|
|
|
|
|
|
 |
|
ХХ зууны түүхээр тулгуур шинэ ном гарав.
Түүхийн
шинжлэх ухааны доктор Цэдэндамбын Батбаярын
“Монгол ба Их Гүрнүүд ХХ зууны эхний хагаст.
Хиагтаас Ялта хүртэл: Сталин, Чан Кайши,
Монголын тусгаар тогтнол” ном оны өмнөхөн
хэвлэгдэн гарлаа. Монголын тусгаар тогтнол
ХХ зууны дунд үед баталгаажих хүртлээ ээдрээ
төвөгтэй олон үе шатыг дамжин ирснийг уг
зохиолд өгүүлжээ. |
|
|
|
|
|
Монгол манж
Чин гүрнээс тусгаарлаж 1911 онд тусгаар
тогтнолоо зарласан, 1915 онд Хиагтын
гэрээгээр Хятадын сюзеренитет эрхэнд орж
автономи болсон, 1924 онд Хятадын
суверенитет эрхэнд захирагдах бүрэлдүүн
хэсэг хэмэээн хоёр хөрш тохиролцсон, 1936
онд ЗХУ-тай харилцан туслалцах протокол
байгуулсан, 1939 онд Халхын голд Японы
халдлагыг няцаасан, 1941 оны Зөвлөлт-Японы
төвийг сахих гэрээнд тусгагдсан зэргийг
нэрлэж болно.
Ц. Батбаяр ОХУ,
Япон, АНУ, БНХАУ-ын архивуудад сүүлийн 8
жилийн турш уйгагүй ажиллаж Монголын ХХ
зууны түүхтэй холбогдолтой олон зуун архивын
баримтыг шинээр илрүүлэн шинжлэх ухааны
эргэлтэд анх удаа оруулж байгаад номын үнэ
цэнэ оршино.
Тухайлбал: 1930-40-өөд онуудад Сталинаас
Монголын удирдагчид П.Гэндэн, А.Амар,
Х.Чойбалсан нартай хийсэн удаа дараагийн
уулзалтын протоколууд, Чан Кайшигийн хувийн
архив, түүний тэмдэглэлийн дэвтэрүүд, АНУ-ын
Үндэсний архивт хадгалагдаж буй Хаалган
хотод сууж байсан Америкийн консулуудын
Монголын талаар бичсэн илтгэх хуудсууд,
Японы Гадаад харилцааны архивт буй Гадаад
Монголын талаарх материалууд зэрэг архивын
баримт сэлтийг өргөн ашиглажээ. Дэлхийн II
дайны явцад ЗХУ, түүний удирдагч Иосиф
Сталины нэр хүнд олон улсын тавцанд асар
ихээр өссөн юм. Тиймээс ч дайны дараа ЗХУ-ын
аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэг нь
Сталины хувьд амин чухал асуудал болж
тавигдсан гэж зохиогч үзжээ. Тэгээд ч Сталин
1945 оны 2 дугаар сард Ялтад болсон гурван
их гүрний тэргүүн нарын уулзалтан дээр Японы
эсрэг дайнд орох ЗХУ-ын болзлуудын нэгэнд
“БНМАУ-ын статус-квог хэвээр хадгалах” гэсэн
болзол тавьсан билээ.
Ялтын гэрээн дэх БНМАУ-ын статус-квогийн
тухай заалт, 1945 оны зун Хятад-Зөвлөлтийн
хэлэлцээний үеэрх БНМАУ-ын тусгаар тогтнолын
талаарх Зөвлөлтийн хатуу байр суурь, Чан
Кайши-гийн Гоминьданы Хятадын засгийн
газраар БНМАУ-ыг хүлээн зөвшөөрүүлсэн явдал,
1946 оны 2 дугаар сард Зөвлөлт-Монголын
хооронд байгуулсан харилцан туслалцах гэрээ
энэ бүгд нь Сталины геостратеги, түүний
тодорхой логик бодлын дагуу авагдсан цогц
арга хэмжээ байв. БНМАУ-ыг Хятадаас тусгаар
болгох, түүний статусын хоёрдмол зөрчилтэй
байдлыг нэг тийш шийдэх, олон улсын эрх зүйн
субьект болгож авах, тэгээд БНМАУ-ыг ЗХУ-тай
удаан хугацааны гэрээгээр холбож авах гэсэн
Сталины шийдвэр нь 1930-аад оны эхнээс 1945
он хүртэл удаан жилийн турш түүнийг зовоож
ирсэн “ЗХУ-ын Азийн хэсгийн нутаг дэвсгэрийн
аюулгүй байдлыг хэрхэн баталгаатай болгох вэ?”
гэсэн асуултын хариу гэж хэлж болно.
Өөрөөр хэлбэл бүх асуудлын гол гогцоо нь
БНМАУ-ын газар зүйн байрлалд байсан гэж
түүхийн шинжлэх ухааны доктор Ц. Батбаяр
дүгнэсэн байна. |
|
|
|
|
|
|
 |
Цэдэндамбын Батбаяр
Санкт-Петербургийн Их Сургуулийг 1981 онд
дүүргэсэн. Дорнодахины судлал, Японы түүхээр
мэргэжсэн. Түүхийн ухааны дэд докторын
зэргийг 1987 онд Москвад, түүхийн шинжлэх
ухааны докторын зэргийг 1998 онд
Улаанбаатарт хамгаалсан. 1980 оноос эхлэн
Монголын ХХ зууны түүхийн асуудлаар судалгаа
хийж “Халхын гол: Түүх ба Орчин үе”,
“Кодама, Мицуй пүүс, Хүрээнд байсан япончууд
(1911-1921)”, Монгол ба Япон ХХ зууны эхэн
хагаст” зэрэг ном товхимлууд, эрдэм
шинжилгээний өгүүллүүд бичиж хэвлүүлжээ.
Түүний ном бүтээлүүд Япон, БНХАУ, ОХУ, АНУ,
БНСУ, Энэтхэг зэрэг гадаад орнуудад
нийтлэгдэж байжээ.
Уг номыг захиалан авахыг хүсвэл харилцах
хаяг:
batbayar_org@yahoo.com
|
|
|
|
|
 |
|
Чулуун хөшөөний хос уянгa
Зохиолч яруу
найрагч Г.Аюурзанын эмхэтгэсэн Монголын
шилдэг богино шүлгийн түүврийг Англи хэлнээ
орчуулан буулгаж шинэ хуучин монгол хэл дээр
бичсэн эхийн хамт хадан хэвлэсэн сайхан ном
гарчээ.
Энэхүү маш чимхлүүр ажлыг билэг ухаанаа
билүүдэн сууж хийсэн хүн бол Индиана мужийн
Их сургуулийн Монгол судлалын танхимд
ажиллаж байгаа авъяаслаг эрдэмтэн залуу
М.Саруул Эрдэнэ
юм. Тэрбээр ийнхүү Монголын үе үеийн
найрагчдын утга төгөлдөр уран яруу өвөрмөц
хэллэгүүдийг дэлхийн сонорт хүргэх ажилд
үлгэр жишээ болохоор бодитой хувь нэмэрээ
орууллаа.
|
|
|
|
|
|
Уг номонд их Чингис хааны гэрээс сургаалаас
эхлээд Цогт тайж, Богд Жавзандамба хааны
хэлсэн үг, эртний Монголын их найрагч
Инжинааш, Саган Цэцэн нарын шад шүлгүүд,
орчин цагийн яруу найргын суутнууд
Нацагдорж, Явуухулан, Чойном, Цэдэнжав,
Сүрэнжав Урианхай нарын сэтгэлд хоногшсон шүлгийн мөрүүд
мөн одоо зохиол бүтээлээ туурвиж суугаа
найрагчдын бүтээлийн дээж 50 гаруй
түүвэр Англи орчуулгын хамт оржээ.
Харийн
нутагт суугаа Монголчууд бид энэхүү номыг
захиалан авч амтархан уншихын хамт хэлний
мэдлэгээ харьцуулан үзэхэд тунчиг гэмгүйн
дээр хүүхэд багачууддаа эх хэлнийхээ яруу
сайхныг мэдрэх, бичиг соёлоо хүндэтгэн
дээдлэх хүмүүжил олгоход өргөнөөр ашиглаарай хэмээн
энэхүү тэмдэглэлийг бичлээ.
Уг номыг
ур ухаан заран Монгол зургын аргаар чимэглэж (дариганга хийцтэй) болгосон зүүн
эрэгт суугаа авъяаслаг зураач Д.Цолмон
болон Америкчуудын гар дээр нүүр бардам
тавихуйц хэвлэсэн "Мөнхийн
Үсэг"
компанийн хамт олонд бас мэхийн талархаж байна.
Д.Цэрэндорж |
|
|
|
 |
|
ГҮҮРЭН ДЭЭР
Гүүрэн дээр би зогслоо
Гүн их усны урсгал харуусал байлаа
Гүүрэн доогуур он цаг урслаа
Гүймэгхэн долгионд нь урсчихгүй
Бүдэгхэн зураг минь залуухан байлаа
ON THE BRIDGE
I stood on the bridge
The stream of deep water reflecting regret;
Time was flowing down from the bridge;
Though still young,
My dull image was not flowing.
С.Дамдиндорж,
1990 он
Уг номыг захиалан авахыг хүсвэл
дараах хаягаар имэйл бичээрэй
Email:
msaruule@indiana.edu
|
|
|
|
|
 |
|
Монголын Юань Улс номын тухай
Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг
тохиолдуулан ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс
дундад зууны Монголын түүхтэй холбогдол
бүхий нэлээд бүтээл туурвижээ. Сонирхогчийн
болон орчуулгын чанартай түүхийн номнууд
худалдаанд давамгайлсан өнөө үед энэ ном нь
бодит судалгаан дээр түшиглэсэн, мэргэжлийн
хүмүүсийн доривтой сайн бүтээл болжээ гэж би
хувьдаа үзэж байна. ШУА-ийн Түүхийн хүрээлэн
Юань улс, Алтан Ордны улс, Цагаадайн улс, Эл
хаант улс гэсэн сэдвээр урд өмнө судалж
хараагүй байсан өнцгөөс нь эрдэм
шинжилгээний гүнзгийрүүлсэн судалгаа
явуулжээ. |
|
|
|
|
|
Уг номын гол ач
холбогдол нь Монголын Юань гүрэн нь хятадын
нэгэн хаант улс байгаагүй, төрийг барих
монгол удирдлагатай, монгол бүтэц зохион
байгуулттай, монгол хууль үйлчилсэн, монгол
үндэстэнийг эрхэмлэн үздэг улс байж, хятадыг
бүрэн эрхшээлдээ оруулан 100 орчим жил
ноёрхолоо тогтоож байсныг түүхийн гуйвшгүй
баримтаар нотлон гаргажээ. Дэлхий дахинаа
хятадын гуйвуулсан үзэл бодлоор бичигдсэн
Юань улсын түүхийн тухай материалуудад
цохилт өгөхүйц сайн бүтээл болсон байна.
Ер нь хятад
эрдэмтэдийн судалгаан дээр тулгуурлaсан
барууны, тэр тутмаа Америкийн түүхчдийн
бүтээл нь цаг ямагт Монголын түүхийг хятадын
түүхийн хавсарга болгож ирсэн билээ. Эл
байдлыг няцаахын тулд уг бүтээлийг нэн
түргэн англи хэлнээ хэвлэн гаргаж, дэлхийн
нэр нөлөө бүхий номын сангуудаар тараах
шаардлагатай. Xарь орны эрх ашгийн үнэр
шингэж ертөнцөөр нэг тарсан, Монголын
тvvхийн тухай гаж буруу дүгнэлтүүдийг засч
залуураx бодитой ажлыг гадаадад Монгол улсыг
төлөөлөн суугаа элчин сайдын яамд, байнгын
төлөөлөгчийн газрууд хиймээр байна.
Бэлтгэсэн
Ш.Баатар
|
|
|
|
|
|
 |
|
Хувилай хаан: Хятадыг
төвштөгсөн монгол хаан
Сан
Францискод болсон монголч эрдэмтдийн хурлын
үеэр доктор Саруул-Эрдэнээс Жон Ман
зохиолчийн бичсэн, хараахан хэвлэгдээгүй
“Хувилай хаан: Хятадыг төвштөгсөн монгол
хаан” (Kublai khan: The Mongol King Who
Conquered China) нэртэй номыг зээллээ. Уг
номыг энэ оны 6 сард Канад улсад хэвлэхээр
бэлтгэж байгаа бa хяналтын дугаараасаа
нэгийг Саруул-Эрдэнэд бэлэглэжээ. Жон Ман
зохиолчийн Монголын тухай бичсэн 4 дэх ном
болох энэ бүтээлийг өвөрмөц аргаар
тууривжээ. Эхлээд Монголын тухай уншаад,
номоо бичээд дараа нь уг номонд холбогдох
түүхийн
|
|
|
|
|
|
|
|
дурсгалт
газруудаар аялж, бичснээ үзсэнтэйгээ дахин
харьцуулсaн байна. Нэг үгээр хэлбэл түүхэн
үйл явдлын ул мөрийг олж харахийг их
эрмэлзжээ. Хувилай цэцэн хаан хэрхэн агуу
хүн байсныг мэдээж өгүүлсэн боловч түүний
Xятад талын боловсрол нь Монголыг Xятад
төвтэйгөөр удирдаж уугуул монголчуудыг улам
доройтуулж харийн соёлд уусгах суурийг
бүрэлдүүлсэн гэдгийг мөн шударгаар
илэрхийлжээ. Тус номонд лалын ертөнцийг
хэрхэн монголчууд эрх мэдэлдээ оруулсан,
харин одоо америкууд яагаад чадаxгүй байгааг
ихэд дэлгэрүүлэн бичсэн байна. Хувилай хаан
хэрхэн хүчирхэг болсон шалтгааныг түүний эх
Сорхатани нь эдийн засгийн нарийн мэдлэгтэй
байсан, нөхрийнхөө өмнөдөд хийсэн аян
дайнаас хишиг хүртэхдээ дотор газрыг өмчлөн
авч, дотор түшмэдээр хүрээлүүлэн татварын
бодлогыг дотор иргэд дээр зөв цохистой
явуулж, эдийн засгийн хувьд хүчирхэгжиж,
мөнгө санхүүгээр монголчуудын дунд их
нөлөөтэй болcон, маш хүлээцтэй асуудал
хандаж, цагийг нь болохоор төрийн эрхийг
Тулуйн удамд шилжүүлж чадсан талаар сайн
бичжээ. Зохиогчийн сул тал гэвэл Xятадын
сурвалжуудад түшиглэн ажиллаж, зарим нэгэн
хүлээн зөвшөөрч болoмгүй хуудуутай
дүгнэлтүүдийг номондoо оруулсан байна.
Ноцтойгоос нь хэлбэл, Тулуйтай шинэхэн
гэрлэсэн Сорхатани, түүнийг 7 жилийн
хугацаагаар дайнд явсан эзгүй хойгуур нь
Мөнх, Хувилай, Хүлэг, Аригбөх дөрвөн хүүхэд
гаргасан гэсэн барууны сэтгэхүйтэй, хэт
омтгой буруу дүгнэлт хийжээ. Тэд бутачийн
хүүхдүүд бол, түүнээс хойш гарсан Монголын
хаад алтан ургийн биш болж таарах нээ.
Монголчуудын соёлыг өнгөц судалж гаргасан
энгийн алдааны нэг нь гэхэд хатадын ботоха
малгайг модоор хийсэн гэж бичсэн байна. Уг
нь үйсээр хийсэн хөнгөн чанарын малгай юм,
түүнээс модоор хийсэн гэвэл яаж толгой
дээрээ дааж явдаг бол гэж хүн гайхахаар
санагдлаа. Энэ мэтээр алдаа мадгийг нь сайн
хэлэлцэж байхгүй бол бид чинь гадны хүний
бичсэн болгоныг адислан шүтээд баймааргүй
санагдлаа. Хэдийгээр дэл сул алдаа байгаа
хэдий ч их хөдөлмөр орж бичсэн, Mонголыг
баруунд сурталчилсан том хэмжээний бүтээл
болжээ.
Бэлтгэсэн Ш.Баатар
|
|
|
|
|
|
 |
|
Монгол судлалаар Америкт тэргүүлж буй
сургуулийн эрдэмтэдийн тухай
Индианагийн их сургуульд багшилж байгаа
эрдэмтэн залуу М.Саруул Эрдэнийн бичсэн
сонирхолтой номыг захиалан авч уншиж
сонирхоно уу?
1820 онд баййгуулагдсан энэхүү түүхт
сургуульд дэлхийн 50 гаруй улс үндэстний
хэлийг зааж байгаагийн дотор 1967 оноос хойш
Монгол хэл бичиг зааж эхэлжээ. Монголын
түүх, Монгол судлалаар мэрэгшсэн олон эрдэмтэн
судлаачид энэ сургуулийг төгсгөн гарч
дэлхийн Монгол судлалд үнэтэй хувь нэмэр
болсон бүтээлээ туурвисан түүхтэй билээ. |
|
|
|
|
|
Энэ номонд одоо
Индиана мужийн их сургуульд Монгол судлалаар
идэвхтэй ажиллаж байгаа эрдэмтэн доктор
Денис Сеньор, Жон Крөгер, Кара Дьердь (Унгарын
Монголч эрдэмтэн Хар Дорж гуай), Кристофер
Этвүүд (тэрээр өнгөрсөн жил ерөнхийлөгч
Бушийг Монголд айлчлахад орчуулагчаар
ажилласан), Уиллиам Розицки, Рут Мезерв,
Петер Марш, Барайн Бауман, Мэллиса Жакарс,
Триста Ньюеэр, Эндрю Шимунек, Сюзи Дрост
нартай уулзан ярилцсан онц сонирхолтой
ярилцлагууд орсон байна. Зохиогч өөрөө
эдгээр эрдэмтэдтэй хамт Индианагийн их
сургуульд Монгол хэл заахын хамт ном
эрдэмийн ажилд шамдаж яваа билээ. Түүний асуудал
дэвшүүлэн бичсэн ухаалаг ёжтой өнгө аястай
олон сонирхолтой нийтлэлүүдийг Цахим Өртөө
сүлжээ, "Даяар Монгол" сониноос амтархан
уншиж эчнээ танил болсон уншигчид цөөнгүй
байдаг. Ингээд та бүхнийг билэг оюун төгс
авъяаслаг нэгэн эрдэмтэн залуугийн номын
өргөөнд саатан морилохыг урьж байна.
Дараах хаягаар имэйл бичиж захиалан авна уу?
Email:
msaruule@indiana.edu
Бэлтгэсэн Д.Цэрэндорж
|
|
|
|
|
|
 |
|
Монголчуудын угсаа гарвал
Номын зохиолч/зохиогч:
П. Дэлгэржаргал
Хэвлэгдсэн он: 2005
Хэвлэсэн газар: Soyombо Printing
Үнэ: 9000.00 төг
“Монголчуудын угсаа гарвал” нь доктор П.
Дэлгэржаргалын 10 жилийн хичээл зүтгэлийн үр
дүн билээ. Монгол нутаг дахь эртний улсуудын
угсаа гарвалын асуудалд маргаантай олон
асуудал, cурвалжийн мэдээнүүд өөр хоорондоо
зөрүүтэй, зарим нь эндүү ташаа байдгаас
өгүүлэн буй үеийн монгол аймгуудын түүх
нэлээд маргаантай, судлаачдын санал дүгнэлт
нэгдмэл биш байдаг..
Эл зохиол нь Монголчуудын угсаа түүхийг
тодруулах гэсэн оролдлого билээ. |
|
|
|
|
|
|
Уг зохиолын
онцлог нь: “Монголчуудын угсаа гарвалын
түүхийг нэгтгэн судлах оролдлого хийсэн”,
“Монгол нутагт үүссэн анхны төр төстэй
бүлгүүдийн он цаг, угсаа түүхийн хамаатлыг
тодруулахыг эрмэлзсэн”, “Хүннү болон
Дунхугийн угсааны аймгуудын Төв Азийн
нүүдэлчдийн түүх, угсаа соёлын хөгжилд
гүйцэтгэсэн үүргийг тодруулсан”, “Шивэй
аймгуудын угсаа гарвал, ялангуяа, Мэн-ү
шивэй аймгийн угсаа-түүхийг улируулан
судлаж, Мэн-ү шивэй болон монголчуудын угсаа
гарвалын холбоо, хамаарлыг шинжилж үзсэн”,
“Монгол Татар аймгуудын угсаа-түүхийг мөшгөн
судалж, тэдний монгол угсаатан бүрэлдэх үйл
явцад гүйцэтгэсэн үүргийг нээн харуулахыг
оролдсон”, “Кимакийн угсаа –төрийн нэгдэл
бүрэлдэн тогтoход татар аймгуудын
гүйцэтгэсэн үүргийг гаргахыг хичээсэн”
зэрэг шинэлэг зүйлээр дүүрэн байна.
Уг номыг уншиж үзээд төрсөн бодол бол
Монголчууд бидний өвөг нь татаар аймгууд,
дээд өвөг нь Дунху байжээ. Татaарууд нь
Нирун улсыг (Жужаан) Тvрэг аймгуудад
эзлэгдэхэд зүүн зүг зугтаж гарсан (Эргvнэ
хунгийн домогтой холбоотой) тэдний vлдэгдэл
болoх Мэн-ү шивэй (cяньби-> шан-бэ-> шивэй
байж болох) нараас гаралтай. Тэд нь Сяньби
аймгийн нэгэн хэсэг болох ба уг гарлаараа
cяньбичууд нь Дунху (Хүннү-тэй хаяа залган
аж төрж байсан) нараас үүдэлтэй гэдэг талаас
нь бичжээ.
Бэлтгэсэн Ш.Баатар
|
|
|
|
|
|
|
|
 |
|
Их аваргын бичсэн ном Япон хэлээр aнх
удаагаа гарлаа
Япон Улсын Эн-Эйч-Кэй
(NHK – Nippon Hoosoo Kyokku) Телевизийн
агентлагийн хэвлэлийн газар 2006 оны 1 сарын
28-нд Их аварга Давгадоржийн бичсэн “Хамгийн
сайн, хамгийн сайн! Шууд ял” (Ichiban,
ichiban! Chokusetsu Shoobu) гэсэн гарчигтай,
256 хуудастай, зузаан хавтастай, сонирхолтой
зургаар дүүрэн номыг хэвлэн гаргажээ. Уг ном
нь Сан Франциско хотын Жапаaнтоун (Japan
town)-д байдаг Кинокуния (Kinokuniya) номын
дэлгүүрт 3 сарын 10-аар зарагдаж эхлээд
байна.
Yнэ нь 22.40$ |
|
|
|
Номын нүүрэнд
“Хаана ч явсан ялахын төлөө цохилох зүрх –
ялалтын зүрх.
68 дахь их аварга Асашорюугийн бяр чадлын
гол чанар нь үүнд байна.
Япон хүний тансаг амьдралд умбаж мартагдсан
сэтгэлийн тэнхээ, ирээдүйд итгэлгүй болсон
гутралыг арилгахын төлөө энэ шууд үгтэй
номыг зориуллаа” гэж бичсэн хавчуулга
хийжээ.
Уг номонд Давгадоржийн нэрийг “Асашорюу
Акимори” гэж бичсэн байна.
Ахлах ангид сурч байсан хотынхоо нэр Акимори-г
өөрийн нэр болгон авчээ.
Энэ ном нь “Түүхэнд анх удаа 7 дараалан
түрүүлсэн ба жилдээ 6 удаа аварга болсон нь”,
”Анхны Япон”, ”Бидний төрөлх сургууль –
Акимори-гийн ахлах ангийн тусгай сургууль”,
”Япон сумoд анх удаагаа”, ”Kоочи бол 2 дахь
нийслэл”, “Монгол буцах уу!”, “Их аваргын
замд”, “Хамгийн сайн, хамгийн сайн! Шууд ял”
гэсэн 7 бүлэгтэй ажээ. Нoмыг эхлэхдээ “2005
оны Кюүшү Башо-гийн 14 дэх өдөр.
Ордон дотор “ваа” хэмээн дуу алдан Каёо-г
уухайлж эхэллээ. Бүх суудал нь дүүрсэн ордны
дотор “ваа”, “ваа” уухай түрнэ. Энэ дотор
ганцаардсан би ганц чоно шиг боллоо. Яасан ч
ялагдахгүй дээ гэж хөмхий зуулаа…“ гэжээ.
Энэ номыг монгол хэлэнд буух өдөр та бүхэн
амтархан уншина буй за.
Бэлтгэсэн
Ш.Баатар
|
|
|
|
|
 |
Ойрадыг
манжууд хэрхэн байлдан дагуулсан тухай шинэ
ном Америкт гарлаа
Массачусеттсийн
Технoлoгийн дээд сургуулийн (MIT) түүхийн
ухааны профессoр, манж судлаач Петер Пeрдү
(Peter C. Perdue) гуай Ойрадыг манжууд
хэрхэн байлдан дагуулсан тухай ном бичиж,
дэлхийн монголч эрдэмтэд, түүх сонирхогчдын
хүртээл болголоо. Уг номын нэр нь “China
Marches West: - The Qing Conquest of Central
Euroasia”, үгчилбэл “Хятадууд баруунд
довтолсон нь: Чин улсын Eврoазид хийсэн
эзлэн түрэмгийлэл” болно. |
|
|
|
|
|
|
|
Манж,
xятад хэлтэй Пeрдү гуай Xятадын номын сан,
түүхийн архивуудыг 17 жил ухаж түнхэж
явахдаа, тэдний ач холбогдол өгдөггүй, хоёр
дахь ангилалын материал болгодoг Монгол
болон дундад азийн асуудлыг амтархан үзэж,
улмаар судалгааны зорилгоо энэ салбарт
шилжүүлсэн байна.
Харвардын их сургуулийн хэвлэх үйлдвэр уг
номыг А4 хэмжээний хатуу хавтастай, шохойтой
цаасан дээр 752 хуудастайгаар 2005 онд
хэвлэжээ. Анх 35$ үнэтэй гарсан боловч одоо
amazon.com дээр 22$ хүртэл үнэ буурсан байна.
Пeрдү гуайн үзэж
байгаагаар XҮII зуунд Eврoазид Орос, Ойрад,
Манж гэсэн 3 том гүрэн оршин тогтнож байгаад
Орос, Манжийн шахалтаар Ойрадууд дундад ази
руу нутгаа тэлж, худалдааны гарц гарган
тусгаар тогтнолоо хамгаалах гэж чармайж
байсaн хэдий ч Манжийн удаан хугацаанд
явуулсан үе шаттай нарийн байлдааны үр дүнд
тэд хэрхэн устcан талаар түүхийн маш нарийн
ээдрээтэй үеийг oрос, хятадын эрдэмтдээс
ангид харж, энэ номоо бичсэн байна. Уг ном
нь бидний дунд бүдэг бадаг уламжлан үлдсэн,
баруун Монголын баатарлаг ард түмний түүхийг
нарийвчлан судлахад маш чухал ач
холбогдолтой, гарын авлага матeриал болoхуйц
өндөр түвшинд бичигджээ. Түүхийн бодит
асуудлыг Xятадын талаас биш, Mонголын талаас
биш гадны хүний нүдээр гярхай харж, бодит
дүгнэлт гаргасан энэ номноoс зарим нэгэн
баримтыг та бүхэнд сонирхуулья.
Монголч эрдэмтэн, профессoр, буурал өвгөн ах
Захчид цэцэн хэлж байсан, Енхэй-Гүнг сүмийн
үүдний чулуун хөшөөн дээрх 4 хэлээр
тунхагласан манжийн хааны зарлигийг энэ
номонд нарийвчлан дурджээ. Мөн жадаар
гарамгай байлддаг, баруун Монголын жанжин
Аюуш манжид хүчин мөхөсдөж ялагдаад, манжийн
хааны өршөөлөөр амь гарсны дараа өөрийн
мэдлийн 6500 морин цэргээ авч Mанжид дагаар
орон, баруун Mонголыг дарах дайнд өөрийн
ахан дүүсээ хядаж, гарамгай гавъяа
байгуулсан хэмээн манжийн хааны дайчин
алдрын танхимд зураг нь мөнхөрчээ. Энэ
номонд хорыг хороор угаах буюу, монголыг
монголоор устгуулах үйл ажиллагааг олон
баримтаар ил гаргасан байна. Мандан бадарч
явсан үеэ зөвхөн дурсдаг монголчууд бидэнд
ихийг мэдүүлж, нэгийг сэнхэрүүлэх сайн
бүтээл болжээ.
Бэлтгэсэн, Ш.Баатар
|
|
|