Сурталчилгаа

   Шуурхай мэдээ
   Сурвалжлага
   Аудио мэдээ
   Манай зочин
   Тэд бидний тухай
   Зургийн цомог
   Элчийн мэдээ
   Америк дахь
     Монголчууд

 
  Зар мэдээ
   
 Сан Франциско
    Бэй Аэриа
    Сакраменто
    Лос Анжелос
    Вашингтон Ди Си
    Чикаго
   
Денвэр
    Бусад

 

МОНГОЛЫН ОЮУН УХААН "АЖИЛ ХАЯЖЭЭ

Манай улсын Ерөнхий сайд НҮБ-ын 61 дүгээр чуулган дээр үг хэлж гайхуулж байгаа тухай амралтын өдрүүдэд “Больё оо” гэтэл үзүүлэв байна. Нөгөө л хүүхдийн 3000 төгрөг, шинээр гэр бүл бологсдын 500 мянган төгрөгөө яриад сүйд. Өөрийнхөө ачаар энэ жилээс сургуулийн бага ангийн сурагчдад балга тараг, аяга сүү өгдөг болсноо ч ярина лээ. Бас тэгээд нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээ нэмэгдэж, эдийн засгийн үзүүлэлт ахиж байгаа мэтээр баахан гайхуулав.

цааш унших

 
 

ЭРХҮҮГИЙН ОРОСЖСОН БУРИАД, ЭЛЭСТИЙН УУССАН ХАЛИМАГИЙН ТУХАЙД...

Mонголчууд туйлширдаг зантай гэдгийг бүгд мэднээ. Социализмын үед энэ араншинг үзэл суртал энэ тэрээр чөдөрлөдөг байсан бол, сүүлийн арав гаруй жил Монголд маань хүн бүр санасан бодсоноо ярьж хийдэг болсон билээ. Анх Монголд 1980-аад оны эхээр хөл тавьсан халимаг хүний хувьд, бас хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсны хувьд өчигдөр, өнөөдрийн байдлыг харьцуулж үзэх эрхтэй гэж бодлоо. Сэтгүүлч хүний хувьд үнэхээр олон сэдвээр уншигчидтай бодлоо хуваалцах санаа төрдөг.

цааш унших

 
 

АЗ ЖАРГАЛЫН ЭРЭЛД МОРДОГСОД БУЮУ
БАЯРТАЙ ААВАА


Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудал уржигдар орой урьд өмнө байгаагүй их хөл хөдөлгөөнтэй байв. Зогсоол дээр машин битүү шавж гэрлээ гялалзуулан байх нь ямар нэгэн баяр наадмыг санагдуулмаар. Олон улсын нислэгийн зорчигчдын танхимд бүр хөл гишгих зай ч алга.

цааш унших

 
 

Монголын Үндэсний телевизийн
ФОРУМ нэвтрүүлэг.


ТЭД ЭРГЭЖ ИРЭХ ҮҮ?

Өнөөдөр Монгол Улсын хичнээн иргэн хилийн чанадад амьдарч байна вэ? Албан ёсны бүртгэл алга, гэхдээ албаны хүмүүс 120-мянга хүртэлх тоог хэлдэг. Тэдний тэн хагас нь буюу 65-мянга нь Казахстан руу шилжсэн казахууд. Бусад жараад мянга нь дэлхийгээр нэг тарсан байна. 1990-оноос хойш Монголын аль ч төр засгийн газар иргэдээ гадаад руу цагаачлахыг уриалж байгаагүй. Гэтэл визэнд орох, гадагшаа гарах, тэгээд гэр бүлээ "татаж авах" бүх нийтийн хөдөлгөөн монголчуудын дунд өрнөсөн билээ.

цааш унших

КИМУРА АЯАКО

ТAРХИНЫ ТУРААЛ

Японд суугаа Малайзын элчин сайд «Намайг хорин настай байхад манай улс дөнгөж тусгаар тогтноод байсан бөгөөд олон асуудал тулгараад байсан билээ. Бид амжилт гаргаж, тусгаар тогтнолоо дэлхийн олон улсаар зөвшөөрүүлэх хэрэгцээ шаардлага байсан. Би Малайз эх орны төлөө хүчин зүтгэмээр санагдаад, юуны өмнө гэр орныхныхоо бахархал болсон хүн байх хэрэгтэй юм гэж бодогдож байлаа.

цааш унших

ЧАМДАА ХЭЛЭХ ҮГ

“Энэ шинэ жилээр ч харин нэг сайхан байна даа. Ганц хоёр халтуур хийсний ачаар шампанск ч, торт ч авч чадлаа. Авгай ч ёлкондоо шинэ хувцас өмсөж гангарлаа даа. Харин хавар хүүхдийнхээ хонхны баяраар яая да байз. За яахав өвөл ч дуусаг, учир нь олдох бизээ. Амьд хүн аргатай”. Борхноос борхон ахуй минь дээ! Яаж ч ажиллаад юунд ч хүрдэггүй цалин минь. “Нийгмийн даатгал,  байр цахилгаан утасны мөнгө, өр шир ... ингээд л тоотойхон хэд минь дууслаа. Юу идэх вэ?

цааш унших

АРД ТҮМЭНДЭЭ ХҮРГЭХ
МИНИЙ ҮГ

Eagle TV-н хөтлөгч залуу Д. Бямбасүрэн гуайгаас “Үүссэн энэ нөхцөл байдлаас гарах гарц байна уу” гэж асуусан, Бямбасүрэн гуай ингэж хариулсан л даа, -“МАХН, АН аль аль нь “увайгүй удирдагчдаасаа (яг үг үсэгчлэн санахгүй байна, иймэрхүү утгаар л хэлсэн) салж, өөрсдийгөө шинэчлэх хэрэгтэй” гэж хэлсэн.
Энэ намууд дотор намаа аврах, эрс шинэчлэх гэх мэт зорилготой, уриатай, нэртэй хөдөлгөөн, жигүүр, фракцууд зөндөө байгуулагджээ, тэдний тоо нь ерөөсөө цөөдөөгүй.

цааш унших

ХАРЬД БАЙГАА ЭЛЭГ НЭГТНҮҮД МААНЬ МОНГОЛДОО ЮУ ӨГЧ БАЙНА ВЭ?

Америк, Европ, Ази, Австрали зэргийг хамруулсан статистикээс үзэхэд нийт 60 мянга орчим монгол иргэд харьд хөдөлмөрлөж, сурч бас орогнож, хоригдож, мөн хулгай хийх зэргээр аж төрж байгаа юм байна. Хүний нутагт байгаа монголчуудын зовлонг тоолж баршгүй ээ.
Гэвч тэргүүнд тавигдах бэрхшээл нь тэдгээрийн мөнгө санхүү ба хуримтлалтай холбоотой асуудал байх бөгөөд энэ талаар дэлгэрэнгүй ярилцахаар үүнийг бичив.

цааш унших

ХӨХ ТОЛБОТОЙ БОЛГОН МОНГОЛЫН САДАН УУ?

Монгол угсаатан хэдийд буй болсныг хэлэхэд хэцүү. Юутай ч "монгу" хэмээх угсаатны тухай Хятадын сурвалжуудад манай эриний үеэс дурсах бопсон. Өнөөгийн Монголын нутаг дээр турэг, манж, монгол угсаатнууд холилдон амьдарч байсан бололтой. Тэд бүгд нүүдэлчид байсан. Нүүдэлчдийн тухай сурвалж бичиг бол нэн эртнийх. Хятадууд бичиг үсэгтэй болсноосоо эхлээд л ху буюу зэрлэгүүдийн тухай дурсах бопсон байна. Тэрхүү нүүдэлчид нь монголчууд байв уу, түрэгүүд байв уу, эсвэл өдгөө устаж алга болсон өөр угсаатан байв уу гэдгийг нарийн зааглаж хэлэхэд хэцүү.

цааш унших

 

МОНГОЛ ХЯТАДАД НЭГДЭХ БОЛОМЖИТ БАЙДЛЫН СУДАЛГААНЫ ТАЙЛАН

Нэгэн зvйл. Хэдийгээр энэ нийтлэл албан ёсоор Xятад улсын байр суурийг илэрхийлэхгvй боловч хятад хvмvvсийн Монголын талаархи vзэл бодлыг тодорхой хэмжээгээр илэрхийлж байгаа юм.
Энэ мэтийн нийтлэл хятадын вэб хуудсуудад элбэг тохиолдох болсон нь Монгол улсын эрх ашигт ноцтойгоор нөлөөлж болохыг анхааралдаа авч бидний цөөхөн Монголчууд дотроо бодолтой дороо суурьтай байх зайлшгvй шаардлага тулгараад байна.

цааш унших

 

АMEРИК ДАХЬ МОНГОЛЧУУД

Ц.Уртнасан. (Өнөөдөр сонин)

Сvvлийн жилvvдэд манайхны дунд гадаадад тэр тусмаа Америкт очиж амьдрах зорилго тэмvvллийнх нь нэг болж байна гэхэд хилсдэхгvй. Бид АНУ-д ажиллаж байгаа монголчуудын дунд хэд хэдэн чиглэлийн судалгаа явуулсан юм.
Судалгааны дvн нэлээд сонирхолтой гарсныг тоймлон хvргэе. Харилцан адилгvй ажил мэргэжил, нас, хvйс, соёл боловсрол бvхий нийгмийн янз бvрийн бvлэгт ийм сонирхол нэлээд тархмал болсон. Эдгээр сонирхлыг далимдуулан виз гаргадаг, “ажлын байр”-ыг шинээр бий болгодог нэг төрлийн бизнес бий болсон юм.

цааш унших 

 
   

МОНГОЛД АЯЛААД ИРСЭН АМЕРИК ТАНИЛААС МААНЬ ИРҮҮЛСЭН ЗАХИА

Dear Mr.Demberel:

I am writing this letter to thank you for encouraging my son, Mark, and me to visit Mongolia. We did so this July and had a wonderful time.We also want to thank the Ulaanbaatar company, Selena Travel, 

цааш унших 

   

МӨНГӨНД ДАРАНГУЙЛАГДСАН
"МОНГОЛ ОЮУНЫ" ДҮРВЭЛТ

Дүрвэлт... энэ үг ямар нэгэн зүйлээс дайжин холдож, илүү сайхан, таатай орчин эрэлхийлж буй үйлдлийн утга илэрхийлдэг. Тэгвэл өнөөдөр ч бус, өчигдөр ч бус аль хэдийнэ бараг 20-иод жилийн өмнө эхэлсэн "Монгол оюуны" дүрвэлт өдгөө ч үргэлжилсээр байна, цаашид ч үргэлжилсээр байх нь ээ!

цааш унших

Судлаач Алхана БОЛД

ИРЛАНДЫН ЗАМ БУЮУ ГАДАГШАА ДҮРВЭХ МОНГОЛЧУУД
ОРОН ЗАЙГАА ҮЛДЭЭХ НЬ

Үй олноороо харьд одож их юм сурч, их мөнгөтэй болж ирээд Монголоо хөгжүүлнэ гэнэ. Энийг яаж батлах вэ? Ихэнх хүн мэргэжлээсээ өөр, мэргэжил шаардагдахгүй ажил хийж, Aмерикт гэхэд л эмч хүн очоод ачигч, математикч мах, ногоо хэрчигч, инженер хүн асрагч хийж, бас Мексик голдуу цагаачидтай багагүй өрсөлдөж байх жишээтэй. Би ч тэдний нэг явсан.

цааш унших

 


Zamdaan.com
© 2007