Сурталчилгаа

   Шуурхай мэдээ
   Сурвалжлага
  Үзэл бодол
   Манай зочин
   Тэд бидний тухай
   Зургийн цомог
   Элчийн мэдээ
  Уран зохиол
   Яруу найраг
   Спорт
   
    Үйлчилгээ:

   
Утасны карт
    Онгоцны билет
    Паспорт сунгуулах
    Контейнер ачуулах
    Эмчийн зөвлөгөө
    Бэлэг хүргүүлэх

 
   
     A
мерик дахь
     Монгол сайт
:
    

    
Монгол Мэдээ
     Даяар Монгол
     Ньюс Цахим
     Хамаг Монгол     
     Орлоо
     Асуулт

     Миний Монгол
     Aмерикан Монголс
     Чикаго Монголс
     Колорадо Монголс
     Монгол Таун
     Айр Бриже
     Найзууд
    
    
Монголын тухай
     сайт
:
    
    
Моngolian Artist
     Mongolia Today
     Moninfo

    
Монгол туургатаны
     сайт
:
    
    
Бурятия
     Бумбын Орон
     Inner Mongolia
     TuvaOnline

 
    
     Монголын
     мэдээлэлийн
     сайт
:
    
    
Өдрийн сонин
     Өнөөдөр сонин
     Сонин.мн
     Ориго.мн
     Оллоо.мн
     Мэдээлэл
     Бийр Бэх
     Monstudnet
     ТВ 5
     Он Айр.мн
     Шинжлэх Ухаан
     Политикс.мн
     Форум.мн
     БаБу.мн
     Лавлав.мн
     Банжиг.нет
     Интер Ном
     Бэлэг.мн 
     Розе.мн

 
    
     Түнш сайт
:
    
    
Ганболд
    
Ньюс Цахим
     Цахим Өртөө
     ОпенMН
     Монгол Мэдээ
     Даяар Монгол
     Орлоо
     Монгол Фото
     Айр Бриж
     Цахим Нэт
     Гарц
     Гэгээ

 
    
     Монголын ЭСЯ

    
АНУ-д
     Канадад
     Их Британид
     Японд
     Өмнөх Солонгост

 
     АНУ дахь Монгол
     Улсын өргөмжит
     консул нар

 
    
     Асуулт, Хариулт
 

     Сурталчилгаа
 




  САГСАН БӨМБӨГИЙН
ЭХ ОРОНД 7 ДАХЬ УДААГАА ЗОХИОГДСОН МОНГОЛЧУУДЫН ТЭМЦЭЭН
(сурвалжлага)

2008.6.21-22 Аламеда хот, Кальфорн
Америкийн Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах уламжлалт 7 дахь удаагийн тэмцээн Кальфорн мужийн Бэй Аэриа дахь Аламеда хотноо амжилттай явагдаж өнгөрлөө. Тэмцээнд 8 мужид суугаа Монголчуудын 25 баг оролцож хоёр өдрийн турш өрсөлдөн дүнгээ гаргав.
Энэ тэмцээнийг цагтаа Монголын сагсан бөмбөгийн лигийн шилдэг шүүгчийн нэг явсан Баасанхүү хэсэг нөхдийн хамт тун сайн зохион явуулсанд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Хамтран ажилласан багийн залуучууд үнэхээр гар нийлж бүх зүйлийг урдаас төлөвлөн сайтар бэлтгэсэн байв. Тэд тэмцээний талаар холбогдох мэдээллийг багтаасан тусгай веб хуудас хүртэл гаргаж Америкийн Монголчуудын сайтуудаар дамжуулан сурталчилгаа хүчтэй хийсэн тул оролцох багууд урд урдынхаас нэмэгдэж хөгжөөн дэмжигчид ч хол ойроос маш олноор ирж багуудаа уухайлан дэмжицгээв. 
НЭЭЛТЭН ДЭЭР МОРНГОЛЧУУД МОРИН ХУУРАА ТАТАЖ, ТӨРИЙНХЭЭ СҮЛД, ТАМИРЧНЫ АЛДАРЫГ ХАМТДАА ДУУЛЛАА

Нээлтийн ажиллагаа ёслол төгөлдөр боллоо. Аламеда дүүргийн усан боомтын эрэгт байрлах дотроо сагсан бөмбөгийн 3 талбайтай спортын ордоны нэг хананд маш том соёмбот туг залан байрлуулжээ, багуудын нэр бүхий пайзыг барьсан охид хөвгүүдийн араас оролцогч багууд жагсан талбайд орж ирээд байраа эзэллээ.
Tэмцээнийг нээж ерөнхий зохион байгуулагч Баасанхүү товч үг хэлсний дараа Вашингтон хотоос ирсэн ЭСЯ-ны ажилтан, Монголын сагсан бөмбөгийн холбооны тэргүүлэгч гишүүн Одонжил баг тамирчдад баяр хүргэн амжилт хүсэв.
Оакланд хотноо ажиллаж амьдардаг дуурийн дуучин Батхуяг Монгол төрийнхээ сүлд дууллыг аргил цээл хоолойгоор дуулах үед хуран цугларсан олон соёмбот тугаа хүндэтгэн зогсоод даган түрж байв. Америкт аялан тоглож яваа гавъяат жүжигчин Жаргалсайхан (Том Жагаа) Монголын спортын сүлд буюу "Тамирчны алдар"-ыг эхэлмэгц бүгдээр даган дуулж спортын уур амьсгал эргэн тойронд ноёлж гарлаа. Зохион байгуулагчид ардын урлагын тоглолт бэлдэхээ ч мартсангүй. "Боржгоны тал" хамтлагын удирдаач, хөгжимчин Төмөрчөдөр, түүний охин, мөн хөгжимчин Өлзий, Б.Балдандорж (хоёул Сан Франциско), Дамдинхүү (Эл Сэррито) нар морин хуураар "Боржгоны тал" хэмээх уянгат сайхан аялгууг тоглоход Монгол хүн бүрийн сэтгэлд эх нутгийн салхи сэвэлзэх шиг болж байв.       


Төрийн сүлд дуулал, спортын сүлд дуулалаа хамтдаа дуулцгаав.

Багууд жигдрэн жагслаа.
БҮХ ОДОДЫН ТОГЛОЛТОНД ОДОНЖИЛ ОДТОЙ САЙН ТОГЛОВ

Тэмцээний нээлтийн дараа Америкт ажиллаж амьдарч байгаа нэртэй тамирчид, жүжигчид, урлаг соёлынхноос бүрдүүлсэн "Бүх Ододын" тоглолтыг зохион явуулсан нь үзэгчдийн сонирхолыг татав. Хойшид болох уралдаан тэмцээнд ийм шоу тоглолт явуулж байх эхлэлийг ийнхүү тавьлаа. "Одод"-ын нэг багийг манай сэтгүүл, нөгөө багийг "Silk Road", "Blue Sky" компани ивээн тэтгэж оролцсон юм.
"Замдаан" багт энэ удаа чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер (ОУХМ), Улсын харцага Жавхлантөгс (Сан Франциско), чөлөөт бөхийн ОУХМ Зүүнбаян (Сан Франциско), боксын ОУХМ Ж.Энхтөр (Аламеда), ОУХМ Ж.Наранцогт (Оакланд), хоккейн спортын мастер (СМ) Пүрэвдаваа (Оакланд), байт сурын ОУХМ Оюунцэцэг (Оакланд), гимнастикийн СМ Энхчимэг (Оакланд), дугуйн СМ Энхбаатар (Оакланд) нар "Хөх тэнгэр" хамтлагын гоцлол дуучин Сүхбаатарын (Сан Леандро) хамт тоглов. "Торгоны Зам, Хөх тэнгэр" багт газар газраас нисэн ирсэн зочид байв. Эмоушн хамтлагын дуучин Сарнай, Сүндрээ, Ганболор нар, спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин буюу уншигчдын сайн мэдэхээр Америк дахь "Таван Цагариг" Түвшээгийн хамт Чикаго хотоос нисэн иржээ. Мөн тэдний багт улсын начин Эрхэмбаяр Сеатлээс, жүжигчин Энхбаатар, энэ тэмцээний хамгийн ахмад тамирчин, сагсан бөмбөгийн СМ Вандандорж (61 настай) хоёр Лос Анжелесээс, хөнгөн атлетикийн СМ Алтбиш Дэнвэрээс, Одонжил  Вашингтоноос хоккейн СМ Болдбаатар, боксын СМ Батхүү нар Бэй Аэриагаас нэгдэн тоглолоо.

Ододын "Замдаан" баг тоглолтын дараа зогсож байна
Улсын харцагаар ар талаа найдвартай хамгаалуулсан "Замдаан" баг тоглолтыг амжилттай эхэлсэн боловч 70-аад оны үед Налайхын "Уурхайчин" багт тоглож байсан хашир мастер Вандандорж, хөнгөн атлетикийн хөнгөн шингэн Алтбиш, элчингийн Одонжил, Мэргжилийн бокст Америкт анхны ялалтаа аваад байгаа залуу боксчин Батхүү нар тоглолтын санаачлагыг авч оноог ээлжлэн түүсээр багтаа ялалт авчирлаа. Энэ дашрамд дурдхад Америкийн Монголчуудын аварга шалгаруулах энэ тэмцээнийг анх санаачлан зохиосон (хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур) бол Дэнверийн Алтбиш мастер бөгөөд тэрээр энэ удаа өөрөө тоглохын зэрэгцээ охидын багаа бэлтгэн сойж аваргын цом аваад буцав. Мөн "Торгон зам" багын "мэргэн бууч"-аар тодорсон Одонжил Монголын сагсан бөмбөгийн лигийн тоглолтыг анх санаачлан зохион байгуулсан гавъяатай эрхэм билээ.   

Ододын "Торгон зам" багын тоглолтын өмнөх торгон агшин
Ододын багийн гишүүд болгонд зохион байгуулагчдаас дурсгалын цом, MGL Basketball гэсэн бичигтэй малгай, цамц дурсган 2 өрдийн турш үргэлжилсэн тэмцээн эхлэв. Энэ удаа Америкийн Небраска, Арканзас, Юта, Вашингтон, Иллиной, Колорадо мужуудаас ирсэн 10 баг, Кальфорн мужаас 15 баг, нийтдээ эрэгтэй эмэгтэй 25 баг 2 насны ангилалаар өрсөлдсөн юм. Тоглолт болгон маш ширүүн өрсөлдөөнтэй явагдаж тамирчид хожлын төлөө ур чадвар, хүч бололцоогоо дайчлан тоглож өрсөлдөв.

Бяцхан үзэгчид: -Би том болоод энэ эгч нар шиг тоглодог болно.

Дэнверийн Билгээ Тулгаа Нямаа нар заменд суугаад амарч байна

Небраска Лос Анжелес багууд тун ширүүн үзлээ.

Үзэгчид, хөгжөөн дэмжигчид өөрийн багаа хараад өндийх ч завгүй сууцгаана.

Шүүгчид болон зохион байгуулагчид харц салгалгүй ажиллав

Шагнал гэдэг зөхөн медаль цом бишээ, цаана нь бас малгай цамц байна.

"Замдаан" сэтгүүлийн 2 тусгай шагнал эзнээ хүлээж байна

"Таван Цагариг Америкт" сэтгүүл бас 3 тоглогчийг шагнана

Тун ч өрсөлдөөнтэй тоглолт болж байна даа...

Лос Анжелесийн залуучуудын хурдтай сөрөг довтолгоо. 

Оноог тэнцүүлээд авлаа, одоо манайхаан урагшаа...!

Байдал эвгүйтэх нь дээ, одоо хэдүүлээ яаж тоглох вэ?

Хөтлөгч Төрөө (ТВ 25-ын) хөдлөх ч завгүй

Улаанаа ч бас завгүй л сууна
ЧИКАГО ДЭНВЕРИЙН ШОНХОРУУДЫН ДЭВЭЛТ БУЮУ ЯЛАЛТ

Тоглолт болгон үзүүштэй өрсөлдөөнтэй болж 32-оос дээш насны ангилалд дан эрэгтэй баг орсноос Оакланд хотын "Би Монгол" баг түрүүлж аваргын цом, алтан медал, мөн Оакланд хотын "Эрвээхэйн ангуучид" баг мөнгөн медаль, Сеатл хотын баг хүрэл медаль хүртсэн бол 32-оос доош насы эрэгтэйчүүдээс Чикаго хотын "Chicago Falcons" буюу Чакагогийн шонхорууд түрүүлж аварга багт шилжин явах цом, алтан медаль, удаах байрт Лос Анжелес хотын хөвгүүдийн баг, Небраско мужийн хөвгүүдийн баг шалгарч мөнгө хүрэл медаль хүртлээ. 32-оос доош насны эмэгтэйчүүдийн аваргын төлөө Бэй Аэриагийн Эмэгтэйчүүдийн Холбооны баг Дэнвер хотын "High Mile" багтай ширүүн өрсөлдөн Денверийн охид дэндүү хүчтэй сайхан тоглож аваргын цом алтан медалын эзэд боллоо. Удаах байранд Оакланд хотын охидын UB.A баг шалгаран хүрэл медаль хүртлээ.

Аваргын цомоо барьсан Чикаго хотын Шонхорууд нисэх нь холгүй байна  

Тэмцээнд түрүүлсэн Дэнвер хотын баг, дасгалжуулагч Алтбишийн хамт 

Mөнгөн медалын эзэд, Лос Анжелесийн хөвгүүд сайхан тоглолт үзүүлсээн.

Бэй Аэриагийн Эмэгтэйчүүдийн холбооны баг түрүүлж арай л чадсангүй.

Небраска мужийн бахим чийрэг хөвгүүд хүрэл медалтай харьлаа

Оакландын охидын UB.A баг зоригтой дайчин сайн тоглосон шүү.

"Би Монгол" баг аваргын цом гардлаа. Хэн та нарыг Монгол биш гээд байна?

"Эрвээхэйн ангуучид" ангаа гүйцээсэнгүй дээ, мөнгөн медал дурамжхан хүртэцгээв.

Сеатлын Сониксчууд хүрэл медалаа зүүхийн өмнө. Хоосонгүй л буцлаа шүү дээ.
Аваргын төлөө өрсөлдсөн Чакаго Фалконз багт цагтаа "Монголын сагсан бөмбөгийн лигийн аварга болж байсан туршлагатай тамирчин спортын мастер Болор байсан бол зүүн эргээс ирж хүч нэмсэн Америкийн high school-ийн шигшээд тоглодог Ди Си-гийн Батжаргал нарын олон сайхан залуучууд уран чадварлаг тоглолт үзүүлж байв. Ялангуяа аваргын төлөөх тоглолтын цаг дуусхад 2 минут дутуу байхад Лос Анжелес хотын хөвгүүд оноог тэнцүүлж тун өрсөлдөөнтэй сайхан тоглолт гаргав.

Тэмцээнд хүрэлцэн ирсэн ЭСЯ-ны ажилтан Одонжилд тэмцээнийг зохион байгуулагчдаас дурсгалын зүйл гардуулав.
ШАГНАЛЫН ХУР БУУЛГАСАН ОРОЙ

Таван Цагариг Америкт" сэтгүүлийн эрхлэгч Ц.Энхтүвшин сэтгүүлийнхээ нэрэмжит 3 тусгай шагналтай иржээ. Түүний бэлтгэсэн хамгийн "Үнэ цэнэтэй" тоглогчийн тусгай шагнал, тэмдэгийг Лос Анжелес хотын XMG багийн тоглогч Мөнх Эрдэнэ, Бэй Аэриагийн эмэгтэйчүүдийн Холбооны тамирчин Отгонтуяа, 32-оос дээш насанд "Эрвээхэйн ангуучид" багийн тоглогч, боксын спортын мастер Сэргэлэн нар авлаа. Замдаан сэтгүүлээс олгодог "Өсөх ирээдүйтэй" залуу тоглогчийн шагналыг охидоос UB.A багийн тоглогч Д.Сайхансанаа, хөвгүүдээс Оакланд хотын "Оак boys" багийн тоглогч Г.Билэгсайхан (Сэми) нарт олгов. Ийнхүү 2 өдөр үргэлжлэн шөнийн 1 цаг хүртэл явагдсан тэмцээний аваргууд тодорч шагналаа гардав.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ НАРТ ЗОРИУД ХЭЛЭХ ТАЛАРХАЛ

Тус тэмцээнийг зохион явуулхад хамтран ажилласан баг хамт олонд Америкийн Монголчуудынхаа өмнөөс дахин талархал дэвшүүлэн баяр хүргэж байна. Тэмцээний ерөнхий шүүгч Баасанхүү, зохион байгуулах комиссын гишүүд Замбага, Эрдэнэсайхан (Таахаа), Ганзориг, Энхбаатар, Болор, Гомбоо, Золоо, Энхтөр (25-р  ТВ-ийн спортын тоймч асан), Гансүх, Дашзэвэг (Даагий), Мөнхбаатар, Улаанаа, Отгонбаяр (Оакландын Христийн сүмийн пастор), Урнаа, Давааням, Жавхлан, Боргио нар үнэхээр сэтгэл зүтгэл гаргаж тун сайн ажиллалаа. Тэмцээн явагдах заалны дотоод тохижилт лого тэмдэгийг гараа гарган хийж тусалсан Цэцэн ахдаа талархал дэвшүүлж байгаагаа тэд хэлж байсан. Тэмцээний үеэр мэргэжилийн фото зурагчин У.Ганбаяр (Оакланд) зураг авч сурвалжлага хийхийн хамт авсан зургуудаа дэлгэцэн дээр прожектороор гарган нийтэд үзүүлж үйлчлэв.

Тус тэмцээнийг зохион явуулхад "Торгон Зам", "Blue Sky" компаниуд, Бэй Аэриагийн "Би Монгол" сэтгүүл, "Замдаан" сэтгүүл, ""Бэй Аэриа дахь Монгол эмэгтэйчүүдийн Холбоо", "Христийн Монгол сүм", "Аргамаг инкорпрайтед" компани зэрэг олон байгууллага хувь хүмүүс дэмжлэг туслалцаа үзүүлжээ. Мөн тэмцээний үеэр Бэй Аэриад ажилладаг олон нийтийн байгууллагууд сурталчилгаа явуулан, Монгол хоол, төрөл бүрийн ундаа зуушаар үйлчлэж байв. Зохион байгуулагчид гадаад дотоод бүх зүйлийг сайтар тооцож төлөвлөжээ. Тэмцээнд оролцогч зочин багуудад шаардлагатай тохиолдолд Lexus маркийн 5 машинаар үйлчлэн, "ододын оройн зоог барих" зардлыг даан мөн оройн үдэшлэг цэнгүүдийг тохилог дэгжин шөнийн клубт зохиох зэргээр их ажил хийсэн. Бүх ододын тоглолтонд уригдан ирсэн Эмоушн хамтлагын 3 дуучин бүсгүй, гавъяат жүжигчин (Том) Жагаа оролцсон үдшийн цэнгүүн олон хүний сэтгэлийг хөвсөлзүүлэн, хөлийн чилээг гаргасан сайхан болсоон. 


Эмоушны гурвал энэ оройн шигтгээ болж байлаа
Ийнхүү шинэ залуу багууд ширүүн өрсөлдсөн, ая дуу хуурын амьд түрлэгтэй, газар холоос зорин ирсэн урлаг соёл, спортын ододтой нэгэн нижгэр тэмцээн Америкийн баруун эрэгт амжилттай болж өндөрлөв. Цаашид энэ тэмцээн жилээс жилд өргөжин тэлсээр байна гэдэгт эргэлзэхгүй байна.

Америкийн Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг анх санаачлан зохион байгуулсан СМ Алтбишийн сэтгэгдэлийг сонслоо.
- Ийм тэмцээний эх суурийг тавьсандаа одоо тун баяртай байна. Анхны тэмцээнд 16 баг орж байсан саяхан. Одоо баг тамирчид улам залуужиж ур чадвар нь дээшлэж байна. Зохион байгуулалтыг тун сайн хийжээ. Монголоос сагсан бөмбөгийн баг уриад Америкийн Монголчуудын шигшээ баг бүрдүүлэн уулзалт тоглолт хийх санал санаачлага хүртэл гарч байна. Сагсан бөмбөгийн спортод Монголчууд бид дуртай, хаа ч явсан энэ спортын төлөө зүрх сэтгэлээ зориулдаг тамирчид үзэгчид дүүрэн байгааг хархад урамтай байна хэмээн тэрбээр тун өндөр сэтгэгдэлтэй буцаж байв.

Тиймээ, Монголчууд сагсан бөмбөг сайн тоглодог хэвээрээ байна. Америкийн Монголчуудын дундаас авъяаслаг тоглогчийг төрүүлж NBA-д Монголынхоо нэрийг дуурсгах хувьтай нэгний их спортын гарааг энэ тэмцээн эхлүүлж байж ч болох юм. Яагаад болохгүй гэж...

Сурвалжлага болон фотог Д.Цэрэндорж
Аламеда хот, 2008.6.22

 

 


Zamdaan.com
© 2007