Сурталчилгаа

   Шуурхай мэдээ
   Сурвалжлага
  Түүхийн жимээр
   Манай зочин
   Тэд бидний тухай
   Зургийн цомог
   Элчийн мэдээ
   Уран зохиол
   Яруу найраг
   
    Үйлчилгээ:

   
Утасны карт
    Онгоцны билет
    Паспорт сунгуулах
    Контейнер ачуулах
    Эмчийн зөвлөгөө
    Бэлэг хүргүүлэх

 
   
     A
мерик дахь
     Монгол сайт
:
    

    
Монгол Мэдээ
     Даяар Монгол
     Ньюс Цахим
     Хамаг Монгол     
     Орлоо
     Асуулт

     Миний Монгол
     Aмерикан Монголс
     Чикаго Монголс
     Колорадо Монголс
     Монгол Таун
     Айр Бриже
     Найзууд
    
    
Монголын тухай
     сайт
:
    
    
Моngolian Artist
     Mongolia Today
     Moninfo

    
Монгол туургатаны
     сайт
:
    
    
Бурятия
     Бумбын Орон
     Inner Mongolia
     TuvaOnline

 
    
     Монголын
     мэдээлэлийн
     сайт
:
    
    
Өдрийн сонин
     Өнөөдөр сонин
     Сонин.мн
     Ориго.мн
     Оллоо.мн
     Мэдээлэл
     Бийр Бэх
     Monstudnet
     ТВ 5
     Он Айр.мн
     Шинжлэх Ухаан
     Политикс.мн
     Форум.мн
     БаБу.мн
     Лавлав.мн
     Банжиг.нет
     Интер Ном
     Бэлэг.мн 
     Розе.мн

 
    
     Түнш сайт
:
    
    
Ганболд
    
Ньюс Цахим
     Цахим Өртөө
     ОпенMН
     Монгол Мэдээ
     Даяар Монгол
     Орлоо
     Монгол Фото
     Айр Бриж
     Цахим Нэт
     Гарц
     Гэгээ

 
    
     Монголын ЭСЯ

    
АНУ-д
     Канадад
     Их Британид
     Японд
     Өмнөх Солонгост

 
     АНУ дахь Монгол
     Улсын өргөмжит
     консул нар

 
    
     Асуулт, Хариулт
 

     Сурталчилгаа
 




  ДИ СИ-ИЙН "MОНГОЛ МОРЬД" ХУРДАЛЖ ОАКЛАНДЫН ОХИДУУД ОДТОЙ БАЙЛАА

2007.9.03. Лос Анжелес хот.

Америкт ажиллаж амьдарч байгаа  Монголчуудын гар бөмбөгийн нээлттэй тэмцээн амралтын өдрүүдэд Лос Анжелес хотноо амжилттай явагдаж аваргын цомын эзэд тодорлоо. Энэхүү тэмцээнд оролцохоор Вашингтон Ди Си, Сэатл, Оакланд, Сан Франциско хотоос Монголчуудын шигшээ баг ирсэн бол
Лос Анжелес хотоос (нутгийн) талбайд бэлтгэл сайтар базаасан "Андууд", "Чоно", "Од", "Барсууд" баг өрсөлдөгчөө тосон хүлээж байв. Тэмцээнд эрэгтэй 7 эрэгтэй 3 баг оролцлоо.
Америкийн Монголчуудын гар бөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг Монгол Улсын спортын гавъяат дасгалжуулагч Анжийн Доржсүрэн агсаны нэрэмжит болгон явуулсан билээ. Газар газраас хуран цугларсан чамалхааргүй олон баг тамирчид үзэгчидийн уухай түрлэг дор гялалзсан хурдтай сайхан тоглолтууд гарган өрсөлдөж гар бөмбөгийн спортын амтыг мэдрүүлэв. Аливаа юмны эхлэл суурь зөв тавигдах нь чухал гэдэг үг бий. Энэ удаагийн тэмцээнээс буухиалсан дараагийн тэмцээн улам өрсөлдөөнтэй зохион байгуулалтай болно гэдэгт эргэлзэхгүй байна. "-Ирэх жил бэлтгэлээ сайн хийж байгаад Вашингтонд Ди Си-д үзнээ..."  гэх яриа баг болгоноос гарч байлаа.

 
Тэмцээний нээлт

Тэмцээний нээлтийн ёслол үнэхээр үзүүштэй сайхан болсныг дурдалгүй өнгөрч боломгүй. Кальфорнын Монголчуудын Холбооны гишүүд дэмжигчид, тэргүүн Батхуяг, Норовсамбуу, Бишүүгарам, дуучин Чингис, бүжигчин Дуламсүрэн нарын олон хүний хөдөлмөр зүтгэл шингэсэн бөгөөд нээлтийн ажиллагаанд бага гэлтгүй бүх зүйлийг сайтар бодож төлөвлөн найруулжээ. Баг тамирчид эгнэн жагсаж тэмцээнд бэлэн болсныг ерөнхий шүүгч Д.Норовсамбуу Монголчуудын Холбооны тэргүүн Батхуягт илтгэв. Тэрээр багуудад спортын амжилт хүсэж тэмцээн нээснийг мэдэгдмэгц талбайд төрийн дуулал эгшиглэн соёмбот туг мандлаа. Үүний дараа бүжигчин Дуламсүрэнгийн шавь 3 охин Монгол ардын биелгээ бүжигээр баг тамирчдид нийт үзэгчдийн өмнө тоглолт хийж мэндчилгээ дэвшүүлэв. Мөн тэмцээний ажиллагаанд амжилт хүсэн үг хэлсэн хүндэт зочдын дотор Кальфорн мужид суугаа өргөмжит консул хадагтай Грэйс Робертс байлаа. Тэрээр энэ өдөр гэр бүл охиныхоо хамт зорин ирж бүх тоглолтыг үзэж сонирхоод явсан юм. Америк дахь Монголчуудын дунд зохиогдож байгаа арга хэмжээний цар хүрээ өргөжин тэлж анхаарал татахуйц болжээ. Энэ тэмцээнийг гар бөмбөгийн ууган гавъяат Анжийн Доржсүрэн агсаны нэрэмжит болгон явуулсан билээ. Доржсүрэн агсаны спортын амьдралын замналаар хийсэн танилцуулах самбар, ховор сонин зургийн цомог гадаа үүдэнд дэлгэн үзүүлж үр ач нар нь хийж бүтээсэн алдрыг нь мөнхлөн дурсаж байгаа нь сайхан санагдаж байлаа. 
Багуудын бүрэлдэхүүн, тоглолтын сугалаа

Өглөө техникийн зөвлөгөөн хийсний дараа тоглолтын сугалаа явагдав. Эрэгтэй 7 багийг хоёр хэсэг болгон сугалуулахад манайх (Сан Франциско) хамгийн хүчтэй 3 багтай хамт нэг хэсэгт таарчээ. Тэмцээн эхлэхээс хэдхэн хоногийн өмнө багаа бүрдүүлэн олон жил бөмбөгнөөс хөндийрсөн спортын мастер Гангааг (олж) хүч нэмэгдүүлсэн манай багын эхний учраа нь Лос Анжелес хотын Монголчуудын энэ жилийн гар бөмбөгийн аварга "Чоно" баг байв. Тоглоод үзтэл байнгын бэлтгэлтэй тун ч (хатуу самарууд) ажээ. Манай хэсэгт таарсан Вашингтон Ди Си-ийн "Монгол Морьд" баруун эргийн гол найдвар Оакландын шигшээ багын тоглолт бас тун өрсөлдөөнтэй боллоо. Эгнээндээ спортын 5 мастертай Ди Си-гийн (морьд) үнэхээр дийлдсэнгүй. Тус багын талаар нэмээд хэдэн үг дурдхад илүүдэхгүй болов уу. Америкийн Монголчуудын дунд явагддаг хөлбөмбөгийн уламжлалт тэмцээнд удаа дараа аваргын төлөө шалгарч алт мөнгөн медалыг хамаж байсан энэ хэдэн (морьд) энэ удаа гар бөмбөгийн аваргын цомыг аваад буцахаар газрын холоос нисэн иржээ. Байнгын бэлтгэлтэй зангидсан гар шиг энэ залуус зүүн эрэгт зохиогддог  хөлбөмбөгийн "Ambansador cup" олон улсын тэмцээнд Ираны багыг хожин аваргын цом авч явсан түүхтэй. Багийн ахлагч Монголын гар бөмбөгийн спортын хуучцуулын нэг агсан Шагдарын хүү Баасансүрэн багтаа волейболын спортын мастер Чулуундаваа, Дашзэгвэ, Очирхүү, Гантулга нараас гадна сагсан бөмбөгийн спортын мастер Тунсагбаяр, Ялалт, хөлбөмбөгийн спортын мастер Эрдэнэбат нараар хүч нэмэгдүүлэн иржээ. Энэ багтай эн тэнцүүхэн өрсөлдсөн Оакланд багт нисэхийн сургуулийн шигшээд хамт тоглож байсан гар бөмбөгийн спортын 1-р зэрэгтэй залуучууд Одсайхан, Дамбаа, Загдсүрэн (Оакланд) нараас гадна цагтаа Их сургуулийн шигшээд тоглож явсан спортын 1-р зэрэгтэй С.Бадрал (Оакланд), мөн 1-р зэрэгтэй хашир холбон тоглогч Ганбаатар (Сан Франциско) нар байлаа. Нөгөө хэсэгт Лос Анжелес хотын Монголчуудын гар бөмбөгийн 3 удаагийн аварга "Андууд" баг, мөн тус хотод ажиллажа амьдардаг бөхчүүдээс бүрдсэн "Барсууд" баг, хөрш Вашингтон мужаас ирсэн "Сеатл" баг оржээ. Сеатлын шигшээ 3 мастер ахмад тоглогчдоор араа хамгаалуулан нуруулаг өндөр залуучуудаараа довтолгоо хийх тактик барин тоглов. Энэ багт волейболын спортын хашир мастерууд Энхбат, Ган-Энх, Болдбаатар, боксын спортын ахмад тамирчин Алтанхуяг түүний хүү Сеатл хотын high shcool-ийн волейболын шигшээгийн тоглогч Бат, түүнтэй хамт тоглодог Одко, мөн Алтанхуягын дунд хүү Цог, мөн энэ тэмцээний ивээн тэгтэгчдийн нэг Сеатл хотын Монголчуудын Холбооны тэргүүн, "Манхэтэн авто сервис" компанийн захирал Ч.Мөнхсайхан нар иржээ. Эмэгтэйчүүдийн 3 баг эхний өдөр хоорондоо тойргоор тоглов. Сэеатлийн эмэгтэй багт спортын мастер Ариунтуяа (Алтанхуягын эхнэр), Оакландын багт волейболын 1-р зэрэгтэй тамирчин Тувшин нарын туршлагатай тамирчид иржээ.  

 

 

 

Тэмцээний сонин болон гэрэл зургын дуранд

Эхний өдөр хэсэг тус бүрийн тоглолтууд явагдав. Эхний хэсгээс Вашингтон Ди Си, Оакландын багууд, нөгөө хэсгээс Сеатлын шигшээ, Лос Анжелесийн "Андууд" баг шалгарсан үлдэв. Маргааш нь шигшээ тоглолтууд боллоо. Эрэгтэйчүүдийн хүрэл медалийн төлөөх тоглолт "Сеатл" баг “Андууд” багын хооронд болж Сеатлээс ирсэн зочин баг хүрэл медал зүүгээд харьлаа. Үүний дараа эмэгтэйчүүдийн алтан медалын төлөө Oaкланд баг Лос Анжелес хотын “Од” багтай ширүүн өрсөлдөж “Оакланд” багын охидууд тун сайн тоглож аваргын цом алтан медаль хүртлээ. Ялангуяа залуу тоглогч Т.Мөнхжин охин (16 настай) тун сайн тоглож багийнхаа ялалтанд чухал үүрэг гүйцэтгэлээ. Эрэгтэйчүүдийн алтан медалийн төлөөх тоглолтыг Америкийн баруун зүүн эргийн Монголчуудын гар бөмбөгийн шигшээ багийн өрсөлдөөн боллоо. Тоглолтын арга техник, ур чадварын хувьд үнэхээр үзүүштэй сайхан тоглолт болж зааланд багаа дэмжсэн үзэгчдийн уухай нижигнэж байв. Ингээд "Монгол морьд" багын мастерууд аргагүй л эрэмбэ заан түрүүлэв.

  Америкийн Монголчуудын гар бөмбөгийн тэмцээнийг хойшид жил бүр уламжлал болон явагдахаар болж зохион байгуулагчдын зүгээс түрүүлсэн багуудад шилжин явах цом олголоо. Хийц үзэмж сайтай алт мөнгө хүрэл медалыг дипломын хамт Монголд тусгайлан захиалж хийлгээд авчруулжээ. Мөн Монгол Улсад волейболын спорт үүсч хөгжсөний 80 жилийн ойтой давхцан болж байгаа тул тэмцээнд оролцогчдод Монголын Волейболын холбоо баяр хүргэсэн илгээлт явуулж медал, гэрчилгээг батламжилсан байна. Ингээд энэ тэмцээний шилдэг довтлогчоор “Монгол морьд” багийн ахлагч, волейболын спортын мастер Чулуундаваа, шилдэг холбогчоор “Монгол морьд” багийн тамирчин, волейболын спортын мастер Очирхүү, тэгш тоглогчоор “Оакланд” багийн ахлагч Д.Одсайхан, эмэгтэй тэгш тоглогчоор “Оакланд” багийн тамирчин Т.Мөнхжин нар шалгарлаа.
  Мөн Спорт мэдээллийн “Таван цагираг-Америкт” сэтгүүлийн нэрэмжит шагналыг Seattle багийн ахлагч А.Батад олгов. Тэмцээнийг Америк дахь Монголчуудын олон байгууллага, бизнес эрхлэгчид хувь хүмүүс ивээн тэтгэж, хамтран оролцсон байна. Тухайлбал: Калифорни Монголчуудын Холбоо энэ тэмцээнийг санаачлагчидтай хамтран зохион байгуулсан бол, Los Angeles орчмын Монголчуудын холбоо, Washington DC орчмын Монголчуудын холбоо, Seattlе хотын Монголчуудын холбоо, Бэй Аэриагийн Монголчуудын холбоо, "Монгол таун" компани, "Манхаттен авто сервис" компани, өргөмжит консул Грейс Робертс, Л.Баярсайхан, Цолмон нарын бизнес эрхлэгчид зэрэг олон хувь хүмүүс тэмцээнийг зохион явуулахад туслалцаа үзүүлжээ.
Зураг дээр: Алт мөнгө хүрэл медалыг гадуулахын өмнө
  Амралтын өдөр тул тэмцээн үзэж сонирхохоор Монголчууд олноор цугларчээ. Гадаа зогсоол дээр ганган дэгжин машин тэрэг цөөнгүй харагдана. Унааны сайныг дээдэлдэг унаган зантай Монгол хүний хувьд сайн морь эрийн чимэг гэдэг шиг сайхан машинаар гангарсан залуучууд олон байлаа. Хойт цонхон дээрээ хуучин монгол бичгээр Монгол хэмээн бичсэн энэ машин нүдэнд содон тусав. Харийн нутагт үндэсний бичиг соёлоо дээдлэж яваа нь бахархууштай.  
  Тоёота загварын энэ машиныг Монгол Крайслер болтол гоёсныг үзээд эзнийг нь сураглатал олдсонгүй. Ур хийц сайтай соёмбо тэмдэг яг л ориг юм шиг харагдана. Тэмцээний үеэр Лос Анжелесийн нэгэн залуу гэр бүл гэрийн амттай халуун хуушуур цайгаар тасралтгүй  үйлчлэж агаарын карго шуудан илгээмжийн "Англофрэйгт" компани үнийн хямдрал зарлаж байв. Тэд Лос Анжелесоос Улаанбаатар хүртэл 1 кг ачааг илгээх үнийг $8 хүртэл бууруулжээ. Тэдэнтэй харилцах утас: (213) 281 1694,
Имэйл хаяг нь: luu74bayar@yahoo.com
юм байна. Гадаа хурц нартай бүгчим халуун, дотор зааланд үзэгчидийн уухай түрлэг нижигнэсэн өдөр байлаа.  
  Энэ ахын нэр Вандан, нас 60, Лос Анжелес хотноо үр хүүхдүүд ач зээ нарын хамт амьдран суудаг. Чөлөөт цагаараа сагс волйболоор хичээллэж зааланд залуучуудтай эн тэнцүү өрсөлддөг хөнгөн гавшгай  хүн гэж дуулаад уулзаж ярилцлаа. 60-аад оноос эхлэн сагсан бөмбөг, волейболын спортоор хичээллэж "Тунгалаг тамир" киноны Цахиур Төмөртийн дүрээр олны танил болсон Сандуйжав гуайтай хамт Налайхын "Уурхайчин" багт тоглож явсан тухайгаа хуучлав. Цаад талд нь Төв аймгийн Манзушир хийдийн хамба лам Даваапүрэв харагдаж байна. Тэрээр Лос Анжелес хотноо суугаа бөгөөд Жагарын оронд бурхны шашны гүн ухааны чиглэлээр суралцаж төгссөн тун сүрхий залуу даа. Даваа маань "Андууд" багт сайн тоглож харагдсан. Аяа, хүн бүрийн хүслийг татах увидастай спорт гэдэг юутай сайхан.
  Энэ залуу бол волейболын спортын мастер Чулуундаваа, Вашингтон Ди Си-ийн "Монгол морьд" багийн гол довтлогч. Америкийн Монголчуудын дунд зохиогддог спортын уралдаан тэмцээн бүрт амжилттай оролцож тоглолтын ур чадвар, хурд хүч авхаалж самбаагаараа тэргүүлж байдаг нэгэн билээ. Денвер хотноо болсон хөлбөмбөгийн тэмцээнд эсрэг багийн хаалганд шийдвэрлэх гоол оруулж байсныг санаж байна. Зураг дээр: энэ удаагийн тэмцээний шилдэг тэгш тоглогчийн цомыг гардаад байгаа үед авсан мөч.
Түүнтэй уулзаж -Чамайг Америкийн Монголчуудын спортын гавъяат тамирчин цолоор тодорхойлох саналтай байна.. гээд наргиан хийхэд инээгээд л өнгөрч байсан. Даруу төлөв зантай энэ залуу Монголдоо байсан бол шигшээ багийн эгнээнд улсынхаа нэрийг гаргаж явах байсан болов уу. Ирэх жилийн тэмцээнд энэ залуугийн хүчтэй ширүүн довтолгоо, бат найдвартай хамгаалалтын эсрэг яаж тоглохоо боловсруулахыг бусад багуудад сануулах нь илүүдэхгүй бизээ. Аваргыг давж аварга болдог хойно...  
  Оакланд багын залуу тоглогч Тогтохбаярын Мөнжинд эмэгтэй тэгш тоглогчын тусгай шагнал өгсөн нь тун зөв шийдвэр байлаа. Хэдэн жилийн өмнөөс л аав нь охиноо гар бөмбөгийн секцэнд явуулж дэмжиж байсныг санаж байна. Эцэг эхийн дэмжлэгийн дагуу шургуу хичээллэн ийм амжилтанд хүрсэнд баяр хүргэхийн хамт Монголынхоо нэрийг гаргасан сайн тамирчин болохыг хүсэн ерөөе! Энэ удаагийн тэмцээнээс волейболын спортын сайхныг мэдэрсэн олон залуу охид хөвгүүд шилдэг тоглогч болон тодрох бизээ. Сеатл багийн залуу тоглогч Алтанхуягийн Бат "Таван Цагариг Америкт" сэтгүүлийн нэрэмжит тусгай шагнал цом хүртлээ. Түүнтэй хамт нэг багт тоглосон Одко нарыг тун ирээдүйтэй сайн тоглогчид гарч ирнэ хэмээн волейболын мастерууд ярьж байлаа. Ахмад боксчин Алтанхуяг Сеатл хотоос эхнэр хүүхдүүдийн хамт энэ тэмцээнд оролцон хүрэл мөнгө медаль тусгай шагнал цүнхээд буцлаа. Ирэх жил эдний баг улам чангарах нь гарцаагүй.
  Манай сэтгүүл Америкийн Монголчуудын спортын уралдаан тэмцээнд өсөх ирээдүйтэй шилдэг залуу тоглогчид цом дурсгалын зүйл гардуулдаг уламжлалтай. Энэ удаагийн тэмцээнд Лос Анжелесийн “Андууд” багийн залуу тоглогч Ө.Тэмүүжинд тусгай шагналаа гардууллаа. "Андууд" багт хамт тоглосон волейболын спортын мастер Отгонбаяр (Сакраменто), Норовсамбуу нар Тэмүүжинг эвсэл сайтай өсөх ирээдүйтэй тоглогч  болохыг дурдаж байсан төдийгүй үзэгчдийн зүгээс ч өндөр үнэлж байсан билээ. Ирээдүйтэй залуу тоглогчид ирэх жилийн тэмцээнд улам олноор төрөн гарах болтугай.
Дараачийн зураг дээр: "Тэмцээний цом хүртсэн Монгол морьд " баг,  Оакландын эмэгтэй баг, Оакландын эрэгтэй баг, Сеатлын эмэгтэй баг, Сеатлын эрэгтэй баг, Лос Анжелесийн эмэгтэй баг
Тэмцээнд оролцсон багуудын хувцаслалт талбайг чимэж байв. Тухайлбал Оакландын баг волейболын спортын үндсэн брэнд Asics фирмийн хувцасаар ижилссэн бол "Монгол морьд" Star sport, "Чоно" баг Reebok фирм, Лос Анжелесийн эмэгтэй баг Adidas фирмын хувцасаар гангарсан байв. Тэмцээний явцыг Кальфорнын Монголчуудын Холбооны тэргүүлэгч Бишүүгарам сонирхолтой тайлбарлахын зэрэгцээ волейболын спортын үүсэл хөгжилийн талаар мөн гавъяат дасгалжуулагч А.Доржсүрэн агсаны тухай дурсамжууд ярьж дуучин Чингис ая дуугаа өргөж байлаа. Тэмцээний зохион байгуулалтанд Монголоос гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэнгийн нэрэмжит “Доёо багш” сан дэмжиж хувь нэмэрээ оруулсан юм. Анжийн Доржсүрэн агсаны хүү волейболын спортын 1-р зэргийн тамирчин Норовсамбуу энэ удаагийн тэмцээнийг аавынхаа нэрэмжит болгон зохион явуулах сайхан санаачлага гаргаж Кальфорнын Монголчуудын Холбоотой хамтран сайхан тэмцээн зохиосон тул уншигчдынхаа өмнөөд талархал дэвшүүлж байна. Ирэх жил Ди Си-д дахин уулзацгаая!

Тэмдэглэл болон гэрэл зургийг Д.Цэрэндорж
Лос Анжелес хот, Кальфорн муж
2007.9.03,

 


Zamdaan.com
© 2007