагаа нийт спорт сонихогчдоо төлөөлөн талархал илэрхийлье.

Одоогийн байдлаар Washington DC, Chicago, Denver, Seattle, Los Angeles, Sacramento, MonUnited болон Монголын зочин багууд ирэхээр мэдүүлээд байна. Багууд шинэчилсэн мэдүүлгээ Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү  хаягаар явуулна уу. Ингээд та бүхнийг манай Сан Франциско-2010 тэмцээний албан ёсны вэб сайт http://www.bayareamongoliansoccer.com сайт руу зочилж дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсч байна.

Сан Франциско 2010 тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсэг

 
Шагайн харвааны “Лос Анжелесийн цом-2010” тэмцээн болно PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Д.Бишүүгарам   
Мягмар, 11-05-2010 17:02

Монголчуудын олон зууны  уламжлалт үндэсний спорт–тоглоом шагайн харвааны билэгдэл, хүндэтгэл, уламжлал ёс жаягийг хүүхэд залуучууд олон түмэндээ сурталчилах, үндэсний тоглоом наадмаа өвлөн уламжилж,  түгээн дэлгэрүүлэх хүсэл  сэтгэл нэгт Монголчуудынхаа арга туршлагыг солилцуулах  зорилгоор энэ тэмцээнийг зохион байгуулж байна.

Монгол шагайн спортоор хичээллэдэг,  сонирхон суралцан байгаа болон үндэсний өв уламжлалаа бахархан дээдэлдэг   эрхэм та бүхнийг Америкийн Монголчуудын Бурханы Шашинтны Нийгэмлэгийн нэрэмжит “Лос Анжелес цом-2010” шагайн харвааны тэмцээнд   хүрэлцэн ирэхийг урьж байна. Тэмцээн  2010 оны 5 сарын 23-ний 11:00 цагаас Rancho парк дээр болно. Энэхүү тэмцээн нь багийн цуваа, нэг бүрийн цуваа гэсэн 2 ангилалаар явагдана.

Харилцах Утас: (213) 265-2333, (323) 481-4013, (213) 453-3248, (213) 841-1651, (323) 836-4827

Америкийн Монголчуудын Бурханы Шашинтны Нийгэмлэг
 

 
Хөлбөмбөгөөр “амьсгалах” цаг ирлээ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Administrator   
Ням, 09-05-2010 20:00



- “G-Mobile” Таныг “South Africa-2010”  руу хөтөлнө-

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн гайхамшигт спорт бол хөлбөмбөг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэрбумаар тоологдох үзэгч хөгжөөн дэмжигч, үнэнч фэнүүд, хэдэн зуун саяар тоологдох үе үеийн ширэн бөмбөгийн мастерууд, цагийг эзлэн төрсөн домогт одууд төдийгүй бөмбөг өшиглөн гоол оруулбал энэ хорвоо дээр хамгийн аз жаргалтай хүн шиг өөрийгөө төсөөлж буй өнчин хүүхдүүд ч  хөлбөмбөгийн  халуун ам бүлийн бүрэн эрхэт гишүүн нь болохоор хөлбөмбөг “ТОМ” байх нь аргагүй ээ. Хэзээ ч дахин давтагдахгүй бас мартагдахгүй уран гоё тоглолт, уралдаан тэмцээний оргил нь дөрвөн жил тутам болдог хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Уг нь албан ёсоороо бол “ФИФА-ийн Дэлхийн цом” буюу FIFA World Cup гэдэг ч бүгд л дэлхийн аварга гээд хэлээд, нэрлээд сурчихсан билээ. Нээрээ ч дэлхийн цомын аварга гэснээс ДЭЛХИЙН АВАРГА гэдэг нь хамаагүй хүчтэй, хүндэтгэлтэй, чанга тод  сонсогдох болохоор ингэж нэрлэхээс ч яахав.

Энэ жил 19 дэх удаагийн ДАШТ зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 11-нд ӨАБНУ-д явагдана. Өмнө нь Өмнөд болон Хойд Америк, Европ, Ази тивд айлчилсан хөлбөмбөгийн ДАШТ маань анх удаагаа Африк тивд зочлох гэж буйгаараа онцлог. “South Africa-2010” эхлэхэд ганцхан сар үлдлээ. Хөлбөмбөгийн хорхойтнууд, хөгжөөн дэмжигчдийн болон уншигч авхай Та бүхэндээ “Таван цагариг” сонин, “Таван цагариг-Америкт” сэтгүүл(
www.argamag.com/sport ), “Аргамаг инкорайтед”, “Замдаан” сэтгүүл (www.zamdaan.com ), “Даяар Монгол” сонин(www.dayarmongol.com ), “Мэдээлэл”(www.medeelel.com ), “Орлоо” (www.orloo.com)   вэб сайтууд хамтран “ World Cup 2010” буланг нээж байна.

Манай булангийн мэдээллийн спонсор нь “G-MOBILE” корпораци. (
www.g-mobile.mn). Үндэсний маань шилдэг компанийн нэг G Mobile гадаадад амьдардаг монголчууддаа зориулан олон арван сэтгэлд шингэсэн үйлчилгээ явуулдгийг бид мэднэ. Тэгвэл энэ удаа хөлбөмбөгийн хорхойтнуудаа “Жи Мобайл” маань Африкийн сафари хөтөч нь болж байна. “Жи Мобайл” спортод, хөлбөмбөгт “хандарч” байгаа нь ганц энэ биш. АНУ-ын Баруун эрэг хавь буюу Бэй Аэриагийн Монголчуудын хөлбөмбөгийн тэмцээний гурван удаагийн аварга “Таван цагариг” багийг бас ивээн тэтгэдэг билээ. “World Cup  2010” буланг маань хөлбөмбөгийн ДАШТ-ийг дуустал Таныг алаг бөмбөгтэй холбоотой, “Африк-2010” –тай холбоотой бүхий л мэдээ, мэдээллээр хангах төдийгүй, ДАШТ-ий үүх, түүхийг танилцуулж, хөлбөмбөгийн ДАШТ-д зориулсан тааврын уралдааныш явуулна.

За ингээд “ G-Mobile”-аар “газарчлуулаад”  “Хар тивээр” хөлбөмбөгийн жимээр аялацгаая.

Jabulani

Adidas Jabulani  нь 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны бөмбөгийн нэр юм. Энэхүү бөмбөгийг 2009 оны 12 дугаар сарын 4-нд ӨАБНУ-ын Кэйптаун хотод болсон ДАШТ-ий сугалааны ёслолын ажиллагааны үеэр олон нийтэд энх танилцуулсан билээ. Jabulani  гэдэг нь африкийн зулу хэлээр баярлах, цэнгэх үг ажээ.

“Adidas Jabulani” нь Grip n Groove хэмээх цоо шинэ технологоор хийгдсэн бөгөөд мэргэжилтнүүд уг бөмбөгийг цаг агаарын ямар ч нөхцөлд тохиромжтой, хөөрөхдөө тогтвортой гэх мэт олон давуу талтайг нотолж байгаа юм. Тус бөмбөг нь цагаан дээр сууриласан африк стильтэй дөрвөн гурвалжин хээтэй бөгөөд нийтдээ 11 өнгө багтсан байна. Энэ 11 өнгө нь хөлбөмбөгийн нэг баг 11 тоглогчтой байдгийг төдийгүй  Өмнөд Африк 11 томоохон овогтой, бас 11 албан ёсны хэлтэйг бэлгэджээ.

ДАШТ-ий аваргын төлөө тоглох хоёр баг шар хээтэй бөмбөгөөр тоглох ба уг бөмбөгийн нэр бас арай өөр Jo’ bulani  байх юм. Финалын тоглолт болох  Йоханнесбург нь “Алтан хот” , Jo’burg хэмээхн олонтаа нэрлэгддэгээс ийм нэр үүсчээ.

Ц.Энхтүвшин (“Таван цагариг”)

 
Зохиолч Д.Энхболд Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртлээ PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Ням, 09-05-2010 11:01

Чикаго хотноо суугаа зохиолч Доржзовдын Энхболд саяхан Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Нацагдоржийн нэрэмжит шагнал гардлаа. Монголын утга зохиолын өндөр дээд энэхүү хүндтэй шагналыг хүртсэн эрхэм анд нөхөртөө нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэн уран бүтээлийн улам их онгод хийморь, эрч хүчийг хүсэн ерөөе!
Д.Энхболд АНУ-д зохиол бүтээлээ үргэлжлүүлэн туурвихын зэрэгцээ асуудал дэвшүүлсэн олон сонирхолтой хурц нийтлэл бичиж уншигч түмнийхээ оюун билэгийг цэнэглэж байдаг авъяаслаг уран бүтээлч билээ. Тэрээр 2008 онд бичиж гаргасан "Казиног номхотгосон түүх" номоороо Монголын Зохиолчдын Эвлэлийн оны шагнал болох "Алтан Үзэг"-ийн эзэн болж байв. 

Монголын Зохиолчдын Эвлэлийн жинхэнэ гишүүн, Монголын радиод редактор, утга зохиолын ажилтан, "Цог" сэтгүүлийн эрхлэгч зэрэг хариуцлагатай албыг хашиж явсан мэргэжилийн зохиолч, мэдээллийн салбарын туршлага тулхтай нэгэн Америкийн Монголчууд бидний дунд орж ирснээр уншигч олон уйдах завгүй болж үзэг цаас нийлүүлэн суудаг хэн бүхэнд олон талаар үлгэр жишээ нөмөр нөөлөг болсон юм. 


Одоо тэрбээр америкийн монголчуудынхаа аж амьдралаас сэдэвлэн бичиж буй цуврал бүтээлүүд дээрээ голлон ажиллахын хамт "Манайд ирээрэй", "Америкийн өнгө" нэвтрүүлгээр сонирхолтой яриа дэлгэн, хааяа хатуу үнэн үгтэй халуухан нийтлэлээрээ уншигч биднийгээ "улалзуулан түлсээр" суудаг юм. 

Энэ дашрамд дурдхад Монголын шинэ үеийн утга зохиолын хамгийн том төлөөлөгч их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг Монголын үе үеийн зохиолчдоос 30 гаруй хүн хүртсэн бөгөөд хамгийн сүүлд зохиолч Данзангийн Нямаа, Ц.Түмэнбаяр, Д.Энхболд нарт гардуулаад байгаа ажээ.


Д.Цэрэндорж

 
Яагаад ч мартах учиргүй Ялалтын баярын мэнд хүргэе! PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Бямба, 08-05-2010 09:23


Хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их хөнөөл сүйтгэл, үхэл хагацал тарьсан фашизмын аюулт тахлыг үлдэн хөөсөн агуу их ЯЛАЛТЫН БАЯРЫН өдрийн мэнд хүргэе! Олон сая хүний амь нас халуун цусыг урсгасан энэ дайнд эх орноо хамгаалан боссон Орос Зөвлөлтийн ард түмэн онцгой гавъяа байгуулсныг мартах учиргүй билээ. Монголчууд бид ч энэ дайны хор уршгийг чамгүй амсаж эрэлхэг хөвгүүд маань эх орноо хамгаалан тулалдаж явсан түүх хуучраагүй байна. Фашизмын эсрэг тэмцэлд амь насаа алдсан монгол угсааны олон зуун охид хөвгүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэе!   

Ганц жишээ:  Роберт Диаментийн авсан энэ зургын товч тайлбарт - "1944 оны 10 сард Мурманскийн дэргэд болсон тулалдааны үеэр мэргэн буудагч буриад Радна Аюшеев 25 немцыг устгасан" гэсэн байна. Гайхалтай мэргэн буудсаныхаа ачаар энэ нэгэн буриад-монгол хөвгүүн сүүлчийн удаа фронтын сурвалжлагчын хальсанд мөнхөрчээ.

Аюшеев Радна Будаевич 1922 онд Буриадын Жидийн аймгийн Янзагатай тосгонд 11 хүүхэдтэй айлын 3 хүүгийн отгон нь болж мэндэлжээ. 1940 онд 22 настайдаа цэрэгт татагдан Алс дорнотын армид байлдаж байгаад Умардын усан флот (Мариний эгнээнд гэсэн үг) руу шилжин дайны халуун цэгт орсон байна. Тэрээр Мурманскийн ойролцоох Печенга хотыг чөлөөлөх тулалдаанд амь үрэгджээ. Оршуулга нь олдоогүй тул эх нь бага хүүгээ эцсийн мөчөө хүртэл хүлээсэн гэдэг. 
 
"Монголын Эрдэнэс" соёлын өдөрлөг болно PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Лхагва, 05-05-2010 08:14

2010 оны 5 сарын 8 нд Монгол Хүүхэд, Монгол Соёл, Монгол Хэлээ хамгаалах, хөгжүүлэх, таниулах зорилгоор “Гэр” Хүүхдийн Төвөөс зохион байгуулж буй “Монголын Эрдэнэс” соёлын арга хэмжээнд та бүхнийг урьж байна.

Хөтөлбөр:
6:00 - 7:00 Сугалаа, хоол, үзэсгэлэн
7:00 - 7:30 Мэндчилгээ, Монголын тухай танилцуулга
7:30 - 9:00 Концерт

Концертонд Монгол Улсын Гавъяат Жүжигчин Л. Чимэддорж гуай, МУ-ын Төрийн Соёрхолт, Ардын Жүжигчин, Бүжиг дэглээч Ц. Сэвжид гуайн нэрэмжит мэргэжлийн бүжигчдийн улсын уралдааны тэргүүн болон дэд шагналт “Хөх тэнгэр” хамтлагын бүжигчид, МУ-ын СТА бүжигчин, Бүжиг дэглээч Д. Батзориг, МУ-ын Төрийн Соёрхолт, Ардын Жүжигчин Л. Мөрдорж гуайн нэрэмжит мэргэжлийн хөгжимчдийн улсын уралдааны ГранПри шагналт хөөмийч СТА Д. Жүрмэд, “Боржгоны Тал” хамтлагийн найруулагч СТА Төмөрчөдөр болон ДБЭТ-ийн гоцлол дуучин Батхуяг, төгөлдөр хуурч Болор болон бусад авъяаслаг уран бүтээлчид, хүүхдүүд оролцоно.
Монгол хувцас өмсөж ирэхийг санал болгож байна.

Тасалбарын үнэ $25.00
Тасалбар захиалах утас: 510-759-9229, 510-229-7377, 510-387-8410

Хаяг: Alan Harvey Theater
760 Magnolia Avenue, Piedmont, CA 94611

“Гэр” Хүүхдийн Төв

 
Бурхан Багшийн Төгс Гэгээрсэн өдрыг тэмдэглэх баяр ёслол PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Даваа, 03-05-2010 23:51
Зуны эхэн сарын шинийн 15-нд Бурхан багшын Эхийн хэвлийд оршсон, Төгс гэгээрэлийг олсон, Нирван дүрыг үзүүлсэн гурван гол үйл явдал давхцдаг Бурхан Шашинтны  хамгийн том тэмдэглэлт баяр билээ. Энэ баяраа Mонголын Бурхан шашины Занабазар төв БАМХ-той хатран тэмдэглэх гэж байна. Баяр ёслолын үйл ажилгаа 6 сарын 6 ны Ням гаригт BERKELEY хотын MARINA DIVISION CENTER паркад болно. Энэхүү баяр ёслолын хамгын чухал хөтөлбөр нь Бурхан Багшийн ариун лагшингын эрднэнийн үрэлээр (чандар) хүрэлцэн ирсэн та бүгдэд адис хүртээнэ.

Хөтөлбөрт.
1. Бурхан багшийн сүргаалиас айлдаж ном уншина
2. Урлагын тоглолт
3. 32 Хүчит бөхийн барилдаан болж Шагайн мэргэн харваачид цэц мэргэнээ сорино.
4. Хүүхдүүдын дунд тэмцээн зохиож хүүхэд багачуудад бэлэг тараана.
5. Бурхан багшийн ариун лагшингын үрэлээр адислаж, Дээрхийн Гэгээн Далай багшийн үрэл утлаг тараана.

Байр шагнал.
Тэргүүн бөхөд Өргөмжлөл, Жагар бурханы орноос залсан 8 inch шармал бурхан багш, мөнгөн шагнал,
Үзүүрэлсэн бөхөд өргөмжлөл, Жагар бурханы орноос залсан 6 nch шармал бурхан багш, мөнгөн шагнал,
Үндэсний шагайн харваачид 1,2-р байр эзэлсэн харваачидад өргөмжлөл бэлэг дурсгалын зүйл,
Хүүхдүүдийн уралдаан тэмцээнд 1,2,3-р байр эзэлсэн хүүдхүүдэд өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйл

Энэхүү баярт элэг нэгт монголчууд та бүгдийгээ хүрэлцэн ирэж өргөнөр оролцохыг үрьж байна.
6 сарын 6-ны Ням гарагын 10 цагаас
Хаяг: MARINA DIVISION SHOREBIRD PARK NATURE CENTER
160 UNIVERCITY AVE BERKELEY CA 94710

Зохион байгуулагчид
МБШ- Занабазар төв, БАМХолбоо.

Жич: Бидны үйл ажилагааг даган баясаж өглөг, хандив өргөх болон хамтран ажилах, дэмжих сонирхолтой хүмүүс дараахь утасаар холбоо барина уу.
Занабазар төв. Лам Баасандорж. Утас-916-752-5771. 
БАМХ-ны тэргүүн Хишигбаяр
Утас- 415-596-9541.
Лам Гомбодорж
Утас- 510-457-8837.
Имэйл:  Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү
 
Кентаки Дербид өнөөдөр халуухан өрсөлдөөн болно PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Бямба, 01-05-2010 08:55

Хурдан морь сонирхогчдын хувьд өнөөдөр онцгой өдрийн нэг. Хойд америкийн хурдны морьдын шандасыг шалгадаг Triple Crown буюу Гурван Титэм хэмээх цуврал тэмцээний эхний уралдаан болох Кентаки Дерби 136 дахь удаагаа Кентаки муж улсын Луйсвилл хотноо явагдах гэж байна. 1875 оноос эхлэн зохиогдож байгаа Кентаки Дерби ойртох тусам мэргэжилтнүүд болон морины хорхойтнуудын ярианы гол сэдэв нь түрүү хүлгийн таавар, ялангуяа Лүүкин эт Лаки болоод байна. Өчигдөр Кентаки Дерби-д уралдах 20 хүлгийн байрлал тодорсон байна. Эскиндаръя-г уралдахгүй гэж зарласнаас хойш гол фаворит болсон Лүүкин эт Лаки 1 дугаараас уралдах болжээ. 2 дахь фаворит Сидни’с Кенди 20 дугаараас гарах боллоо.
 
1900 оноос хойшхи уралдаануудын түүхэн баримтаас үзэхэд 1 болон 5 дахь байрлалаас гараанд гарсан хүлгүүд хамгийн олон буюу тус бүр 12 удаа түрүүлсэн байна. Эдгээрийн дараа 4, 8, 10 гэсэн байрлалаас гарсан хүлгүүд тус бүр 10 удаа түрүүлжээ. Харин 17, 19 дугаараас түрүүлж байсан тохиолдол одоогоор гараагүй байгаа ажээ. 20 гэсэн байрлалаас 2 хүлэг түрүүлж байсан ба сүүлийнх нь 2008 оны түрүү Биг Браун юм.

Лүүкин эт Лаки нь өмнөх жилийн амжилт, энэ жилийн бэлтгэлийн давхил дээр үзүүлж байгаа амжилт, Эскиндаръя уралдахгүй болсон, 1 гэсэн байрлалаас гарах болсон гээд олон шалтгааны улмаас түрүүлэх магадлалтай хамгийн гол нэр дэвшигчээр тодроод байна.


Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзээрэй.

 
Монголын үрс маш олон болтугай! та бүхэндээ баярлалаа! PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Бямба, 24-04-2010 16:18


Монгол хүүхдүүд Монголдоо эмчлүүлж эдгэрэх боломжийг нэмэгдүүлье! гэсэн уриатай "Эрүүл Үрс" үйл ажиллагааг зохион байгуулж энэхүү хяналтын мониторыг Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний Төвийн Xүүхдийн эрчимт эмчилгээний тасагт албан ёсоор гардуулан өгсөндөө баяртай байна. Дэлхийгээр тархан суугаа Монголчууд бидний хандивлаж буй энэ хяналтын монитор нь өвчтэй хүүхдүүдийг эмчилж амь насыг аврах үйлcт чухал нэмэр болно гэж итгэж байна. 2010 оны 2-р сарын 19-ний өдрөөс 3-р сарын 10-ныг хүртэл нийт 146 хүн Монголын бяцхан үрсдээ тусламжийн гараа сунгаж нийт $3007 хандив өргөсөн билээ Үүнд:  АНУ-ын Калифорни мужаас “Эрүүл Үрс” үйл ажиллагааг зохион байгуулагч: Валнут Крик хотын Д.Ариунбаатар, Б.Сарнай нар $307, Аламеда хотын Б.Ган-Очир, Д.Бямбасүрэн нар $300. 

Үйл ажиллагааг дэмжигч:
 
T. Бум-Эрдэнэ: Энэ чинь бидний л эх орон, элгэн садан шүү дээ. PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Пүрэв, 22-04-2010 06:20

Бага залуу насны гэгээн дурсамж, хайр сэтгэл, учрал хагацал, уярал ухаарал шингэсэн уран нарийн мэдрэмжтэй олон арван өгүүллэг тууж бичиж өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясаараа уншигчдын талархал хүлээсэн залуу зохиолч, уран бүтээлч бол Т. Бум-Эрдэнэ билээ. Тэрбээр Чикаго хотноо ажиллаж амьдарч байгаад нутаг буцсанаас хойш нэлээд хугацаа өнгөрчээ. Америкийн монголчууд түүний зохиол бүтээлийг хувийн блог http://bumerdene.blogspot.com  дээрээс үргэлжлүүлэн уншсаар байгаа хэдий ч эх орондоо буцаж очоод эрхлэн хийж байгаа ажил амьдралынх нь талаар сонирхож буй нь дамжиггүй. Саяхан Бум-Эрдэнэтэй интернэтэд тааралдаад мэнд мэдэхийн зуур ажил төрөл, амьдрал ахуй, улс орны өнөөгийн байдал, уран бүтээлийнх нь талаар сонирхон шалгааж ийнхүү ярилцлаа.

Сайн сууж байна уу, Монголдоо буцаж очоод жил хагас хэртэй болчихов уу даа, Улаанбаатарт анх буугаад төрж байсан сэтгэгдэлээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?

Сайн, сайн байна уу?  Монголдоо ирээд жил хагас ч арай биш ээ. Хагас жил гаран л болж байна. Ноднин наадмын өмнөхөн ирсэн. Эцэг эх ах дүү нар бүгд л онгоцны буудал дээр уйлах нь уйлж, инээх нь инээсээр угтсан. Бодвол санацгаасан байлгүй дээ. Би ч гэсэн зүгээр ч байгаагүй ээ хэ хэ. Анх буухад төрсөн сэтгэгдэл гэвэл үгээр зүйрлэхэд хэцүү юм даа. Эх орон руугаа буцаж байгаа тул очин очитлоо сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан ч хүн гэдэг ч хүсэн хүлээсэнтэйгээ нүүр тулах ямархан билээ, тийм л байлаа. Юуны урьдаар тийм нэг сэвэлзсэн, задгай салхи юу юунаас илүүтэй мэдрэгдсэн гэх үү дээ. Гаднаасаа бол илүүлээд байгаа юм шиг хэрнээ дотор сэтгэлд минь “зэмлээд байна уу даа” гэмээр сэтгэгдэл төрж байсан гэвэл хэтрүүлэг болохгүй байхаа. Том улс, том хотуудын нисэх буудлаар дамжин ирсэн надад ганц замтай, ганц онгоцтой манай онгоцны буудал жаахан харагдах нь тодорхой ч сэтгэл зүрхний гүнд оршсон эх орон гэдэг юутай ч зүйрлэшгүй юм билээ л дээ.

Гадагшаа, дотогшоо ирж, очиход төвөг багатай болсон өнөө үед “Энэ одоо юун ч сүртэй юм дээ” гэж бодох нэгэн байж магад. Гэхдээ та нар минь ч гэсэн хэзээ нэгэн цагт эх орондоо ирэх үед үүнээс ч сайхан сэтгэгдэл төрнөө гэдэгт би эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл аливаа бүхнийг цаг хугацаа гээч нь улам бүр үнэ оруулж байдаг юм хойно доо.

Ард зоны маань амьдрал ахуй урaгшилж байна, уруудаж байна гээд янз янзаар л ярьж бичиж байгаа, бодит амьдрал дунд орж хутгалдаад явж байхад ямар бодол төрж байна вэ?

Би нэг их судлаач, шүүмжлэгч, аль эсвэл аливаа асуудал хөндөн тавигч биш шүү дээ. Зүгээр л гадаадад амьдарч байгаад ирсэн зон олны нэг. Гэхдээ байхгүй байж байгаад ирсэн хүний хувьд шинэ сонин юм байлгүй л яахав. Би яагаад ч юм эх орныхоо тухай, өөрийнхөө үзэж харж, бас мэдэрч буй бүхнээ дандаа гэрэл гэгээтэй талаас нь яримаар санагдаад байх юм. Өөр бусдаар бол хэвлэл мэдээллээр гарч байгаа янз бүрийн мэдээллийг ялангуяа манай гадаадад амьдарч буй иргэд маань маш шуурхай авч байгаа болохоор дахин дахин давтмааргүй байна л даа.

Энд ирээд нэг ажигласан юм гэвэл нийт монголчууд маань (Лав надтай уулзаж, учирсан найз нөхөд, танилууд маань) ерөөсөө амьдралын төлөө, амьдрахын төлөөнөө бүр үнэнхүү сэтгэл зүрхнээсээ тэмүүлдэг болж. Гэхдээ хүрээ хүрээндээ шүү дээ. Яаж мөнгө өсгөх вэ гэсэн нэг хэсэг байна. Яаж ажил амьдарлаа зохицуулах вэ гэсэн нөгөө хэсэг байхад яаж хүнд тус болох вэ, яавал энэ нийгэмдээ байг гэхэд ирээдүй, залуусдаа тус дэмтэй юм хийчих вэ гэсэн бүүр өөр хэсгийн хүмүүстэй ч таарч л явна. Ерөнхий дүнгээрээ бол монгол орон маань, энэ нийгэм маань ид бужигнаж, буцалж байх шив дээ. Энэ л надад их сайхан санагдаад байна гэхүү дээ. Бидний төсөөлж байсан шиг “өнөөдөр биш бол маргааш” гэсэн тайван налгар байдал, соц үеийнх шиг идэвхгүй, үлбэгэр, сулбагар үе аль хэдийн үеэ өнгөрөөжээ. Ийм л үед гадаадад явж юм сурч мэдсэнийхээ хэргийг гаргавал сайн байна даа залуучууд минь. Уруудах өгсөхийн хувьд гэвэл салбар болгон харилцан адилгүй ойлголт юм даа. Мэдээж алдаатай, оноотой зүйлс олон байвч ерөнхий дүнгээрээ урагшилж байгаа шинж байнаа.

 
Сэрэмж болгоомж хэзээд илүүдэхгүй PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Лхагва, 21-04-2010 17:42

Манайхан олноорoo оршин суудаг Оакланд хотын төвийн нэгэн гудамд Баасан гаригийн үдээс хойш гарсан жигшүүрт хэрэг олны анхаарлын төвд байна. Тэр өдөр машинаасаа түрүүлж буугаад дэлгүүр орохоор явж байсан 26 настай хятад залууг хар арьстай хоёр хөвгүүд нүүр рүү нь үгийн зөрөөгүй зохиод авахыг харсан хүүгийн аав 59 настай Тиан Чен Юү машинаа зогсоолд орхин яаран очиж юу болсон учрыг олохыг завдтал харууд түүнийг хавсран цохиж унагаагаад холдон зугтжээ. Хүүдээ туслахаар ирээд хүчтэй цохиулан унахдаа толгойндоо хүнд гэмтэл авсан түүнийг яаралтай эмнэлэгт хүргэж шаардлагатай бүх эмчилгээг шуурхай хийсэн боловч ухаан оролгүй байсаар амьсгал хурааж уй гашуу нэгэн айлыг нөмөрлөө.

Даваа гарагт энэ хэрэгтэй холбогдуулан 18 настай хоёр хар арьст залууг баривчлан хориод шалгаж байна. Эхний мэдүүлгээр тэд хийсэн хэргээ хүлээсэн бололтой. Учир нь хэрэг гарсан 1800 Telegraph гудамжны камерт бичигдсэн видео бичлэг болон олон тооны гэрчүүдийн мэдүүлэг тэднийг хэргийн эзэд болохыг хөдөлбөргүй батлаж байгаа юм.  Мөн цагдаагийн газарт тэдний хүн зодож байх үеийн бичлэг бас байгаа юм байна.


Хэрэгтний нэг нь хэрэг гардаг өдрийн маргааш буюу Бямба гарагт 18 нас хүрсэн гэнэ. Өнөөдрийн хэвлэлд гарсан мэдээлэлээс үзвэл үйлдэгдсэн сэдэл нь одоогоор бүрэн тодорхойгүй байгаа бөгөөд сэжигтнүүд өмнө нь нэг бус удаа дээрэм хулгайн хэргээр баривчлагдан шалгагдаж байжээ. Талийгч Юү гэр бүлийн хамт 1998 онд Америкт цагаачлаж ирээд барилгын будаг засал чимэглэлийн бизнес эрхэлж амьдрал ахуй нь тогтсон нэгэн байсан бөгөөд хүү Юү нь (зураг дээр) Дэвисийн их сургуульд биохимийн чиглэлээр суралцдаг юм байна. 

Үүнтэй холбогдуулан хэлхэд Оакландын төвд сууршсан монголчууд маань харуудын гэмт халдалгад өртөх, гэгээн цагаан өдрөөр дээрэмдүүлж бие сэтгэл, эрүүл мэнд, эд материалын хохирол амсах явдал олон жилийн өмнөөс гарсаар байгаа билээ. Одоогоос жилийн өмнө Оакландын Жексон гудамжны солонгос эзэнтэй дэлгүүрт дээрэм тонуул хийхээр зэвсэглэн орж ирсэн яг ийм хоёр харыг гар нүцгэн хоёр монгол залуу эрэмгий зориг үзүүлэн аюулгүй болгох үедээ хоёулаа хэд хэдэн удаа буудуулсан боловч ухарч няцалгүй үзэлцээд баривчлан тушааж байв. Цагдаа нар бөөнөөрөө орж ирээд цусандаа хутгалдсан хоёр монгол зэвсэгтэй хоёр дээрэмчний өөдөөс гар хоосон тэмцэж бууг нь цохиж унагаад гавлаж чадсаныг гайхан шагшралдаж яаралтай арга хэмжээ авч эхлэхийн оронд wow, wow хэмээн дуу алдан алга ташиж зогссон гэдэг. Манай хоёрын хувьд тухайн үедээ амь дүйсэн тун аюултай буруу энэ үйлдэл бие сэтгэлд нь ул мөрөө үлдээн сургамж болон хоцорсон.

Оакланд хотноо БАМХ байрладаг байшингийн гадаа үүдэнд тамхилаад зогсож байсан хэдэн монгол залууг машинтай харууд дэргэдүүр нь гарахдаа үрлэн сумаар шүршээд өнгөрсөн удаа бий, өнөөдөр үрлээр буудаж зугаацаад маргааш тугалган сумаар буудахыг үгүйсгэх арга байхгүй билээ. Хүний газар гүний нутаг гэдгийг хэзээд санаж аливаад сэрэмж болгоомжтой явах хэрэгтэйг сануулах үүднээс энэ тухай нуршин дурдлаа.

Д.Цэрэндорж
Оакланд хот
2010.4.21
 

 
Амьдрах ухаан бясалгалын тэргүүнтэй уулзаарай PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Мягмар, 20-04-2010 19:10
 
Бид нэг дэлхийн хүүхдүүд PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Баасан, 16-04-2010 12:48


Мэргэжилийн дуучин болох хүсэлтэй охид хөвгүүдийн дунд зохион явуулдаг Univers Best Songs ая дууны тэмцээн Монголд ид эрчээ авч байгаа ажээ. 2009 онд тус тэмцээнд оролцон сүүлийн шатанд шалгарасан 25 авъяаслаг хөвгүүд охид "Бид нэг дэлхийн хүүхдүүд" хэмээх сайхан дууг англи хэл дээр хамтран дуулсан клипийг амралтын энэ өдрийн ая дууны хадаг болгож байна. 
 
Залуу дуучдын аялан тоглолт амжилттай болж байна PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Лхагва, 14-04-2010 15:49

 

Америкийн монголчууддаа ая дуугаа өргөж яваа дуучин БХ, Эгшиглэн, Агиймаа нар Денвер хотноо өнөөдөр тоглоод Чикаго, Вашингтон Ди Си хотыг зорино. Энэхүү тоглолтыг Чикаго хотын "Grave distribution" компани, дуу бичлэгийн "Sound of Mongolia" студитэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэд Америкт аялан тоглолт зохиох эрхийг албан ёсоор авсан юм байна. Өөр өөрийн өнгө онцлогтой дуу хоолой, өвөрмөц донж төрх стилээрээ үзэгчдийн сэтгэл зүрхийг эзэмдсэн гурвалын тоглолтыг Сан Франциско, Лос Анжелес хотуудад 400 гаруй залуус үзэж хамтдаа дуулж бүжиглэсэн байна. Мөн Америкт Чингис брэндийн "Гранд Хаан" архи импорлогч "Amon Enterprise" компани тоглолтын үеэр San Francisco world spirits competition-д алтан медал авсан бүтээгдхүүнийхээ дээжийг сурталчлан үдшийн цэнгүүнд өнгө амт нэмжээ. Сан Францискод болсон тоглолтын үеэр авсан фотог цааш унших дээр дарж үзнэ үү?

 
Дэлгэрэнгүй...
«ЭхлэлӨмнөх12345678910ДараагийнТөгсгөл»