Сурталчилгаа

   Шуурхай мэдээ
   Сурвалжлага
   Аудио мэдээ
   Манай зочин
   Тэд бидний тухай
   Зургийн цомог
   Санал Сэтгэгдэл
   Америк дахь
     Монголчууд

 
  Зар мэдээ
   
 Сан Франциско
    Бэй Аэриа
    Сакраменто
    Лос Анжелос
    Вашингтон Ди Си
    Чикаго
   
Денвэр
    Бусад

 

 

 

Сэдэв: Монгол Хятадад нэгдэх боломжит байдлын судалгааны тайлан

1. Гадаад Mонгол єєрєє Хятадад нэгдэх vйл явц

Монгол бол цор ганц юм, угаасаа ар євєр гэж байгаагvй. Учир юунд гэвээс хятадад нэгдэх хугацаа л эхэнд хойно орж хуваагдсан байна. Тvрvvлж нэгдсэн ємнєд хэсгийг нь Євєр Монгол, сvvлд нэгдсэн хойд хэсгийг нь Ар Монгол гэнэ. 1635 онд хилийн чанад дахь олон овог аймаг Хойд Алтан (Чин) улсад дагаар орсон бєгєєд тvvнийг Євєр Монгол гэж нэрлэсэн. Энэ vед Ар Монгол халх (гурван аймгийн ерєнхий нэр) аймгийн мэдэлд єргєн уудам газар нутагтай, хvн ам сийрэг оршин суудаг байсан. 1660 онд Тvрэг vндэстний хойч vеийн бий болгосон Ойрад аймгийн нэгэн аймаг, их хаан Галданы удирдлагаар Ар Монголыг довтолсон бєгєєд халх гурван аймаг бvрэн ялагдаж цаашид хэрхэх талаар яаралтай хэлэлцсэн. Тэдний ємнє хоёр сонголт байсан, нэгт Орост нэгдэх, хоёрт хятадад. Энэ vед Монголын амьд бурхан гэгдэх Занабазар (Ламын шашин, Чин улсын vеийн шашин шvтлэгтэй ойролцоо) хойч vеийнхээ хэдэн зуу битгий хэл хэдэн мянган жилд нєлєєлєхvйц шийдвэрийг гаргаж хятадад дагаар орох болсон.
Тэрээр хэлэхдээ: “Орос буддад итгэдэггvй, ємсєж зvvсэн нь этгээд улс. Харин хятад бол мандан бадарч буй улс юм, бас буддын шашинтай, эдлээд баршгvй их эрдэнэс баялагтай, эд агуурс торго дурдан элбэг дэлбэг, тэднийг дагахад амьдрал сайхан байх нь дамжиггvй” гэжээ. (Энэ хоёр шалтгаан нь хятад Монголыг татах хvч асар их гэдгийг илэрхийлж байгааг анхаар. Хэдийгээр олон зуун жил єнгєрсєн ч гэсэн хойд нутгийн хvйтэн хуурай уур амьсгалтай нутагт оршин буй Монголчууд Хєх мєрний ємнєх нутгийн байгалийн сайхан, баян тансаг байдалд хязгааргvй ихээр тэмvvлэх хvсэл одоог хvртэл байдаг). Vvн дээр Занабазарын дотор газрынхантай харьцах vнэнч шударга хувийн харьцаа нэмэр болсон. Ар Монгол эцэстээ єєрийн хvсэлтээр дагаар орох болж Чин улсын засгийн газраас мєнгє, хvч гаргаж шилдэг цэрэг морь илгээн хамгаалуулах болсон. 1696 онд их хаан Галдан Чин улсын гурван замын их цэргийн бvслэлтэнд ялагдаж эхнэр Ану хатан нь хуяг дуулга ємсєн байлдаж байгаад нас барсан, дараа жил нь Галдан хаан хор уун амиа хорложээ. Vvнээс эхлээд хойд нутгийн 1.8 сая хавтгай дєрвєлжин км газар нутаг хятадын газрын зурагт нэмэгдэж орсон юм.

2. Гадаад монголын газарзvйн нєхцєл

1921 онд Монголын ардын хувьсгал ялж 7 сард тусгаар тогтнолоо зарлан улмаар “Vндсэн Хуульт Хаант засгийн газар” байгуулав. 1924 оны 5 сард Жавзандамба нас барсны дараагаар мєн оны 11 сард анхдугаар ардын их хурал хvрээнд хуралдаж vндсэн хуульт хаант засгийн тогтолцоог унасаныг зарлан БНМАУ-ыг тунхагласан. 1945 оны 2 сарын 11-нд Америк, Англи, Орос гурван улсын тэргvvлэгч нар Гадаад Монголын бvрэн эрхтэй холбогдох Ялтын гэрээнд гарын vсэг зурсан. 1946 онд Хятадын тухайн vеийн засгийн газар гадаад Монголын тусгаар тогтнолыг зєвшєєрсєн ба БНХАУ тунхагласны дараагаар 1949 оны 10 сарын 16-нд хятадтай албан харилцаа тогтоожээ. Монгол бол єргєн уудам газар нутагтай, хvн ам сийрэг, тал хээрийн улс юм, 2.5 сая хvн амтай (хятадын дунд зэргийн хотын хvн амтай ойролцоо), халх монгол vндэстэн голчилсон, хvн амын 40% нь хєдєє амьдарч байсан, 20-р зууны 90-ээд оноос хотын оршин суугчид нийт хvн амын 80%-ийг эзэлж байгаа. Vvний дотор Улаанбаатар хотын оршин суугчид нийт хvн амын дєрєвний нэгийг эзэлдэг. Хєдєє аж ахуй эрхлэгч хvн ам нь голцуу мал малладаг нvvдэлчин хvмvvсээс бvрддэг. Хэл яриа нь голдуу халх монгол хэл. Оршин суугчид нь ихэвчлэн ламын шашин шvтдэг. Монгол мал аж ахуйгаар голчилж, урьд нь урт хугацаанд тєлєвлєгєєт эдийн засгийг авч хэрэглэж байсан. 1991 оноос зах зээлийн эдийн засагт шилжин орж, улсын ємчийг хувьчилах арга хэмжээ авсан. Газар доорх нєєцєєр баялаг орон. Гол ордын нєєц нь вольфрам, молебдин, тємєр, уран, газрын тос зэрэг 80 гаран тєрлийн нєєц ордтой, vvнээс нvvрсний ордны нєєц 1520 тэрбум тонн, 2 тэрбум тонн тємєр, 200 сая тонн фосфор, 3000 тонн алт, 7000 тонн мєнгє, модны нєєц 1.2 тэрбум шоо дєрвєлжин метр, молебдины нєєцєєр азид 1-т, дэлхийд 10-т жагсдаг. Вольфрам, молебдин, тємєр, уран, газрын тос зэрэг ордоороо Хятадад тєдийгvй дэлхийн хэмжээний чухалд тооцогдох стратегийн нєєц баялагтай газарт ордог. Монгол нь эх газрын улсад багтдаг бєгєєд зєвхєн Орос хятад гэсэн 2 улстай л хиллэдэг. Иймд Монгол нь 3 тєрлийн улс тєрийн стратегиас сонголт хийдэг, эсвэл Оростой, эсвэл хятадтай, эсвэл олон талт хvч тэнцвэртэй байдал. Одоогийн байдлаар Монгол нь улс тєрийн стратегийн хувьд уг улсад хамгийн их ашигтай байхаар нь олон талт тэнцвэртэй хvчнийг баримталж байна. Зєвлєлт холбоот улс задарахын ємнє Монголд цэрэг арми гэж байгаагvй, хамгаалалтыг Оросын талаас хариуцдаг байсан. Зєвлєлт холбоот улс задарсаны дараа Монголд анх удаагаа vvрэгт цэргийн албыг бий болгож хил хамгаалах цэрэг татлага явуулсан. Монголтой адил хvн ам сийрэг улсад улсаа хамгаалахад гол хvч нь ихэвчлэн бvх иргэдийн оролцоотой цэрэг байдаг. Гэвч Монгол нь зєвхєн Орос хятадтай хиллэдэг болохоор бvх иргэдийн цэрэг ч гэсэн улс орны газар нутгийн аюулгvй байдлын 100%-ийн баталгаа болж чаддаггvй. Иймд цэргийн хvч vндсэндээ байхгvй гэж болно. Vнэн хэрэгтээ Зєвлєлт холбоот улс урьд нь Монголыг єєрийн БНУлс болгох талаар болон байнгын хамгаалалтад оруулах талаар бодолцож байсан боловч Монголын талын хvчтэй эсэргvvцлийн улмаас больж байсан юм. Монгол нь хятадын хувьд ихээхэн чухал стратегийн газарзvйн байрлалтай, хятадын одоогийн vед янз бvрийн шалтгааны улмаас хойд бvсийн хамгаалалтын албаны талаар хав дарж оюун ухаанаа бvрэн дайчлахгvй байна. Бодит байдал дээр хойд зvгээс ирэх аюул занал хятадад урьд ємнє байгаагvйгээр их бодит хохирлыг авчирч байна. Цагаан Орос, Зєвлєлт холбоот улсын махчин загаснууд хятадын ойролцоогоор 2 сая хавтгай дєрвєлжин км газар нутгийг залгиж, 1.8 сая хавтгай дєрвєлжин км газар нутагтай Монголыг салгаж авсан. Нийлбэрээрээ 8 Япон улстай ойролцоо юм. Зєвлєлт холбоот улс хилийн ойролцоо цэрэг хуралдуулж дайран орох тvмэн зvйлийн тєлєвлєгєє боловсруулж, 3 єдрийн дотор бээжинг эзлэхээр хvртэл онгирон ярьж байсан. Бээжин 200000 хvнийг яаралтай гаргаж тараан, улсын гол гол албан газар сургуулиудыг дvрвvvлсэн ба vvнээс болсон vймээний байдал нь хятад-Энэтхэгийн дайны дараах дайнд ялагдсан Энэтхэгийн байдлаас дутахааргvй байсан. Зєвлєлт Холбоот Улсын цэрэг Шинжаан, Ганьсу, Євєр Монгол, Зvvн хойд зvгийн аль дурын нутгаар нэвтрэн орж ирж болохоор байсан ба тэр vед бээжин 2000 км-ийн цаанаас ирэх цэргийн хvчийг бvрэн хамгаалах хvчин мєхєс байсан. Хамгийн эгзэгтэй аюулын vед хятад хvн хилийн ойролцоо атомын бємбєг тэсэлж єєрєє єєрсдийгєє аварсанаар Зєвлєлт холбоот улсын балмад довтолгооны тєлєвлєгєєг зогсоож чадсан юм. Хэрэв бид тухайн vедээ цємийн зэвсэг нээж гаргаагvй байсан бол тvvнээс гарах хор уршиг ямар байхыг тєсєєлж болох юм. Хойд зvгийн аюул занал нь улс эх орны эдийн засгийн хєгжилд ч мєн ихээхэн тєвєг учруулсан. Бvх хятад хvн 10 жилийн турш газар ухаж дэлхийд хамгийн том агаараас хамгаалах систем бий болгон нийт хотыг хамруулсан энэ нєр их хєдєлмєрийн хэмжээ нь Цагаан Хэрэмээс ч дутахааргvй юм. Гол анхаарч бодож vзэх зvйл бол Цагаан Хэрэм, агаараас хамгаалах систем хоёр хоёулаа хойд зvгийн аюул заналаас хамгаалж баригдсан. 60, 70-аад оны vед амьдарч байсан хvмvvс бvгдээрээ л цємийн дэлбэрэлтийн vед яаралтай авах арга хэмжээний гарын авлага гэж байсныг санаж байгаа байх, бичиж байсан хvн ч бий, гэвч харамсалтай нь хадгалж vлдээгvй юм. Ойрын vед хятадад тохиолдоод буй хvнээс шалтгаалах их гамшгууд (Жэнбао арал, хятад-Энэтхэгийн дайн, хойд Солонгосын дайн, хvнд бэрх vед ард тvмний ёс бусын vхэл, хувьсгал, вьетнамын дайн зэрэг) бvгд хойд зvгийн их гvрэнтэй холбоотой гэдэг нь эргэлзээгvй. Ямар нэг утгаараа хойд зvгийн их гvрний хятадад учруулсан бодит хохирол нь япончуудаас ч илvv юм. Монгол нь хятадын хувьд цээжний ємнєх зvрх хамгаалсан толь, мєн тэрээр бээжинг зах хязгаарын бус эх газрын тєв хот болгож, хятадын эх газрыг тєгєлдєржvvлэн гvйцээж, татах хvч сайтай, уян хатан чанартай болгож байгаа юм. Хойд зvг рvv агссан нум сум мэт хэлбэртэй байж, сумны зэв єєрийн талд байх ёстой бєгєєд харин одоогийн байдлаар тэр зэв маань хойд зvгт байгаа нь газрын зураг харах болгонд загасны яс хоолойд тээглэн цээжинд бєєн юм хурчихаад гаргаж болохгvй байгаа мэт санагдах юм Монгол хятадад нэгдэх нь Тайваньд нэгэн чухал цочрол єгєн тэнгэрийн доорх их хэрэг болж удаан хугацаанд салан тусгаарлахын vр дvнд хэрхэх талаар их том тайлбар болно. Мєн гадаад Монгол салан тусгаарласан шалтгааны талаархи урт удаан хугацааны маргаанаас сэргийлнэ. Бас нэг чухал шалтгаан нь Монгол хятадад нэгдсэнээрээ хятадыг хойд туйлд улам ойртуулж бээжин хойд туйлын хэрэгт оролцон vг хэлэх эрх асар ихээр нэмэгдэх юм.

3. Монголын засгийн газар, тєрийн бодлого, гадаад харилцаа

Ерєнхийлєгч нь тєрийн тэргvvн бєгєєд зэвсэгт хvчний ерєнхий командлагч байна, 4 жилээр сонгогддог, хамгийн ихдээ нэг удаа улиран сонгогдож болно. Улсын Их Хурал нь тєрийн эрх барих дээд байгууллага бєгєєд хууль тогтоох эрхтэй. Улсын Их Хурал нь улсын дотоод, гадаад бодлогын аливаа асуудлыг дэвшvvлэн хэлэлцэж болох бєгєєд доорх асуудлыгєєрийн онцгой эрхийн дагуу шийдвэрлэж болно. Vvнд:Хууль батлах, нэмэлт, єєрчлєлт оруулах; Тєрийн дотоод, гадаад бодлогын vндсийг тодорхойлох; Ерєнхийлєгчийн болон Улсын Их Хурал, тvvний гишvvний сонгуулийг товлон зарлах; Улсын Их Хурлын байнгын хорооны бvтэц, бvрэлдэхvvнийг тогтоох,єєрчлєх;Ерєнхийлєгчийг сонгогдсон гэж vзэж бvрэн эрхийг нь хvлээн зєвшєєрсєн хууль гаргах; Ерєнхийлєгчийг vvрэгт ажлаас нь чєлєєлєх, огцруулах; Ерєнхий сайд, засгийн газрын гишvvдийг огцруулах; Улсын vндэсний аюулгvй байдлын зєвлєлийн бvтэц, бvрэлдэхvvн, бvрэн эрхийг тогтоох; Улсын Их Хурал нэг танхимтай, гишvvнийг Монгол Улсын сонгуулийн эрх бvхий иргэд нийтээрээ, чєлєєтэй, шууд, хуулийн vндсэн дээр саналаа нууцаар гаргах хэлбэрээр дєрвєн жилийн хугацаагаар сонгоно; Улсын Их Хурлын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишvvний дотроос дєрвєн жилээр сонгоно; Засгийн газар нь тєрийн гvйцэтгэх дээд байгууллага бєгєєд гишvvдийг Улсын Их Хурлаас томилно. Зєвлєлт Холбоот Улс задарсаны дараа Монгол “олон ургалч” гадаад бодлого баримталж эхэлсэн, Орос, хятад хоёр том хєрштэйгєє хєгжлийг тэнцэтгэх эвтэй хєршийн найрамдалт хамтын харилцаатай байхын сацуу эдийн засгийг хєгжvvлэх, гадаад тусламж авахын тулд, АНУ, Япон, Герман зэрэг єрнєдийн том улсуудтай чухалчлан харилцаж байна. 2000 онд Монголын парламентаар батлагдсан засгийн газар, засгийн газрын мєрийн хєтєлбєр хэрэгжvvлэх тухай тогтоолын дагуу, vндэстэний язгуур эрх ашиг болон тогтвортой хєгжлийн зорилттой нэгэн адилаар тусгаар, нээлттэй, олон ургалч гадаад харилцааг идэвхтэй явуулж байна. Гадаад бодлогын дагнасан болон нэгдмэл шинжийг хадгалах нь Монгол Улсын хєдлєшгvй тусгаар байдал, бvрэн эрхт болон олон улсын байгууллага дахь байр суурийг vргэлжлvvлэн бататгах юм. Дээрх агуулгаас доорх хэдэн чухал мэдээллийг дvгнэн гаргаж болохоор байна.
1. Улсын Их Хурал бол тєрийн эрх барих дээд байгууллага, ерєнхийлєгчийг албан vvргээс нь огцруулах, ерєнхий сайд болон засгийн газрын гишvvнийг чєлєєлєх, хууль тогтоох эрхтэй. Шууд хэлэхэд, ард тvмэн юу гэж хэлнэ тvvгээр болно, бvх нийтээр шийдвэрлэх захиргааны байгуулалтай байж болно.
2. Ард тvмэн эдийн засгийн хєгжлийг хvсч байгаа. Энэ жил Монголд єргєн хvрээг хамарсан єлсгєлєн гарч, тєвлєрсєн тєлєвлєгєєт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих эдийн засгийн шинэчлэлийн шилжилтийн vед ноцтой бэрхшээл амсан, ємч хувьчлалын шинэчлэлд ард тvмэн нийтээр эргэлзэх болж, vндэсний эдийн засаг сvйрэлтэй нvvрлэн, эрvvгийн гэмт хэрэг тасралтгvй гарч (Монголд 1998 онд анх эрvvгийн хэрэг гарсан, тэрнээс ємнє гарч байсангvй), оюутны хєдєлгєєний тvлхэлтээр барууныг засгийн газрыг унагахад хvргэв.
3. Монгол Хятадад эргэн нэгдэх шаардлага зогсолтгvй єсч, урьд нь Чин Улстай нэгдсэн сайн сайхан амьдралыг хvсэмжилж, тэгээд ч хуурай ширvvн уур амьсгалтай, хаалттай газар орших хэтэрхий зовлонтой, одоо ч мєн адил энэ шалтгаанаар, Улсын Их Хурлаар Хятадад дагаар орох саналыг албан ёсоор 43 дахь удаагаа дэвшvvлснээс vзэхэд Монголын ард тvмэнд Хятадтай дахин нэгдэх єргєн vндэс суурь байна.

4. Монгол Хятадад дагаар орох боломж аажмаар бvрэлдэн тогтох нь

1. Оросын дотоод хvчин мєхєсдєж алс дорнодод тавих хяналт буурсан, мєн Зєвлєлт Холбоот Улс бутран унасан нь Хятадад асар гvн нєлєє vзvvлсэн тєдийгvй, дэлхий даянд том хувь нэмэр оруулсан юм. Vvнээс Дундад Улс vндэстний олж авсан vр ашиг их ээ, хуурай замын цэргийн зардлыг агаар , усан цэрэг рvv шилжvvлэн аажим аажмаар хvчирхэг агаарын болон усан цэргийн ангитай болсон нь хэдэн арван жилийн турш аюулгvй, энх тайван байгуулалтай байх vе ирж, Тайваний асуудлыг жинхэнэ ёсоор шийдвэрлэх боломжит байдалд дєхєж очсон. Мєн цэрэг, шинжлэх ухааны салбарт vтэр тvргэн дэвшил гарч, Зєвлєлт бутран унасны дараа vлдсэн vзэл суртлын орон зайг (Дундад дорнод Иран, Грек, Сериа, Латин Америк, Куба, Венесуэл, Боливиа) хурдацтай эзлэн авсан зэрэг нь Зєвлєлт бутран унахаас наана хийх боломжгvй зvйл байсан. Vvний зэрэгцээ Монголын эргэж нэгдэх дээр ч мєн адил ховор боломж дохиож байна. 2. Ар Монгол, Євєр Монголын хооронд мянга тvмэн шижмийн холбоо бий, шашин шvтлэг, цусан, ахан дvvгийн холбоог Тайваньтай адил таслаж болохгvй, Євєр Монголын эдийн засгийн хурдацтай хєгжил Ар Монголын хамаатнуудын атаархлыг наяад оны vед эх газрын нутаг нэгтнvvд Хонг Конгод атаархдаг байсан шиг тєрvvлж, эдийн засаг, соёл нь хятадчилагдаж, Хятадын бvх юм сайн сайхан гэдэг санаа сэтгэл зvрхэнд нь нэмэгдсээр. 3. Улсын Их Хурлаар 43 дахь удаа Хятадтай эргэн нэгдэх тухай санал дэвшvvлж, баруунд тал зассан засгийн газрыг унагасан. Оюутны єдєр ирэх бvр єсєн тэлж буй хєдєлгєєн Хятадтай эргэн нэгдэх дээр тавьсан суурь болон хууль тогтоох vндэс, шашин шvтлэг, цусан, ахан дvvгийн холбоо зэрэг эдгээр нь их чухал, эргэн нэгдэхийг гуравдагч болон бусадтай огт хамаагvй, ахан дvvгийн хоорондын л хэрэг болгох юм. Барууны орнуудын бодлогын доор тєв Азийн улсууд бvх нийтээр шийдвэрлэсний vндсэн дээр ар араасаа цувран тусгаар тогтнож, єнгєт хувьсгал єрнєсєн. Бид ч мєн адил бvх нийтээр шийдвэрлэх vндсэн дээр энэ vйл хэргийг явуулж болох шvv дээ, тусгаар тогтнохыг нь л нэгтгэх болгоод єєрчилчихье, энэ чинь ард тvмний л санаа бодол болохоор АНУ, Япон, Орос, Европ бvлтийтэл хараад л, хориг хийж угаас чадахгvй. Бид барууны тєвт ертєнцийг vзэх vзлээр энэхvv vйл хэргийг гvйцэтгэж, ардчилалыг мандуулъя! 5. Монголыг нэгтгэх цагийн хvснэгт болон бэлтгэл ажлууд Монгол 43 удаа Хятадтай нэгдэх санал дэвшvvлсэн боловч дотоодод нь ямар нэгэн дvгнэлт, хариу vйлдэл гарахгvй байгаа нь ойлгомжгvй, эргэлзээтэй байна. Гэвч бид ер нь юунд нь зовниод, айгаад байгаа юм? Хамгийн аймшигтай нь мянган жилийн дараа хойч vеийнхэн “21-р зууны эхэнд, хятад Монголыг нэгтгэн авах боломжоо алдчихсан ” гэж хэлэх ч юм билvv хэн мэдлээ, бидний хэрхэн хандахаас шаалтгаална. Ийм ч учир би ард тvмний, хэлэлцvvлгийн хvчээр, эцсийн бvлэгт мянган жилийн тvvхэнд тэмдэглэгдэн vлдэх агуу хэргийг гvйцэлдvvлэхийг эрмэлзсэний vндсэн дээр энэ нийтлэлээ гаргаж тавьсан. Монгол 2.5 сая хvн амтай (хєгшрєлт ноцтой явагдаж буй), хvн амын тоо нь аюулгvйн сэрэмжлvvлгийн шугамнаас их доогуур байгаа нь дахиад хангалттай хугацаа єнгєрєхєд, Халх Монгол vндэстэн єєрєє устана гэсэн vг, Монгол энэ vед харин Японы шилжин суурьших газар болсон байх болов уу. Японы арлууд эцсийн эцэст далайн гvн рvv живэн орох л болно, гэвч бид Японыг сvйрнэ гэж vзэж болохгvй юм, тэд Монгол, Канад зэрэг газар руу шилжин суурьшчихна, Японд газар нутгаар дутагдалтайгаас болж дотоод сэтгэлдээ vргэлж бєєн арал далайд шигдэн орох аймшиг, загасчлах арал зэрэг шийдэхэд бэрх асуудлууд байсаар байна. Бид гvн харанхуй дунд єлбийн ёлтойх бvдэг гэрэл олж харвал зоригтойгоор урагшлан явах болно, одоо бvдэг гэрэл гараад ирлээ, бид яах ёстой вэ?

1. Соёл боловсролын солилцоог ихэсгэх,
Монгол их сургууль байгуулж, Ар Монголын оюутнуудыг vнэ тєлбєргvй, шалгалтгvй элсvvлж, тохирох насны залууст их сургуулийн боловсрол олгосноор, эдгээр залуус тvргэн хугацаанд зууч хvч болон тогтох юм. 20-р зууны эхээр, Орос, Франц, Япон, Германд суралцсан оюутнууд 400 сая хvний дотроос цойлон гарч vе vеийн удирдагч болж чадсан юм чинь, 2.5 саяхан хvнтэй Монголд боловсон хvч их хэрэггvй биз.

2. Садан тєрлийн холбоо тогтоох,
Mаш vр дvнтэй уламжлалт арга, ардууд ураглах гэж нэрлэдэг, Ар Монголын охин Євєр Монголд бэр орсоноор бахархаж, гэр бvлийнхэн бvгд тvvнд ерєєл хvснэ. Засгийн газар бодлогоор оюуны болон материаллаг урамшуулал дэмжлэг vзvvлж, цусан холбоог улам бvр бататгана.

3. Эдийн засгийн харилцаа, тусламж дэмжлэгийг нэмэгдvvлэх.
Одоо Монголд хамгийн хvнд бэрх vе тулгараад байна. 2004 оны євлийн ширvvн цасан шуурга Монголын газар нутгийг бvрхэхэд Євєр Монголын хvн, мал улсын тусламж дэмжлэгийн хvчээр амар амгалан єнгєрvvлсэн боловч Ар Монголынхонд тийм аз тохиосонгvй. Бvх улс даяараа малын євс тэжээлгvй болж хэдэн зуун мянган толгой морь мал vхэж vрэгдэн, улмаар хvнд єлсгєлєнгийн байдалд хvргэсэн. Хятад хэдэн мянган бээрийн алсад орших Африкын ард тvмэнд хvртэл жил бvр тоо нь тодорхойгvй их тусламж дэмжлэг vзvvлдэг байтлаа хажуу элгэнд наалдах ах дvvгээ анзааралгvй байж чадахгvй биз. Асуудлын гол нь юунд байна гэхээр Ар Монголтой ахиж асуудал vvсэх хэрэггvй бєгєєд “даарсан хvнд дах хvргэх” гэгчийн vлгэрээр бvгд л бие биенээсээ єрсєн хийх учир Америк, Япон, Европоор толгой цохиулан хийлгэх гэсэн хятадын хэтэрхий идэвхгvй байдалд л байгаа юм. Хятадын сvvний хангамж дутагдалтай хэвээрээ л байна, “И-ли”, “Монгол сvv” (Хятадын голлох сvvний компаниуд G.B)-нvvд сvvний хангамжинд санаа зовж, жил бvр асар их хэмжээний хуурай сvv гаднаас импортолж байна. Тэгвэл засгийн газар санаачлага гарган, эсвэл ард тvмэн хєрєнгє оруулалт хийн байгалийн нєєц, мэдээлэл, хєдєє аж ахуйд чиглэсэн их хєрєнгийг Ар Монголд оруулан тvvхий эд нєєцийн бааз суурийг байгуулчихад хамгийн наад зах нь л Монголын эдийн засаг хятадад тvшиглэх нєхцєл бvрэлдэн, Монголын ард тvмний амьдрал бодитоор сайжраад ирнэ. (Монголд аливаа гvйлгээг Юаниар нэвтрvvлэх нь бvр илvv баталгаатай болж, Монгол-хятадын эдийн засгийн харилцан нєхєх шинж сайжирна)

4. Єндєр зохион байгуулалтын хvрээнд олон улсын хэлэлцvvлэг явуулах,
дараалал нь:
1) Монгол-хятад бол ах дvvгийн харилцаатай, хятад нь цаашдаа Монголд хамгийн харамгvй тусламжийг vзvvлж, хамгийн ариун найрамдалт харьцааг тогтооно.
2) Хятад шилдэг боловсон хvчнvvдээ илгээж Монголд модернизацийн єєрчлєлт єрнvvлэхэд тусална.
3) Хятад улс Монголын шашин шvтлэгийн эрх чєлєєний хувьд ямагт дэмжинэ.
4) Хятад улс Монголын ардчилал эрх чєлєєний тєлєєх эрмэлзлийг ямагт дэмжинэ. 5) Хятад Монголын УИХ-аас гаргасан Хятадад нэгдэх нийт ард тvмний шийдийг дэмжинэ, энэ нь ардчилал эрх чєлєєний хамгийн шилдэг илэрхийлэл юм.
6) Монгол бол хятадын дотоод засаглал юм, аливаа этгээд халдаж vл болно.

Нийтлэлийн эхийг:
http://forum.mil.sina.com.cn –ээс авсан болно.

Орчуулсан G.B

2.06. 2006 (www.olloo.mn)

 
 


Zamdaan.com
© 2005 | Design by Ganbold.com