|
|
Одоо БНН-ын
олонхийн хяналтад байгаа Төлөөлөгчдийн Танхимтай
хэлэлцээний ширээнд сууж зөвшилцөлд хүрэх,
ерөнхийлөгч Ж.Бушаар гарын үсэг зуруулах 2 хүнд
даваа үлдээд байна. Сенатаар батлагдсан
цагаачлалын хуулийн хувилбар хууль болоогүй учир
бүрэн эх бичвэрийг нийтэд тараагаагүй боловч
- Xил
хамгаалах албаны хүчин чадлыг 2 дахин
нэмэгдүүлэх,
- АНУ-д 2 жилээс доош
хугацаагаар оршин суусан гадаадын хүн АНУ-аас
гарч шинээр зочин ажилчны виз мэдүүлэх,
-
2-5 жил оршин
суусан бол АНУ-ын хилийн боомтоор түр
хугацаагаар гарч, хурууны хээгээ өгч, аюлгүйн
бусад шалгалтаар орж, нэг ёсондоо бүртгэлд ороод
зочин ажилчны виз мэдүүлэх, цаашдаа байнга оршин
суух, иргэн болох өрөгдөл гаргах эрхтэй байх,
-
5 буюу
түүнээс дээш жил оршин суусан, эрхэлсэн ажилтай,
аюулгүй байдлын бүх шалгалтаар орсон, торгууль
төлсөн, татвар төлөхөө илэрхийлсэн, англи хэлний
сургалтад хамрагдсан хүн дараалалд орох замаар
иргэн болох өрөгдөл гаргах
зэрэг урьд нь нэгдсэн тохиролцоонд хүрсэн
заалтууд хэвээр үлдсэн.
Хажуугийн нэмэлт өөрчлөлт хэлэлцэх явцад 370
майль хаалт барих, англи хэл үндэсний хэл байх,
жил бүр АНУ-д орох түр хугацааны зочин ажилчны
тоог 320 мянга байсныг бууруулж, 200 мянга
болгох, торгуулийн хэмжээг 3200 доллар болгон
нэмэгдүүлэх зэрэг хатууруулсан заалтууд нэмж
орсон.
Сенатын хувилбар эцсийн хууль биш, Төлөөлөгчдийн
Танхимтай зөвшилцөж, ерөнхийлөгч гарын үсэг
зурсны дараа хууль болох бөгөөд, хууль эцэслэн
батлагдах үед хэрэгжиж эхлэх тодорхой хугацаа
зааж, хуулийг тодотгох, хэрэгжүүлэхэд чиглэсэн
олон дүрэм журам батлагдаж байж жинхэнэ ёсоор
хэрэгжиж эхлэх ёстой. Хууль хэлэлцэх явц, дунд
хугацааны сонгуультай холбогдон цагаачлалын
зарим байгууллага үйл ажиллагаагаа идэвхжүүлж,
айлын гэр орон, олон нийтийн газарт эргүүл
шалгалт хийх, гадаадын хүмүүсийг саатуулах,
баривчлах нь нэмэгдэж байна.
Хууль эцэслэн батлагдаагүй байхад аливаа
цуурхалд автах, арга заль хэрэглэх, сандарч,
мэгдэх шаардлагагүй, урьд урьдынхаасаа илүү
хариуцлагатай, сахилга журамтай ажиллаж,
болгоомжтой, хянуур байж, онцын шаардлагагүй бол
хот хэсэх, нийтийн тээврээр аялахаас аль
болохоор зайлсхийж, ажил олгогчтойгоо улам
дотносож, нэр хүндээ дээшлүүлэхэд анхаарахыг
ЭСЯ-ны Консулын хэлтэс иргэддээ анхааруулж
байна. Хууль эцэслэн батлагдсаны дараа Монгол
Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газрын 2004
оны хамтарсан мэдэгдлийн заалтын хүрээнд монгол
иргэддээ аль болохоор хүндрэл багатайгаар
асуудлыг зохицуулах талаар тухайн цаг үеийн
нөхцөл байдалд нийцсэн ажил зохиож, авах арга
хэмжээний талаар ЭСЯ-аас иргэддээ шуурхай, өргөн
мэдээлж ажиллах болно.
ЭСЯ-ны Консулын хэлтэс
|