|
Америкийн монголчуудын волейболын уламжлалт тэмцээн |
|
|
|
|
Зохиогч Цэрэндорж
|
|
Бямба, 28-08-2010 05:26 |
Америкийн монголчуудын гар бөмбөгийн аварга шалгаруулах 4 дэх удаагийн тэмцээн 9 сарын 4-6 өдрүүдэд Бэй Аэриад явагдахад бэлэн боллоо. Энэхүү тэмцээнд одоогоор Вашингтон ДС, Денвэр, Сеатл, Лос Анжелес, Сакраменто хотуудаас эрэгтэй эмэгтэй зочин багууд хүрэлцэн ирж оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа ба Бэй Аэриагийн монголчуудаас 4 баг нутгийн дэвжээнд дээрээ өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна. Ингээд тэмцээний ерөнхий заавар журам болон холбогдох мэдээлэлтэй танилцана уу?
Тэмцээний заавар
1. Эх орноосоо алс суугаа монголчуудыгаа спортын талбарт ойртуулан танилцуулж, гар бөмбөгийн спортыг дэлгэрүүлэн сурталчилахад энэ тэмцээний зорилго оршино. 2. Оролцох багын тоо нээлттэй бөгөөд, баг бүр үндсэн 6, нөөц 5 тоглогч, дасгалжуулагчтай байна. 3. Багууд ижил жигд өнгө загварын тоглолтын хувцас форм, тоглогч бүр хувийн дугаартай байна. 4. Тоглолт 25 оноогоор явагдах ба багуудын эхний хоёр тоглолт тэнцсэн тохиолдолд 3-р үеийн тоглолтыг 15 оноогоор явуулна. 5. Тэмцээний техникийн зөвлөгөөнийг 2010 оны 9-р сарын 4-нд өглөөний 9:00 АМ цагаас Оакланд хотноо Монгол Христийн сүмийн байранд хийж багуудын тоглолтын оноолтыг бэлэн болгоно. Хаяг: 111 Fairmount Ave, Oakland, CA 94611 6. Тэмцээнд оролцох баг тус бүр $300 хураамж төлөх бөгөөд цугларсан хуримтлалыг 100 хувь шагналд зарцуулна. 7. Эхний гурван байр эзэлсэн багт алт, мөнгө, хүрэл медал олгож мөнгөн шагналаар шагнаж урамшуулах ба тэмцээний тэгш тоглогч, шилдэг довтлогч, шилдэг холбогчийн тусгай шагнал гардуулна. 8. Мэдээлэлийн ивээн тэтгэгч "Замдаан" сэтгүүл, "Таван Цагариг" сонины тусгай шагналыг өсөх ирэдүйтэй эрэгтэй, эмэгтэй залуу тоглогчдод олгох ба БАМХ-ны дурсгалын цомоор түрүүлсэн багыг шагнана. 9. Тэмцээн 2010 оны 9 сарын 4-нд 12:00 АМ - 8:00 PM цагт, 9 сарын 5-нд 10:00 АМ - 6:00 PM цагуудад Аламеда хотын ахлах сургуулийн зааланд явагдана. Хаяг: 2200 Central Ave, Alameda, CA 94501 10. Tэмцээний дараа 9 сарын 5-ны орой 8 цагаас тамирчид хөгжөөн дэмжигчдэд зориулсан үдэшлэг зохиогдох тул өргөнөөр оролцохыг урьж байна. Орох тасалбарын Үнэ: $15. Эхний 50 хүнд 1 ш үнэгүй шар айраг олгох ба desert амттан үнэгүй дагалдана. Үдэшлэг болох газрын хаяг: Maxwell's restaurant 341 13 th Street, Oakland, CA 94612
Тэмцээний үеэр тамирчид, үзэгчид хөгжөөн дэмжигчдэд зориулан ачаа тээвэр зуучлалын "Хоюулаа хүү" компани халуун хоол, цай, ундаа зуушаар үйлчилнэ. Зохион байгуулагчдын тусгай зөвшөөрөлгүйгээр хоол ундны үйлчилгээ хийхгүй байхыг анхааруулж байна.
Зочин багуудыг дараах хаягаар байрлуулж байна. Хаяг: Excecurive Inn, Suites, 1755 Embarcadero, Oakland, CA 946060. Manager Haadai, Phone: (520) 915 4895. Тэмцээний талаарх бусад дэлгэрэнгүй мэдээлэлийг дараах хаягаар орж аваарай. http://mglvolleyball.wordpress.com/ Тоглолтын үеэр шууд сурвалжлагыг мөн энэхүү сайтаар дажуулан хүргэxээр төлөвлөж байна. Тэмцээнийг зоион байгуулахад бүх талаар туслаж дэмжиж байгаа нийт монголчууддаа болон мэдээлэлийн спонсор монголдуу.ком, мэдээлэл.ком, орлоо.ком, даяармонгол.ком, таван-цагариг, замдаан.ком сайтыг эрхлэн гаргагчдад их баярлалаа!
Та бүхэнд спортын өндөр амжилт хүсье! Бэй Аэриачуудаа волейболын спортын уран гоё тоглолт үзэж өөрсдийн баг тоглогчдоо дэмжин энэхүү тэмцээнийг өргөнөөр үзэж сонирхоорой.
Бэй Аэриагийн Волейболын Зөвлөл Харилцах утас: (510) 409 0942, (510) 499 0623, (510) 798 2405, (510) 384 1826
|
|
Залуучуудын анхны олимпоос манайхан дахин нэг алт...!!! |
|
|
|
|
Зохиогч Цэрэндорж
|
|
Даваа, 23-08-2010 05:42 |
|
Даян дэлхийн залуучууд хуран чуулж спортын 26 төрлөөр өрсөлдөж байгаа өсвөр үеийнхний олимпийн анхны наадмаас Монголын баг дахин нэг алтан медал авч гимнастикийн төрлөөр олимпийн аваргатай боллоо. Энэ эрхэм цолыг хүртсэн алдартан бол харайлтын төрөлд түрүүлсэн 17 настай Ганбатын Эрдэнэболд хүү юм. Тэрээр харайлтын шигшээд шалгаран өрсөлдөж сүүлийн хоёр харайлтын нийлбэр дүн 15,662 оноогоор энэхүү бахдам амжилтыг үзүүлээд байна.
Гимнастикийн спортын маш нарийн төвөгтэй хурц мэдрэмж, тэнцвэр, хурд хүч авхаалж самбаа шандас шалгадаг энэхүү төрөлд Монгол хүү ийнхүү хазайлгүй түрүүлж Турк, Испанийн тамирчид мөнгө, хүрэл хүртэн, Тайланд, Бразил, Орос, Украйн (Олимпийн аварга), Мексикийн тамирчид удаах байруудыг эзэлжээ. Олимпийн мэдээлэлийн төвд монгол хүүгийн амжилтыг онцгойлон бичиж эхлэлээ. Гимнастикийн спортын энэ төрөлд дэлхийд тэргүүлдэг Орос, АНУ, Хятад, Герман, Япон, Солонгосын тамирчид хоосон хоцорсон нь аргагүй сенсаац болж байна. Манай тамирчид 1968 оноос гимнастикийн төрлөөр тив дэлхий олимпийн дэвжээнд хүчээ үзэж эхэлсэн түүхтэй бөгөөд Эрдэнэболдын өсвөрийн олимпд үзүүлсэн энэхүү амжилт одоогоор ийнхүү оргил нь боллоо. Монголын гимнастикчдын түүхийн алтан хуудсыг нээсэн энэ өдөр гимнастикийн спортод хөлс хүч, залуу нас амьдрал зүрх сэтгэлээ зориулж ирсэн үе үеийн ахмад тамирчид багш дасгалжуулагчид та бүхэнд халуун баяр хүргэе!
2010 он монголын спортод ирээдүйн залгамж халаа залуу үеийн төлөөлөл хүчтэй түрэн гарч ирсэн жил болж буйг олимпийн идэр залуухан аваргуудын бахдам амжилт дахин батлан харууллаа. Сингапурын олимпийн хотхоноос тив дэлхийн өсвөрийн тамирчдын амжилт ялалтын тухай мэдээг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Отгонцагаан тасралтгүй илгээсээр суугаа билээ. Ганбатын гайхамшигтай харайлтыг теле сувгаас хуулж эртлэн илгээсэн Мизури мужид суугаа спорт сонирхогч Я.Болдын бичлэгийг та бүхэн тухлан сонирхоно уу?

Зураг дээр: Олимпийн шинэхэн аваргууд дасгалжуулагчдын хамт
Фотог Б.Баяртуяа
|
|
|
Олипийн аварга болсон монгол охины барилдаан |
|
|
|
|
Зохиогч Цэрэндорж
|
|
Лхагва, 18-08-2010 07:56 |
|
Хүүхдийн анхдугаар олимийн дэвжээнд 60 кг-ын жинд түрүүлж олимпийн аварга болсон монгол охин Баатарзоригийн Батцэцэгийн алтан медалд хүрсэн барилдааныг Мизури мужид суугаа спорт сонирхогч Я.Болд бүрэн бичиж аваад юу тубе дээр байрлууллаа. Аваргын төлөө манай тамирчин Азийн залуучуудын аварга Энэтхэг охинтой хэрхэн барилдаж ялалт байгуулсныг цааш унших гэдэг дээр дарж тухлан сонирхоно уу?
|
|
Монгол Улс дахиад нэг Олимпийн аваргатай боллоо |
|
|
|
|
Зохиогч Administrator
|
|
Даваа, 16-08-2010 14:34 |
Өнгөрөгч бямба гаригт Сингапур хотноо эхэлсэн Хүүхдийн анхдугаар олимпийн наадамд дэлхийн 204 орны 3500 тамирчин оролцож, спортын 26 төрөлд 184 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа билээ. “Арслан хотод” наймдугаар сарын 26 хүртэл явагдах анхдугаар хүүхдийн олимпод Монгол Улсаа төлөөлөн 11 өсвөрийн тамирчин оролцож байгаа юм. Өнөөдөр буюу наймдугаар сарын 16-нд Олимпийн хоёр дахь өдөр чөлөөт бөхийн охидын 60 кг-ийн жинд барилдсан Баатарзоригийн Батцэцэг эхлээд Шинэ Зеландын Т.Фордыг 3:0-ээр, дараа нь Гвинейн бөх А.Соуарег 4:0-ээр, гуравдугаар тойрогт ОХУ-ын Светлана Лпатоваг 3:1-ээр тус тус урамтай сайхан ялаад , “Б” хэсгийн аваргын төлөө Нигерийн бөх Виктор Кристианаг мөн л 3:1-ээр хожиж, аваргын төлөө өрсөлдөх боллоо. Ингээд олимпийн аваргын төлөө Энэтхэгийн бөх Пужа Дандаг 3:1-ээр ялан алтан медалиар энгэрээ мялааж, ОЛИМП хэмээх даян дэлхийн спортын “Ноён оргилд” эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулж, МОНГОЛ гэсэн нэрийг цуурайтууллаа.
Б.Батцэцэг нь 1993 оны хоёрдугаар сарын 23-нд төрсөн бөгөөд дасгалжуулагч Д.Мөнхбаярын удирдлагад бэлтгэл, сургуулилтаа базаадаг, Налайх дүүргийн тамирчин юм. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард Узбекистаны Ташкент хотноо болсон “Сингапур-2010” хүүхдийн олимпийн эрх олгох чөлөөт бөхийн Азийн бүсийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэнээр хүүхдийн олимпийн наадамд өрсөлдөх эрхтэй болсон юм
Өдгөөгөөс яг хоёр жилийн өмнө “Бээжин-2008” олимпийн наадмаас манай Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нар мааань эх орондоо Олимпийн анхны алтан медалийг ихэрлүүлэн авчирч, бас хэдхэн хоногийн дараа Баатаржав маань Паралимпоос бас нэгэн алт нэмэрлэж байсансан. Тэгвэл Монгол маань “Олимпийн аварга” хэмээн бахархан дуудуулах дөрөв дэх тамирчинтай болсон Б.Батцэцэг охин боллоо.

Ц.Энхтүвшин (“Таван цагариг”)
|
|