Tа эх орон руугаа хэзээ буцах гэж байна?
 
Bay Area Mongolian Communiti Association
АМХТ
mongold.mn
www.mongoliaphotogallery.com
shudnii_emneleg
GrandkhaaN
Omega Phone Card

Сайтад зочилсон

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр25
mod_vvisit_counterӨчигдөр517
mod_vvisit_counterЭнэ долоо хоног1733
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоног3579
mod_vvisit_counterЭнэ сар4308
mod_vvisit_counterӨнгөрсөн сар15495
mod_vvisit_counterНийт177590

Сайтад холбогдсон

Одоогоор 6 зочин холбогдсон

Шинэ сэтгэгдэлүүд

  • ali ali ni uur uuriin amidral ruugaa yavj baigaamu...
  • Wow. Estoi hoorhon hiij, zov asuudal hondson baina...
  • yunii turuund ta 2rt amjilt xusie zuragnaas xarxad...
  • Bataa Selengee hoyortoo amjilt husey, sain yavaa y...
  • ehner ohin yahaar bolchiboo. za za

Mart dictionary



 
"Дашаа Доожо" клубийн охид хөвгүүд дайчин байна PDF Хэвлэх И-мэйл
Зохиогч Цэрэндорж   
Лхагва, 11-11-2009 09:00



Монголын гардан тулааны холбооны Сан Фраанциско дахь "ДАШАА ДООЖО" клубийн тамирчид багш Т.Бат-Энх, Ж.Батхишиг нараар ахлуулан олон улсын Рюкүкан бүрэн контакттай каратегийн 8 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцон авхаалж самбаа, арга техникээ сорьлоо. Рюкүкан карате нь Окинава аралаас улбаатай тулааны нэгэн төрөл бөгөөд дэлхийн олон улс оронд тархан хөгжиж байгаа юм байна. Америкийн Кальфорн мужид энэ төрлийн уралдаан тэмцээн голлон явагддаг төв нь Диксон хот тул манай тамирчид Сакраменто хотын ойролцоо оршдог энэ буйдхан хотыг зорин очиж олон улсын энэхүү тэмцээнд амжилттай оролцоод иржээ.  

11 сарын 7-ны Бямба гарагт Диксон хотын ахлах сургуулийн танхимд явагдсан энэ тэмцээнд "Дашаа доожоо" клубийн монгол охид хөвгүүд маань , Америк, Японы каратечидтай тулалдан сайхан амжилт үзүүлэв. Насанд хүрэгчдийн эрэгтэй хүнд жинд манай тамирчин Б.Төгөлдөр, хөнгөн жинд О.Оргил нар тус бүр 2-р байр эзлэж мөнгөн медал, хөвгүүдийн 13-15 насны ангилалд Ц.Амирлан 3-р байр эзлэж хүрэл медал, хөвгүүдийн 10-12 насны ангилалд С.Төгөлдөр 2-р байр эзлэж мөнгөн медал хүртсэн бол мөн энэ төрөлд монгол охин Б.Аминаа 3-р байр эзлэж хүрэл медал авсан байна. Энэ насанд охидын бүрэн контакттай ангилал байгаагүй тул Аминаа охин хөвгүүдийн төрөлд хүч үзээд хүрэл медал хүртсэнийг онцлон дурдмаар байна.

Тэмцээнд алс Европын Англи, арлын Японоос Рюкүкан каратегийн туршлагатай тамирчид ирж оролцсон бөгөөд "Дашаа доожо" клубийн монгол охид хөвгүүд тэдэнтэй эн тэнцүү тулалдан сайхан амжилт гаргалаа.     

 

Add comment

Уншигчдын оруулсан сэтгэгдэлд тус сайт хариуцлага хүлээхгүй болно.

Security code
Refresh