|
ӨХӨӨРДӨМ зүүлт……
Өхөөрдөм жижигхэн хос Монгол гутал
Өөрийн минь цүнхэнд
Өлгөөтэй явна үргэлж…..
Харж хүмүүс баясана…
Хаанаас ирсэн эд вэ?
Хачин чамин чимэг вэ?
Эгдүүтэй хөөрхөн юм аа гэцгээнэ.
Илүү байвал авч ч магадгүй шинжтэй…
Энд тэнд хаана ч явсан
Энэ гутлан ЗҮҮЛТ
Энэхүү биеийг минь
Монгол гэдгийг тодорхойлох шиг…..
Доголон тагтаа…буюу Энхтайваны билэгдэл…
Энгийн нэгэн энэ саарал шувууг
Энхтайваны тагтаа гэдгээр нь
Энэ бие минь мэддэг болж билээ багадаа….
Амар амгаланг билэгддэг
Алаг цоохор хүзүүтэй түүнийг
Алаад идчихдэг юм шүү дээ гэж
Арав таван үгс солилцож байсан нэгэн хэлээд
Амттай шүү мах нь гэхэд
Эгдүүцэн харж,
Эвгүйрхэж билээ бие минь тэр үед….
Энхтайван, эрх чөлөөний билэгдэл болгож
байснаас биш
Идэш болгоод эрээн ходоод руугаа чулуудчихдаг
эд гэж
Санаагүй явснаас тэр юм уу….
...хөөрхий нэгэн доголон тагтаа
…хажууд минь эргэлдэнэ…
…хөлийг нь хараад өрөвдлөө…
Хэн нэгэн шарсан тагтааны маханд дурлаа юу?
Ходоод нь хоржигнон
Хоол хайж яваад бэртээ юу? өөрөө…
Хүний хэлээр тэр
Шувууны хэлээр би ярихгүйгээс хойш
Хазан идэж байсан зүйлээсээ
Хаяж өгч л чадлаа энэ удаа Энхтайвны билэгдэл
Энэхүү доголон тагтаанд…..
Анхны хайраа гэж…
Дөч гарсан хэсэг хүмүүс
Дэвэн дэлхийн юмс хамж чимэн
Тухтай нь аргагүй тухлан
Дэмий ярьцгааж сууна…
Ажил төрөл
Авдаг цалин
Ахан дүүс
Амраг садан
Айлын багачууд
Авчихмаар зүйлс
Асуулт харуилт энэ тэр гэж байтал
Адтай нэгэн эмэгтэй
АНХНЫ ХАЙРЫН сэдэв рүү
Хэл нь халтирав уу
Хэм нь алдагдав уу
Хэтэрч орхив уу
Хамаг амьтныг хандуулчихлаа….
Төлөвшиж тогтсон
Түвшин амьдралтай
Том хүмүүсийн байдал
Төдхөн хувьсхийн өөрчлөгдөж
Таг чиг болчиховоо…
Хэд хэдэн хүүхэдтэй ч нь байлаа…
Хэзээ мөдгүй ачаа тэврэх нь ч байна…
Хэзээний эмээ өвөө болчихсон ч байж л байх юм..
Хоёр гурван эхнэр, нөхөр сольчихсон нь ч байв….
Хөшицгөөж орхио юу , бүгд хөдөлгөөнгүй….
Хэдэн хормын дараа хэн нэгэн хоолойгоо засахад
л
Ичэнгүйрсэн, инээмсгэлсэн,
Элдвийг бодсон, эрэгцүүлсэн
Эмээсэн,эмзгэлсэн, эргэлзэсэн гээд л
Их олон царайг харж болохоор байлаа…
Догь толгойнуудыг хүртэл
Догдлуулж орхисон
Дуугуй өнгөрөөсөн энэхүү мөчийг
Дуутай шуутай нэгэн эхнэр
Дугуй ширээний ард хоолонд урьж
Дуусгавар болгож билээ….
Дурлалдаа шатаж явсан нь,
Дутуугаа нөхсөн нь,
Дэндүү жаргалтай байсан нь,
Дэгж дэрвэж гүйсэн нь гээд л
Ямартаа ч бай
АНХНЫ ХАЙР гэхэд л
Амьд хүн болгон
Нэгийг бодож
Нэхэн нэгнийг дурсдаг бололтой юм аа …
АНХНЫ ХАЙРАА гэж …..
АЖЛЫН ХАР……
Өсгийтэй, үнэ ихтэй урт түрийтэй гээд л
Үлэмжийн гоё гутал ажилд минь тохирохгүйг би
мэднэ….
Өдөржингөө өчнөөн олон дэлгүүрээр
Өгсөн уруудан байж
Үнэхээр их цаг заран
Хөлөндөө эвтэйхэн, энгийн
Хүн хараад нэг ч их голохооргүй бас
Хямдгүй бөгөөд «ханилгаатай»
Хар өнгөтэй «ажлын хар» авч билээ…
Өглөөнөөс орой хүртэл
Өнөөх «ажлын хар»
Үргэлж хөлөнд өмсгөөстэй…
Нилээд удаан өмслөө…
Нижгээд DOLLAR хийлцэж
Нэмэр боллоо амьдралд минь….
Нэг өдөр охин «ажлын хар»ыг
Ажилд чирдэг гутал ч гэсэн
Арай дэндүү болчихоо юу даа ,
Амар байж болох ч хөлд чинь
Асар их жаажийжээ, ээжээ
Сольж, сонгож өөрийг авах болжээ гээд
Сонжин байж гутлыг минь харан хэллээ.
Үнэн үг шүү….
Яг тийм гутал
Ямар их хайваа
Яагаад ч юм олдсонгүй
Яах ч аргагүй өөрийг худалдан авлаа….
Шинэ гуталтай болсон ч
Чирсээр л байлаа хуучинаа
Чимээгүйхэн хааяа эргүүлж тойруулан харна
Жигтэйхэн ихээр мууджээ.. Чирсээр л байлаа..
Хөлөнд минь эвтэйхнийг яанаа…
Будаг нь ханхалсан шинэхэн «ажлын хар»
Буланд үргэлж байна…..
Борооны улирал эхлэхэд
Бусдаас онцгой «ажлын хар» минь
Болгоё гэсэн ч болохооргүйтэж
Буруу харан байж хаяж билээ ..хөөрхийг…
Хөлөнд эвтэйхэн «хар» минь
Хэсэг хугацаанд бодогдлоо..
Хэзээ хойно одоо ч
Хаана ч явлаа гэсэн
Хар өнгийн «ажлын хар» шиг гутлыг
Хайсаар явдаг юм…
Харагдвал авчихна шүү…
Хоёр ч юм уу 3, 4 ч байсан яах вэ дээ….
Оюутан нас минь
Орос улс руу ах минь
Оюутан болохоор явах үед
Омголон залуус олноор бужигналдаж
Одтой олзуурхмаар харагдаж билээ .
Арван найм хүрсэн
Азтай авхаалжтай тэднийг
Алдар хүнд
Амраг хайр аль аль нь хүлээж байсанд аа.
Чиний ээлж ирнэ гэж ах минь
Цээжинд минь буцалж байгаа
Цэвэр ариун атаархлыг мэдрэн
Чимэгтэй сайхан үгсийг хэлж билээ тэгэхэд.
Удсангүй би оюутан болж
Урам зоригтой алхлаа
Угтах ирээдүйгээ мөрөөдөн
Ухаан сууж эхэллээ.
Хөөрч баясаж явдаг
Хөгжилтэй сайхан нас
Хайр дурлалыг авчирдаг
Хамгаас нандин нас.
лсон бол олуулаа хуваан
Охид хөвгүүдгүй амтархан хүртэнэ
Олноороо бас бүжгэнд орон
Онгирч дарвиж явна.
Хичээнгүйлэн сурч байсан ч
Хийдүүлж хааяа киноддог байлаа
Хэрэг төвөгт оролгүйгээр
Хэсэг бүлгээрээ хэсдэгийг нь яана…
Сарын тэтэгэлэг буух өдөр
Сайн хувцсаа өмсөж ирээд
Сайхан хоол идэхээр
Санаа шулуудан явдагсан…
Тун ярвигтай үед ч
Тусалдаг байлаа бие биендээ
Тухайлж асуудал гарвал
Тунгааж бид боддог байв.
Шалгалт харин ойртоод ирэхэд
Шавдан бид сууцгааж
Шөнө өдөр ялгалгүй
Шуурхайлж лекцээ уншицгаана.
Багшаасаа хааяа банга хүртээд
Баларч явсан үе байхад
Баярын бичиг авчихаад
Баярлаж явсан үе ч бий.
Дуулж хуурдаж явдаг
Дурламаар энэ насаа
Дуулиант энэ орчлонд
Дурсан санах дуртай би…
Америк
2007
Гомбын Өнөржаргал.
МОНГОЛ НААДМЫН
ӨНГӨ
Айраг тараг,
ааруул өрөм
Асар майхан, авдар сав
Амаргүй даваагаа хүлээх
Арслан, заан, начингууд..
Бужигнан
баярлалдах ард олон
Бузгай амттай бууз, хуушуур
Бусдын харааг булаах буурал азрага
Бaян ходоодны бор
даага
Эрхлэн эмээ
өвөөгөөсөө амттан нэхэх багачууд
Эрээн торгон дээл,ээмэг бөгжөөрөө гангарах
эмэгтэйчүүд
Эсгий бүрх малгай эвтэйхэн духдуулсан эрчүүд
Эрхий мэргэн харваачдын эрчилсэн сум
Энэ бүхэн бол
МОНГОЛ наадмын өнгө төрх…
Хосгүй сайхан
энэхүү зураглал
Холын Америкт бидний зүрхэнд
Хоногшин үлджээ өнөөг хүртэл…
Ажил амьдралаа
зохицуулан байж
Алгасаж хоёр гурван өдрөөр хойшилсон
Америк дахь Монгол наадам эхэллээ…
Улсынхаа тугийг
мандуулан
Урамтай харж зогсцгооно.
Урсах нулимсаа арчлаа нэг нь..
Төрийнхөө
дуулалыг эгшиглүүлэн
Төвөггүй даган дуулцгаахдаа
Түмэн бээрийн цаадахи
Төрсөн нутгаа санцгаана..
Гайхуулаад байх
бөхгүй ч одоогоор
Газар дугуйран сууцгааж
Гартаа гайхмаар бяртай
Хөл нь хөнгөрч гүйгээд байдаггүй
Хөх Монголын залуусын
Хүч ухаанаа уралдуулан барилдахыг
Хөөрч баясан, хөхөрч хоорондоо нудралцан байж
үзэцгээнэ дээ…
Хүлэг сайн
морьдоо хөлслөх уяаачид
Хөөрхөн даага хоцронхон ирэхийг харах боломжгүй
ч
Мөчөөгөө өгөхгүйгээр модон морь унацгаан
Манарган гүйлдэцгээх могжгорхон үрсээ
Мөнхүү сэтгэлээсээ өхөөрдөн дэмжицгээнэ…
Хуурын эгшиг,
хөгжим дуу
Хүүхэд залуучуудын хөгжилтэй царай
Хоол унд, хонины хорхог
Хүүхнүүдийн дотнын яриа,
Харчуудын ханилгаатай хөөрөлдөөн
Их сайхан наадаж
байна шүү гэцгээж
Энэ тэрийг хүүрнэлдэх хөгшид настангуудыг
Энд Америкт Монгол наадам дээр харж болно…шүү..
САЙХАН
НААДАМЛААРАЙ САНАСАН БҮХЭН ТАНЬ БИЕЛЭХ БОЛТУГАЙ.
**********
БАЛИД БОЛСОН ЯВДАЛ
Сайн таньдаг
нэгэн эмэгтэй
Солонгос кинонд дуртай гэнэ.
Сонирхож бас хүмүүс үздэг дуулдлаа..
Шохоорхож би
байгаагүй ч
Санаандгүй байтал БАЛИД БОЛСОН ЯВДАЛ гэдэг
Сонин шийг үзэх нь тэр.
Уг киноны үйл
явдал
Утга учир урьдахь сэдэв
Мөн хүмүүсийнх нь ахуй соёл, аж амьдрал
Монголчуудад маань арай ойр
Ойлгоход дөт байгаа нь харагдлаа…
Алдаж, амьдралаа
төвхнүүлж чадахгүй яваа залуусыг болон
Амраг сэтгэл ,ариун нандин хайр дурлал
Атаа жөтөө алт мөнгө алдар нэрэн дээр тогтож
Хамтын амьдрал ,ханийн жаргал гэгч нь
Хөрөнгө зоориноос хамааралтай болж хувирсаныг
үзээд
Өөр арга байна уу гэж
Өөрөөсөө би асуухад
Өнөө муу зүрх минь ….. өвдлөө шүү дахиад л.
Өнгөтэй өөдтэй амьдрахыг бүгд хүсдэг ч
Өрөвч энэрэнгүй сэтгэлтэнгүүд
Өөдгүй зальхай амьтад
Өс хонзон, үзэн
ядалт
Өгөөмөр сайхан сэтгэл бүгд холилдон хутгалдсан
Хорвоогийн энэ амьдрал дунд
Хөлөө олон
Хэн хаана ямар байр сууринд
Яаж амьдрах нь ойлгоход хэцүү,
Чадалтай ч бай
,чадалгүй ч бай
Ухаантай ч бай , ухаан муутай ч бай
Буруу зүйл бол буруу
Бусдын эд бол бусдынх гэдгийг харуулсан киноны
маань төгсгөл
Үнэхээр цочирдуулж билээ намайг…
Өөр төгсгөл байж болохгүй нь ойлгогдсон ч
Үр хүүхдүүд маань
Үнэнийг хэлэхэд ийм амьдрал бүү үзээсэй билээ….
Үнэхээр харамсмаар байсан шүү….
Өрөвдүүлэлт
уйлаан майлааныг үзүүлсэн нь хэтэрсэн мэт
санагдсан ч
Өмнөд Солонгосын жүжигчид тоглолт сайтай юм гэж
бодлоо….
Сонирхуулахад уг киног үзсэний дараах нь би
SMALL BALI GREAT MEMORY гэсэн
Содон бичигтэй цамцтай болж билээ… «T-Shirt» л
доо ….
**********
Сан Франциско
Бумбын орон
байдаг эсэхийг
Бусдаас биш биднээс асуу
Будан мананд орших үзэсгэлэнт энэ хотод
Бусдын адил амьдарч явнаа бид
Амьдралд алив
эсийг үзээ билээ
Асралт ард түмнээсээ хол
Алсад орших Америкийн энэ хотод
Алтан аяганаас ус уухаар ирнээ гэж зүүдлээ билүү
бид
Бусдын нутаг шүү
гэж
Буруу санаж яваагүй бид
Буян хишигээ бидэндээ хайрласан
Бусдаас харамламаар үзэсгэлэнт хот шүү
Номхон далайн
эрэгт ногоорон орших
Номин эрдэнийн энэ хотоос
Нөхөр ёсны халуун мэндийг
Аяндаа урсах бүлээн нулимсаа арчин арчин
Аав ээж ахан дүүс
Ачлалт та нартаа хүргэе
Сан Франциско
хотод бид
Сайн бүхнийг сурахаар
Саруул оюунаа уралдуулан
Сайхан амьдарч яваа шүү
Санаа бүү зовоорой бидэндээ
Санаж явбал бүтнэ гэгчээр
Санамсаргүй нэг өдөр
Сайн байцгаана уу гэсээр уулзах байхдаа та
нартайгаа
Баяртай
San Francisco,
CA 02.09.07
Монгол эмэгтэйн
сэтгэлийг
Мохоож чадна гэж үү та нар
Мөнх цоглог тэд нар
Мөхөж унтрахгүй гал гэлтэй
Үлгэр домогт
гардаг
Үзэсгэлэнт ухаант
Үргэлж бадрангуй
Үнэхээр ихэмсэг эмэгтэйчүүд
Ажил амьдралын мөр хөөсөөр-харин
Алс холын Америкт аяны богцоо үүрэн
Ар Монгол улсаа орхин
Ачлалт эцэг эх, амраг садан
Алаг үрсээ үгүйлэн үгүйлэн
Амьдарч явна тэд өнөөдөр
Ингэж явхаа тэд үйлийн үр гэж үзсэнгүй
Эцэж цуцахгүйгээр хөдөлмөрлөн
Эрхэлж жаргах насаа
Эх орон ард түмэндээ өргөсөөр явна.
Эрхэм хүндтэй тэднийг
Энхрийлж хайрлаж яваарай
Энгүүн сайхан үгсээ
Эмхэлж тэдэндээ хэлээрэй.
San Francisco,
CA 02.09.07
Сонин сайханд
тэмүүлдэг
Сэргэлэн цовоо зантай
Англи хэлэндээ гарамгай
Америкийн иргэн
Нүдээрээ инээдэг
Нөхөдтэйгээ эвсэг
Сондра нэртэй
Сониуч зантай үеэл охин дүүтэй би.
*********
To: Richard
Үеэл дүү минь
өхөөрдмөөр хөөрхөн ч
Үргэлж харин асуултаар булах нь хэцүү
Үгүй мэдэхгүй гэж болох ч
Үнэхээр мэдэх гэсэн сэтгэлийг нь бодоод
Үнэнээсээ хариулт өгдөг юм би.
San Francisco,
CA 2007
Зүрх маань уйлж
байлаа
Зүгээр ч үгүй бас хашгирч байлаа
Уйлдаг нэг өдөр байхад
Дуулдаг нэг өдөр ирэх байх гэж
Зурхнийхээ угаас
бодлоо би
Зүрх маань хэзээ дуулахыг
Зүгээр би хүлээж суух уу
Зүтгэж харин тэмцэх үү.
San Francisco,
CA 2007
**********
Цээжэээ дэлдэгч хийрхүү нэгний
Цээж нь өвддөг байлаа
Цэцэрхэж тэд сайхан ярьдаг ч
Цэгцэлж тэд юугаа хийгээ вэ
Цээжээ дэлдэж цэцэрхэж суухын оронд
Цэгцэлж нэгийг хийвэл
Цээжний өвчнөөс тэд ангижирч болох талтай.
San Francisco,
CA 2007
**********
Ээждээ
Эвээлт сайхан
ээжийгээ бодохоор
Элэг зүрх минь эмтэрмээр санагдавч
Элэг зүрхээ эмтэлж орхивол
Эвээлт сайхан ээжтэйгээ
Эргэж яаж уулзах билээ гэж
Энгүүн сэтгэлээсээ бид
Эргэлт буцалтгүйгээр эрхэм зоригийг чандлан
Энэ нутагт эрхэм нөхдийн хамт
Эвтэй найртай амьдарч явнаа охид тань.
San Francisco,
CA 2007 |