Сурталчилгаа

   Шуурхай мэдээ
   Сурвалжлага
   Аудио мэдээ
   Манай зочин
   Тэд бидний тухай
   Зургийн цомог
   Санал Сэтгэгдэл
   Америк дахь
     Монголчууд

 
  Зар мэдээ
   
 Сан Франциско
    Бэй Аэриа
    Сакраменто
    Лос Анжелос
    Вашингтон Ди Си
    Чикаго
   
Денвэр
    Бусад

 

 

 

Харьд байгаа элэг нэгтнүүд маань Монголдоо юу өгч байна вэ?

Чикагод 80 настныг асарч буй монгол бүсгүй Монголын эдийн засагт ямар нэмэр болж буй тухай бяцхан эргэцүүлэл

- Монголчууд бид хүний нутагт амьдарч хөдөлмөрлөж буй нэгийгээ цагаач эсвэл Монголдоо амьдрах чадваргүй гэх зэргээр ярьдаг билээ. Америк, Европ, Ази, Австрали зэргийг хамруулсан статистикээс үзэхэд нийт 60 мянга орчим монгол иргэд харьд хөдөлмөрлөж, сурч бас орогнож, хоригдож, мөн хулгай хийх зэргээр аж төрж байгаа юм байна. Хүний нутагт байгаа монголчуудын зовлонг тоолж баршгүй ээ. Гэвч тэргүүнд тавигдах бэрхшээл нь тэдгээрийн мөнгө санхүү ба хуримтлалтай холбоотой асуудал байх бөгөөд энэ талаар дэлгэрэнгүй ярилцахаар үүнийг бичив.

-"Гансүлд ээ, харьд амьдардаг монголчуудын хувьд нэн түрүүнд тавигддаг асуудал юу гээч?
Мөнгөн хуримтлал.
Жишээ нь би Монгол руу cap бүр дунджаар 600 ам.доллар явууллаа ч мөнгө маань өсдөггүй. Эндээс хорин ногоон төлж хүнээр зуучлуулж гэр лүүгээ гуйвуулсан мөнгө сарын дараа өсөх нь битгий хэл дуусчихсан байдаг. Би өөрийн нэр дээр Монголын банкинд данс нээж чаддаггүй, шинээр данс нээхэд харилцагчийн карт бөглөж үзэглэх гэх мэт журамтай байдаг юм билээ. Эндээс би (Америкаас) яаж тэрийг нь бөглөх вэ дээ. Саяхан би шинэ ноутбууктэй болсон, интернэтэд холбогдоно. Хүсэх зүйл маань одоо зөвхөн өөрийнхөө нэр дээр Монголд хадгаламжийн данс нээх бодолтой. Монголд байгаа хамаатан садангаараа дамжуулан хуримтлал хийх зорилгоор зөндөө мөнгөө гуйвуулсан ч тэд нарын маань сарын зайлшгүй зарлагад яваад л дуусна." гэж АНУ-д байдаг танил маань хүүрнэсэн юм.

Түүнийг Дариймаа гэх бөгөөд төв Америкийн Чикаго хотод ная гарсан нэгэн америк буурлыг асардаг ажилтай. Түүний эрхэлдэг ажил 24/7/365 гэх хуваарьтай бөгөөд үүнийг өөрөөр хэлбэл ажил олгогчийнхоо гэрт эндхийн хэллэгээр "full time" буюу хоногт 24 цаг, бүтэн долоо хоног, жилд 365 хоног ажилладаг гэсэн үг юм. Ажил олгогчтойгоо "тохиролцож" чадсаны хувьд жилийн дөрвөн улиралд нэг тохиох нийтийн баяраар амрах чөлөө авч "салхи" үздэг нэгэн. Цалин нь цагийн дөрвөн ам.доллар ба дээр дурдсанаар 24/7/365-аар бодогдоно. -"Харлаагүй (албан ёсоор ажил эрхлэх эрхгүй гэсэн үг), бичиг баримттай монголчууд миний энэ ажлыг цагийн 10 долларт хийдэг юм аа" гэж хоногт 100 ам.долларын цалинтай Дариймаа хэлж байсан.

Статистикт тулгуурлавал, АНУ-д 60 сая "babyboomers" хэмээн нэрлэдэг 1950-иад оны хэт төрөлтийн үеийнхэн өдгөө тэтгэврийн насанд тулж ирж байгаа нь ойрын 10 жилд танилын маань эрхлэх ажлын зах зээл баталгаатай гэсэн хариуг өгч байгаа юм. Дариймаагийн ажил өдрөөр ажилладаг хүмүүстэй харьцуулахад нас дээр гарсан хөгшнийг өдөр, шөнөгүй асарч тойлдогоороо ялгаатай. Мань хүн сардаа 3000 долларын цалин авч, үүнээсээ дор хаяж 600-г ямар нэг шалтгаанаар нутагтаа байгаа өөрийн эцэг Нүрзэд, эгч Мөнхзул, мөн хүү Мөнхбат нартаа гуйвуулдаг. Ирснээсээ хойш гурван жил болоход гэр рүүгээ явуулсан мөнгө нь хуримтлал болохгүй байгаад сэтгэл дундуур явдаг нэгэн.

Дариймаа цааш нь "Өнгөрсөн сард би "Банк оф Америка" дахь дансаа хаах шаардлагатай болсон. -Таны дансанд их хэмжээний мөнгө байна. Танд татварын дугаар бий юу? Нийгмийн халамжийн дугаар бий юу? Та ямар аргаар ийм их мөнгөн орлого бий болгов? гэсэн банкны асуулга ирсэн. Хараар ажилладаг над шиг хүмүүст татвар, нийгмийн халамжийн дугаар байхгүй тул асуулгаас санаа зовоод мөнгөө татан авч дансаа хаасан. Америкт мөнгө хуримтлуулах ийм эрсдэлтэй тул бага хэмжээгээр хадгалж, олсноо Монголын банкин дахь хадгаламж руу тогтмол гуйвуулж хуримтлуулахыг л хүсэх юм" гэж ярьсан нь нэгийг бодогдуулж орхив.

Харьд аж төрж буй 60 мянган монгол иргэдийн тэн хагас нь албан ба албан бусаар идэвхтэй хөдөлмөрлөдөгт тооцогддог бөгөөд дийлэнх нь өмнөд Солонгос, Япон, АНУ, Англи зэрэг оронд оршин суух монголчууд юм. Эдгээр 30 мянган монгол ажилчны ойролцоогоор 20 мянган хүн ямар нэг байдлаар эцэг эх, хань ижил, үр хүүхдээ Монголдоо үлдээсэн байх тул тэдэндээ зориулж нэг хүн сард дунджаар 500 ам.доллар Монгол руу илгээдэг байна. Дээрх тоонд үндэслэхэд сард Монголд орох мөнгөн урсгалын нийт дүн 10 сая ам.доллар хүрнэ. Бүтэн жилээр үржүүлбэл 120 сая ам.долларт хүрэх бөгөөд энэ нь зөвхөн харьд нутгаа санан оршин суух цагаач иргэдийн маань эх орондоо оруулж буй хувь нэмэр болно.

Энэ бага дүн биш ээ. Ямар ч байсан 2005 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлогын 18 хувьтай тэнцэнэ гээд бод. Ийм нөлөө бүхий дүн улсын маань үндэсний нийт бүтээгдэхүүнд тоогдож ордоггүй юм билээ. Тэгсэн хэрнээ сүүлийн таван жилд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн салбарууд болох барилга, банк, худалдаа үйлчилгээ, боловсрол зэрэпг шууд нөлөө үзүүлж байгаагаар анхаарал татна. Нотолгоо болгож баримт сөхвөл 2005 онд Улаанбаатар хотод нийт 83 тэрбум төгрөг буюу 67 сая орчим ам.долларын дүн бүхий орон сууцны барилга шинээр ашиглалтад өгсөн байх бөгөөд худалдан авагчдаас гадаадад ажиллан амьдарч буй монголчуудын оролцоо багагүй хувийг эзэлсэн байх юм.

Тэд нэгэнт нутгаасаа хол, дээр нь барьж мэдрэх, гол нь хяналт тавих боломжгүй улмаас банкинд хадгаламж нээснээс хуримтлалаа үл хөдлөх хөрөнгө болгож, үүгээрээ хавьгүй эрсдэл багатай хашир хувилбарыг сонгож байгаа юм.

Худалдаа үйлчилгээнд гаднаас орох валютын хангамж нэн чухал үүрэгтэй. Улсын маань эдийн засгийн 80 хувийг хувийн сектор, тэр дундаа худалдаа үйлчилгээний салбар эзлэх тул үүргийн наймаачдын гадаад валютын эрэлт хэрэгцээг нөлөө бүхий хэмжээгээр хангаж, хэрэглээг өсгөж, цаашлаад эдийн засагт дэмжлэг үзүүлж байгaaгaapaa acap их ач холбогдолтой юм. Тэр дундаа мэдээж банкууд эдийн засгийн мөнгөн урсгалын хурдыг тохируулагч мөнгөний машины хувьд иргэдэд хадгаламж хуримтлалын үйлчилгээг санал болгосноор орж ирсэн мөнгийг эргүүлэн жилд дор хаяж 24 хувиар өсгөөд авна.

Цаана нь зээлдэгчид. Тэд эрхлэх бизнесийнхээ онцлогоос хамаарч хөрөнгөө жилд дунджаар 16 хувиар өсгөчихнө. Ийнхүү тооцоо хийвэл харьд оршин суух иргэдийнхээ буянаар Монгол Улсад жилд 120 сая ам.долларын мөнгөн урсгал орж, үүнийг дотооддоо эргүүлэн дахин 40 хувиар (банк ба зээлдэгчдийг нэптэснээр) өсгөсний үр дүнд 170 орчим сая ам.долларын орлого бий болгож болно.

Чикагод наян настай америк чавганцыг асарч буй Дариймаа бүсгүй Монголын эдийн засагт үнэхээр нэмэр болж байна гэж үү гэж уншигч та эргэлзэж байгаа бол сүүлийн жишээ аван хариулъя. Харьд амьдрах монголчуудын маань нутагтаа өгөх өгөөж хязгааргүй гэж хэлж болохоор байна. Тэдний ачаар маш олон шинэ үйлчилгээний бизнес, ажлын байрууд Монголд нээгддэг.
Нэр дурдахад: Калифорни ба Бостон гэх мэт ресторанууд, төрөл бүрийн пицца ба стейк хаусууд, үл хөдлөх хөрөнгийн төвүүд, "Ай Ти" консалтинг төвүүд,зочид буудал, хэвлэл, аялал жуулчлалын болон сургалтын төв болон бусад. Үүн дээр нэмээд гадаадад байгаа монголчуудаа түшиглэн хэрэгжүүлж болох банкны цоо шинэ бизнесийн боломжийн талаар өөрийн нэгэн санааг дэлгэе.

Энэ нь масст зориулсан сурталчилгаа гаргаад тэр хэмжээгээр том үр дүнгийн араас явдаг маркетингийн арга барилтай банкууд, гадаадад ажилчин аялагчдыг зуучилдаг төвүүд, мөн гадаадад оршин суух Элчин сайдын яамд зэрэг гурван талын хооронд хамтран ажиллах гэрээгээр гадагш гарсан монголчуудын мэдээллийг арилжих бизнес байх юм. Аялал жуулчлалын төвүүд "визад оруулаад" гадагш гаргасан хүмүүсийнхээ нэр ус, ар гэр амраг садан, хүйс, утас, и-мэйл, шуудангийн хаяг гэх мэт бүрэн мэдээллийг атгадаг давуу талаа ашиглан уг мэдээллийг харилцагч бүрт чиглэсэн маркетингтэй банкуудад асар өндөр үнээр худалдах юм.

Монголд хадгаламжийн данс нээх аргаа олохгүй Чикагод суугаа Дариймаад нэгэн өдөр эх нутгийнх нь "Голомт" банкнаас тусгайлан хаяглаж Монголд байгаа хүү Мөнхбатад нь зориулсан хадгаламжийн, мөн цаашлаад шинэ байрны зээлийн үйлчилгээг санал болгосон захидал ирвэл мэдээж Дариймаа уухайн тас Толомт" банкинд хүүтэйгээ хамтран эзэмших хадгаламж нээж, цаашлаад зээл аван, баталгаат орлоготой тул тус банкинд урт удаан хугацааны итгэлтэй харилцагч болж болох юм.

Энэ талаар Монголын банкирууд юу бодож байгаа бол? Уг боломжийг түрүүлж олж харсан банк л сонирхол татахуйц уг зах зээлээс өөрт хэрэггүй шинэ эх үүсвэрээ нэмэгдүүлж чадна. Харьд буй нутаг нэгтнүүдийнхээ Монголын эдийн засагт оруулж буй өгөөжийг үүнээс илүү батлах аргагүй тул ингээд зогсоё.
Мэргэн уншигчдынхаа оюун ухаанд тунгаахаар орхилоо.


 Т.Гансүлд,
Ардын эрх сонин, 2006.03.1
 

 
 


Zamdaan.com
© 2005 | Design by Ganbold.com